СХТТ энгийн шалгалтад тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах тухай

Хэвлэх

2022 ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ЭНГИЙН” ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

2022.10.07

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох ЭНГИЙН болон УР ЧАДВАРЫН шалгалтад тэнцсэн нийт 666 иргэдийн нэрсийн жагсаалтыг танилцуулж байна. Шалгалтад хамрагдсан иргэн бүр EPS-ийн цахим хуудас (www.eps.go.kr)-аас шалгалтын оноогоо шалгах боломжтой.

○ Шалгалтын оноог шалгах арга

① "EPS-TOPIK" вэб сайтад хандах (eps.hrdkorea.or.kr/epstopik)

② Хэл сонгох (Солонгос эсвэл Англи)

③ "Тестийн үр дүн" болон "Шалгалтын үр дүнг харах" дээр дарна уу.

④ Паспортын (ID) дугаар болон төрсөн огноог оруулна уу.

Нэг. Энгийн шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:

 Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;

 Ерөнхий шинжилгээний төлбөр 133,000 төгрөг (ХӨСҮТ-ийн кассанд тушаах);

 Зориулалтын саванд өлөн шээс авч очих (эмийн сангаас зориулалтын сав авах);

 Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн шингэн, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;

 Шинжилгээнд өөрийн өмнөөс өөр хүн оруулахыг хориглох;

 Амны хаалт (маск) заавал хэрэглэх;

 Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах;

 09:00-12:00 цагийн хооронд хуваарьт өдрийн дагуу шинжилгээнд хамрагдах;

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэдээлэл

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.