Гадаад ажилчдад оршин суух хугацаанд нь дэмжлэг үзүүлэх ?
Гадаад ажилчдыг Солонгос улсад ажиллаж амьдрах хугацаанд нь тав тухтай байлгах тал дээр гадаад ажилчин болоод ажил олгогч нарт зөвлөмж хийгээд тал талын үйлчилгээг үзүүлдэг.
Үйлчлүүлэгч: Хөдөлмөр эрхэлж байх явцад саад бэрхшээл, маргаанаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа ажил олгогч болоод гадаад ажилчид багтна.
Үзүүлдэг гол үйлчилгээ:
1. Ажлын байранд бий болдог саад бэрхшээл болоод маргааныг шийдвэрлэх: Ажлын байранд бий болдог саад бэрхшээл болоод маргааныг шийдвэрлэж өгөх үүднээс зөвлөгөө өгч таслан зогсоох
2. Амжиргааны зөвлөмж болоод хууль дүрмийн зөвлөмж: Гадаад ажилчдын ажиллах хугацаанд ар гэрийн асуудал, солонгосын амьдралд дасан зохицох асуудал, хэл ярианы бэрхшээл, дээрэм, хүний эрхээ хөндүүлэх, түр саатуулагдах зэргийн асуудлуудтай тулгарахд дэмжлэг үзүүлэх
3. Үзүүлдэг үйлчилгээ: Гадаад ажилчин татах системийн хүрээнд холбогдох хууль дүрмийн дагуу өргөдөл, бүртгэл хийхэд нь өмнөөс нь хийж өгөх.
4. Хилээр нэвтрэхэд үзүүлэх дэмжлэг: оршин суух хугацаа дуусан нутаг буцах, амралт аван түр нутаг буцах зэрэг
5. Осол аваарын дэмжлэг: Ажлын байранд болоод гадуур тохиолдсон осол/гэмтэл, эндэгдэл, нас барах зэрэг/-ын талаарх шалтгааныг тодруулах, хэргийн газар очин дүн шинжилгээ хийх, холбогдох байгууллагауудтай хамтрах, даатгалуудыг нь нэмэмжлэх, эд хөрөнгийн хохирлыг барагдуулах, зохицос илгээх зэрэгт дэмжлэг үзүүлэх.
6. Хэлний дэмжлэг: Ажлын байранд мөн гадна орчуулга шаардлагатай тохиолдолд газар дээр нь очих аль эсвэл утсаар холбогдох.