БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

Монгол гэрээний ажилчдын даатгуулвал зохих даатгалууд ба итгэмжлэл

Хэвлэх

 

 

Хөдөлмөр эрхлэгчийн даатгуулвал зохих даатгалууд

ба итгэмжлэл

(몽골 근로자 각종 보험 신탁에 관한 교육자료)

 

 

 

 

1.  Гадаадад оршин суух хугацаа гүйцсэний даатгал

a)    Зорилго

        Ажил олгогчийн зүгээс Монгол хөдөлмөр эрхлэгчийг Солонгост оршин суух хугацаа гүйцсэний даатгал хийгээд өөр бусад даатгалд нэгэн зэрэг даатгуулах болсноороо ажил олгогчийн зүгээс ажлаас гарсны мөнгийг нэг дор бөөнд нь төлөхтэй холбоотой үүрэг хариуцлагыг багасгаж, монгол ажилчидын хууль бусаар орогнох явдлаас сэргийлэх болон солонгос улсаас хууль ёсны дагуу гаргах асуудыг удирдан чиглүүлэхэд оршино.

 

b)   Даатгуулах эрх бүхий хүн

5-аас дээш ажилчинтай, хөдөлмөрийн гэрээний хугацаандаа/3жил/ 1жил ба түүнээс дээш хугацаагаар хөдөлмөр эрхлэгчийг хөлсөөр ажиллуулж байгаа ажил олгогч байна.

 

c)    Даатгалын нөхцөл

-       Хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд буюу хил даван орсон өдрөөс эхлэн 15хоногийн дотор багтаж даатгуулах

-       Хөлсөөр авч ажиллуулах тухай зөвшөөрлийн бичиг дээр заасан сарын дундаж цалингийн 8.3%-аас дээш нөхцөлөөр

-       Ажлын байраа хаяж яваагүй хүн ба нэгээс дээш жил тухайн ажлын байрандаа тасралтгүй ажилласан хөдөлмөр эрхлэгчид нь ажиллах эрх бүхий 3жилийн хугацаа нь дуусгавар болоход нутаг буцах үедээ юмуу хуулийн 25-р зүйл ангид заасны дагуу ажлын байраа солихдоо “гадаадад оршин суух хугацаа гүйцсэний даатгал” болох ажлаас гарч байгаан тэтгэмжийг харъяа олгох байгууллагаас нь хуримтлагдсан мөнгийг нэхэмжилж авна.

 

2.   Нутагтаа буцаж ирэх зардлын даатгал

a)    Зорилго

Монгол хөдөлмөр эрхлэгчийн оршин суух хугацаа дуусгавар болж солонгос улсаас хууль ёсны дагуу гарах асуудлыг удирдан чиглүүлж, хууль бусаар орогнох явдлаас сэргийлэх ба нутаг буцахад шаардагдах зардлыг урьдчилан бэлтгэж өгөхөд оршино. Монгол бүх хөдөлмөр эрхлэгчид энэхүү даатгалд зайлшгүй хамрагдах үүрэгтэй болно.

 

b)    Даатгалын хураамж

-       Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөржиж эхлэх/хил даван орж ирсэн өдөр/ өдрөөс эхлэн  80өдрийн дотор даатгалд хамрагдах ёстой.

* Монгол хүн: 500.000вон/нэг дор төлнө/

3.   Барьцаат даатгал

a)    Зорилго

Цалингаа хугацаанд нь олгож чадахгүй байх тохиолдлын эрсдлийг бууруулахын тулд ажил олгогчийн зүгээс барьцаа тавин даатгуулна. Бүх үйлдвэрийн эзэд зайлшгүй хамрагдах үүрэгтэй болно.

b)    Даатгалын нөхцөл

-       Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөржиж эхлэх өдрөөс эхлэн 15хоногийн дотор даатгуулна. Гадаадын хөдөмөр эрхлэгч нэг хүн бүрт 2.000.000вон

-       Хэрэв монгол хөдөлмөр эрхлэгч та цалингаа хугацаандаа авч чадахгүй яг 2сар болсон тохиолдолд БНСУ-н Хөдөлмөрийн яам/Хөдөлмөр эрхлэгчдийг хариуцсан хянагч болон гадаадын иргэдийг хөлсөөр ажиллуулах зуучлагч байгууллага/-д 2сар болохоос 7-10хоногийн өмнө утасдаж мэдэгдэх.

c)    Даатгалын мөнгөө авах өргөдөл гаргах, бүрдүүлэх материал

-       Өргөдөл гаргагч: Монгол хөдөлмөр эрхлэгч өөрөө(хэрэв нас барсан тохиолдолд талийгаачийн ар гэр болоод HRD KOREA)

-       Даатгалын мөнгө авах өргөдөл 1хувь

-       Тухайн хүнийг гэрчилэх бичиг баримт (гадаад паспорт болоод гадаадын иргэний түр үнэмлэхний хуулбар)

-       Хадгаламжийн дансны хуулбар 1ширхэг (Монгол хөдөлмөр эрхлэгчийн өөрийнх нь хадгаламжийн данс байна)

-       Цалин хугацаандаа олгогдоогүй болохыг нотлох бичиг( HRD KOREA-аас шалгах)

 

4.   Ахуйн ослын даатгал

a)    Зорилго

-       Ажлын байран дээрх аваар ослоос гадна ажлын бус цагаар бэртэж гэмтэх болон өвчин эмгэг туссан тохиолдолд хэрэглэх зорилгоор гадаадын хөдөлмөр эрхлэгчидэд тохиромжтой нөхөн олговрыг саадгүй олгогдоход оршино.

b)    Даатгалын нөхцөл:

-       Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөржиж эхэлсэн өдрөөс эхлэн 15хоногийн дотор хамрагдана.

 

 

 

Зүйлс

 

Гэмтэл осол

 

Өвчин тусах

 

Нас барсан

 

Тахир дутуу болсон

 

Нас барсан

 

Тахир дутуу болсон

 

Даатгалын мөнгө

 

30.000.000

Хамгийн дээд хязгаар 30.000.000

 

15.000.000

Хамгийн дээд хязгаар 15.000.000

 

c)       Даатгалд хамрагдах

-       Хөдөлмөр эрхлэгч нь ажилд орохын өмнөх сургалт явуулдаг байгууллагын тусламжтайгаар гэрээ байгуулж, даатгалын хураамжаа төлнө.

* Ахуйн ослын даатгалын хураамж нь 3 жилээр бөөнд нь төлөх бөгөөд хураамж нь хүн тус  бүрийн нас, хүйс зэргээс хамаараад өөр байх болно.

d)    Даатгалын мөнгөө нөхэмжлэн авах нь

-       Хөдөлмөр эрхлэгч нь ахуйн осолд(өвчин) орсон тохиолдолд HRD KOREA-руу холбогдон даатгалын мөнгө авах өргөдөл гаргана.

-       Бүрдүүлэх материал: даатгалын мөнгөө авах өргөдлийн бичиг, биеийн байцаалт, хадгаламжийн дансны хуулбар, осол аваар өвчний түүхийг нотлох баримт(нас барсан бол гэрчлэх бичиг, тахир дутуу болсон бол тахир дутуу групийн батламж бичиг) зэргийг бүрдүүлнэ.

 

5.   4том даатгалд хамрагдах

a)    Үйлдвэрийн ослын даатгал(зайлшгүй хамрагдах ёстой даатгал)

-       Нэгээс дээш хүнийг хөлсөөр ажиллуулж байгаа аж үйлдвэр, пүүс компаниуд.

Жич: газар тариалан мал аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй зэрэг нь зайлшгүй 5-аас дээш хүнтэй байх нөхцөлд даатгалд хамрагдах эрхтэй.

b)    Хөдөлмөр эрхлэлтийн даатгал

-       Нэгээс дээш хүнийг хөлсөөр ажиллуулж байгаа аж үйлдвэр, пүүс компаниас монгол хөдөлмөр эрхлэгч хийгээд аж ахуйн нэгж хүссэн тохиолдолд хийх сайн дурын даатгал.

c)    Эрүүл мэндийн даатгал(зайлшгүй хамрагдах ёстой даатгалын нэг)

-       Хөдөлмөр эрхлүүлж байгаа үйлдвэрийн эзэн болон гадаадын хөдөлмөр эрхлэгч нь иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд түшиглэн зайлшгүй даатгагдах ёстой даатгал.

-       Стандарт хөдөлмөрийн гэрээн дэх сарын ажлын хөлсний 1.5%-тай тэнцэх хэмжээний мөнгийг төлнө.

(Үйлдвэрийн эзэн 1.5%, хөдөлмөр эрхлэгч 1.5% тус тусдаа хариуцна)

d)    Иргэний тэтгэврийн даатгал (2тал 2уулаа анхаарах хэрэгтэй)

-       2007 оноос эхлэн монгол хөдөлмөр эрхлэгчид хамрагдах боломжтой болсон. Хоёр улсын гэрээгээр харилцан зөвшилцсөний үндсэн дээр БНСУ дахь монгол хөдөлмөр эрхлэгч нь иргэний тэтгэврийн даатгалыг солонгос улсдаа төлснөөр монголд нийгмийн даатгал төлөгдсөнөөр тооцогдох болно.

 
You are here: Home Зөвлөмж БНСУ дахь иргэдэд өгөх зөвлөмж Монгол гэрээний ажилчдын даатгуулвал зохих даатгалууд ба итгэмжлэл

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН