БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх арга,тактик

Хэвлэх

Шалгалт өгөхийн тулд мэдээж тодорхой хэмжээний суурь мэдлэгтэй байх шаардлагатай. Тэрхүү суурь мэдлэгээ дээд зэргээр ашиглахын тулд шалгалт өгөх арга, зөв тактикийг мэдэх нь чухал. Суурь мэдлэг гэдгийг энгийнээр солонгос хэлний дунд түвшний сурах бичгүүдэд гарч буй үг, дүрэм, харилцан яриаг ойлгох чадвар, текстийг уншиж ойлгох чадвар түүнчлэн солонгос хүмүүсийн өдөр тутмын яриаг ойлгох, харилцах, энгийн үг хэллэгтэй кино, драм, нэвтрүүлэг, мэдээ зэргийг сонсож ойлгох чадвар, хүүхдэд зориулсан хялбар агуулгатай ном уншиж ойлгох хэмжээний чадвар гэж ойлгож болно.

Та солонгос хэлний суурь мэдлэгтэй байхын зэрэгцээ тухайн шалгалтын бүтэц, агуулгыг бүрэн ойлгож, шалгалтын тесттэй ажиллах арга болон цаг ашиглалтыг сайн эзэмшсэнээр богино хугацаанд үр дүнтэй бэлдэж хүссэн оноогоо авах боломжтой болно.

Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын бүтэц

Ангилал

Нийт

Унших

Сонсох

Тайлбар

Асуултын тоо

50

25

25

4 вариантаас сонгох

Оноо

200

100

100

 

Шалгалт өгөхөд хэлний суурь мэдлэгээс гадна тесттэй ажиллах арга барил, тактик чухал. Үүний нэг нь цаг ашиглах тактик юм. Тусгай шалгалтын эхний хэсэг болох унших асуулт нь 25 асуулттай, хугацаа нь 40 минут гэхээр нэг асуултанд 1 минут 36 секунд ноогдоно. Гэвч унших асуултын сүүлийн хэсгүүд уншиж ойлгоход амаргүй текст байдаг тул нэлээд хугацаа ордог. Тиймээс эхний хэсгийн хялбар асуулт бүрээс тодорхой хэмжээний хугацаа “хожих” хэрэгтэй.

Сонсох асуултыг хийхдээ “сул цагийг хэмнэх” аргыг хэрэглэдэг. Тодруулбал шалгалт эхлэнгүүт сонсох шалгалтын ерөнхий танилцуулга явдаг. Үндсэн бичлэг явахаас өмнөх энэ хугацааг ашиглан асуултын агуулгатай урьдчилан танилцана гэсэн үг юм. Асуулттайгаа урьдчилан танилцчихаад юуны тухай яриа болохыг урьдчилан таамаглаад сууж байхад асуултыг хоёр дахин сонсох шаардлага тэр бүр байдаггүй. Тиймээс асуулт давтах үед дараагийнхаа асуулттай урьдчилан танилцаад явна. Энэ арга нь тестийг харьцангуй чөлөөтэй бөглөх, алдаа бага гаргах боломжийг олгодог. Ер нь монголчууд сонсох асуулт дээр өндөр оноо авах хандлагатай байдаг.

Тусгай шалгалтанд бэлтгэх гарын авлага, материал

-       СХТТШ-ын дунд түвшний унших, сонсох шалгалтанд ирсэн материалуудыг татан авч эхний 15 асуултуудыг бөглөх

-       Ажлын байранд хэрэглэгдэх үг хэллэгүүдийг цээжлэх

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын материалыг энд дарж татаж авна уу.

СХТТШ-ын МАТЕРИАЛ ТАТАХ ЗААВАР:

www.topik.go.kr сайт руу орж 시험 소개 цэсний 외국어서비스 гэдгийг дарж ороод Mongolian монгол хэлийг сонгоно. Тодорхойлолт авах болон шалгах жагсаалтаас Шалгалтанд ирж байсан асуултаас татаж авах-ийг даран орж шалгалтын материалаас татаж авна уу.

 
You are here: Home Зөвлөмж Монгол буцах иргэдэд өгөх зөвлөмж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх арга,тактик

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН