БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Солонгост ажилласан байдлын тодорхойлолтыг интернетээр авах боломжтой боллоо.

Хэвлэх

Гадаадын ажилчдад ажил байдлын тодорхойлолтыг

интернетээр олгох ажлын зорилго

1.    Гадаадын ажилчин нь эх орондоо буцсаны дараа БНСУ-д ажилласан туршлага буюу ажил байдлын тодорхойлолтыг авснаар ажил төрөл, бизнесийн хэрэгцээндээ ашиглах.

2.   Гадаадын ажилчин нь өөрөө EPS –ийн олон хэлт цахим хуудсанд гишүүнээр элсэн тодорхойлолт авах хүсэлт гаргаж хэвлэн авснаар ажил байдлын тодорхойлолт олгох ажил үр дүнтэй болох.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажиллаж байсан гадаадын ажилчинд тодорхойлолтыг олгоно.

БНСУ-ын Гадаад ажилчин татах системийн сайт болох http://www.eps.go.kr   вэб сайтны Mother Tongue Service товчийг  дарж Монгол улсыг сонгоно.

Тодорхойлолт авах арга. (Foreign Worker Service)

 1. Гадаад паспортын дугаар, төрсөн он сар өдөр, СХТТШ-ын бүртгэлийн дугаар зэргээр EPS –ийн олон хэлт цахим хуудас руу нэвтэрч гишүүнээр элсэнэ.

2.  Нэвтэрсний дараа ур чадварын түвшин тогтоох шалгалтын бүртгэл болон хуваарийг харах, хөдөлмөрийн гэрээ хийгдэж буй явцыг харах, ажил байдлын тодорхойлолт авах боломжтой.

3.    Хувийн мэдээлэл болон хаягаа заавал англи хэлээр бичнэ.

4.    Тодорхойлолт авах зориулалтаа заавал англиар бичнэ.

5.    Хүсэлт гаргах товчийг 1 удаа даран 5 удаа хэвлэж авч болно.

6.    5-аас дээш удаа тодорхойлолт хэвлэж авахыг хүсвэл Монгол дахь суурин төлөөлөгчийн газар (EPS төв)-т хандаж авч болно.

Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газар (EPS төв) –аас тодорхойлолт гаргуулж авах тохиолдолд гадаад паспорттайгаа очих ёстой.

 
You are here: Home Зөвлөмж Монгол буцах иргэдэд өгөх зөвлөмж Солонгост ажилласан байдлын тодорхойлолтыг интернетээр авах боломжтой боллоо.

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН