Хөдөлмөр Эрхлэх Зөвшөөрлийн Тогтолцооны дагуу Ур чадварын түвшин тогтоох шалгалтын зарлал

Хэвлэх

Хөдөлмөр Эрхлэлтийн Зөвшөөрлийн Тогтолцооны дагуу СХТТШ-нд тэнцсэн иргэдээс авах Ур чадварын түвшин тогтоох 3 дахь удаагийн шалгалтыг зохион байгуулах гэж байгаа тул уг шалгалтанд орох хүсэлтэй иргэд энэхүү зарлалын дагуу бүртгүүлнэ үү.

2015 оны 11 сарын 24

Санаачлагч : БНСУ-ын Хөдөлмөр Эрхлэлт Хөдөлмөрийн Яам

Хэрэгжүүлэгч : БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран хэрэгжүүлэгч : Монгол Улсын Хөдөлмөрийн Яам,

Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ Судалгаа Мэдээллийн Үндэсний Төв

Аж Үйлдвэрийн салбарт бүртгэнэ.

Доорхи шаардлагыг хангасан иргэд шалгалтанд орж болно.

2015 оны энгийн СХТТШ -нд тэнцсэн иргэд

Жич : Өмнөх ур чадварын шалгалтанд орсон, Ажил хайгчаар бүртгүүлээгүй, визний татгалзсан хариу авсан, тусгай СХТТШ-нд тэнцсэн хүмүүс ур чадварын шалгалтанд бүртгүүлэх боломжгүй.

Бүртгэл

- 2015 оны 11 сарын 26 –наас 11 сарын 27 хүртэл

- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн байранд

- Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

- Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, СХТТШ-ийн бүртгэлийн хуудсаа авч ирнэ.

- Бүртгэлийн хураамж байхгүй.

Шалгалтанд орох хуваарь ба шалгалт авах газрын зарлал.

2015 оны 12 сарын 1 –ны өдөр www.hudulmur.mn www.monkor.net цахим хуудсаар зарлана.

2015оны 12сарын 3-наас 6-ны өдрүүдэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн байранд авахаар төлөвлөж байна.

2015 оны 12 сарын 16-нд шалгалтын дүнг зарлана. Шалгалтын хариуг EPS –ийн цахим хуудсаар зарлах тул гишүүнээр элссэний дараа хүн бүр өөрийн оноогоо харах боломжтой.

Ур чадварын шалгалтанд өндөр үнэлгээ авсан* иргэн нь эхний ээлжинд ажилд зуучлуулах ба харин ур чадварын шалгалт өгсөн иргэн нь удаах ээлжинд ажилд зуучлуулах эрхтэй болж байгаагаараа давуу талтай юм.

(Бага үнэлгээ авсан** иргэн нь эхний ээлжинд ажилд зуучлуулах боломжгүй.)

Өндөр үнэлгээ * : нийт оноо 200(авах ёстой оноо 250)-гаас дээш бол

Бага үнэлгээ ** : нийт оноо 100-аас доош бол

Шалгалт нь онол, дадлага, ярилцлагын 3 хэсгээс бүрдэнэ. Ажиллах гэж буй ажлын салбарт шаардлагатай биеийн тамир, туршлага, суурь ур чадварыг шалгах тул нарийвчилсан агуулгыг зарлалын хамт нийтэд дэлгэх шалгалтын хуудаснаас хараарай.

Шалгалтын оноо

 

Нийт оноо

Биеийн тамир

Туршлага болон ярилцлага

Суурь ур чадвар

Бусад

250

50

100

100

 

“ Биеийн тамир”- ын шалгалтын агуулга

 

Ажиллах салбар

Шалгах төрөл

Шалгалтын агуулга

Бусад

Бүх салбарт адилхан

Гарын хүч

Гарын хүч хэмжигчээр хоёр гарын хүчийг тус бүр 1 удаа хэмжинэ. (Хэмжих нэгж - кг)

Биеийн өндөр ба жинг хэмжиж үзнэ.

Гэдэсний хүч

Гэдэсний хүч хэмжигчээр гэдэсний хүчийг 1 удаа хэмжинэ.(хэмжих нэгж –кг)

 

“Туршлага ба ярилцлага”-ын шалгалтын агуулга

 

Ажиллах салбар

Шалгах төрөл

Шалгалтын агуулга

Бусад

Бүх салбарт адилхан

Өөрийгөө танилцуулах

Бэлтгэх байдал, илтгэх цаг ба агуулга, бие авч явах байдал

Шалгуулагчтай хийж буй ярилцлагаар 1 минутын дүрс бичлэг хийх

Суурь харилцан яриа, үйл хөдлөлөөр заах

Солонгос хэлний суурь харилцан яриа болон үйлдлээр зааж хариулах

Оноосон нэр таах

Тоног төхөөрөмжийн зураг харж нэршлийг хэлэх

Ажлын байрны суурь чадвар

NCS ажил үүргийн суурь чадвар (бусадтай харилцах харилцаа, хамт олонч байдал, засаж сайжруулах, асуудал шийдвэрлэх, техник чадвар)

Ажилласан

туршлага

Ажиллаж байсан ажлын төрөл, ажилласан хугацаа

 

“ Суурь ур чадвар” –ын шалгалтын агуулга

 

Шалгалтын төрөл

Шалгалтын агуулга

Бусад

Гар ажлын углуурга төмрийг тохирох нүхэнд хийх

Өнгө, хэлбэр, хэмжээ нь өөр төмрүүдийг ангилан углуурганд хийх

Нийтлэг даалгавар

Ажлын багажыг эвлүүлэх

Ажлын хэвнүүдийг эвлүүлгийн хавтанд тааруулан хийх

Ажлын багажыг авч өлгөх

Хэмжээ нь өөр цагирагнуудыг тохирох байрлалд өлгөх

Ажиллах салбарын даалгавар

 

Шалгалт өгөх хүмүүсийн анхааралд

- Бүртгүүлсэн хүн тус бүрээр шалгалт өгөх нарийн хуваарийг 2015 оны 12 сарын 1 –ны өдөр зарлах тул зарлалаа анхааралтай уншиж хоцрохгүй байхыг анхааруулья.

- Заасан хуваарийг (газар, огноо) өөрчлөх боломжгүй ба бэлэн байх ёстой цагаас хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй.

- Иргэний үнэмлэх, Шалгалтын хуудсаа авчраагүй бол шалгалтанд оруулахгүй.

- Шалгалтын дундуур осол гэмтэл гаргахаас урьдчилан сэргийлнэ үү. Анхаарал болгоомжгүй байдлаас гаргасан осол гэмтлийн хариуцлагыг шалгалтанд орж байгаа иргэн өөрөө бүрэн хариуцна.

- Шалгалтын бүх материал ба багаж хэрэгслийг урьдчилан бэлдсэн байх тул шалгуулагч ямар нэгэн зүйл бэлдэж ирэх шаардлагагүй. (Иргэний үнэмлэх, шалгалтын хуудсаа зөвхөн авч ирнэ.)

- Шалгалтанд ороход биедээ эвтэйхэн байхаар хувцаслаж ирнэ үү.

- Шалгалтын дундуур зүй бус үйлдэл гаргах тохиолдолд оноог хүчингүй болгоно.

- Зарлалын хамт нийтэд дэлгэж байгаа шалгалтын хуудсыг анхааралтай сайн уншиж өндөр үнэлгээ авахын төлөө бэлтгэл сургуулилт хийж үзээрэй.

- Шалгалтын үр дүнгээс хамааралгүйгээр СХТТШ-нд тэнцсэн хэн ч бай ажил хайгчаар бүртгүүлж болох бөгөөд энэхүү ур чадварын шалгалтын оноо, ярилцлага, бичлэг зэрэг нь ажил олгогчдод ажилчнаа сонгоход танилцуулах болно.