2025 ОНЫ 2 ДАХЬ УДААГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Хэвлэх

 

БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ehalamj.mn сайтаар 2025 оны 2 дахь удаагийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлд бүртгүүлж, баталгаажсан иргэд дараах хуваарийн дагуу шалгалтад амжилттай хамрагдахыг мэдэгдэж байна.

Энд дарж үзнэ үү.

Шалгалт зохион байгуулагдах хугацаа:

Шалгалт явагдах хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр (75 иргэн)

Шалгалт зохион байгуулагдах газар, хаяг:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт CBT танхимд

(ХУД. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группын замын урд талд)

Шалгалт өгөх иргэд дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

 

- Хуваарьт өдөр, цагт шалгалтад орохдоо цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Та бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй. Шалгалтын цагаас 30 минутын өмнө ирсэн байна.

- Шалгалтад хамрагдах цагийг хатуу баримтлан заасан цагт суудлаа эзэлсэн байх ба шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.

- Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.

- Шалгалт УНШИХ, СОНСОХ төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно.

Шалгалт өгөх хуваарийг дараах цахим хуудаснаас орж харна уу.

АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДАС:

1. БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол улс дахь И ПИ ЭС Төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)

2. БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)шалгалтын хуваарь болон оноо харах

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР