БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

“Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”

Хэвлэх

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, 2012 онд үргэлжлэн хэрэгжээд байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

            Дэлхийн хөгжиж буй болон хөгжингүй улс орнуудад сурч байсан болон ажиллаж байсан, нийслэлийн харьяат ажилгүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, эрэлтэд нийцсэн үйлчилгээг хүргэх, нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд тэдгээр иргэдийн нөөц бололцоо, хувь нэмрийг оруулахад оршино.

Бид таньд:

Таны эрхэлж байгаа бизнест шаардлагтай инкабуцийн үйлчилгээг  дараах байдлаар үзүүлэх

·         Аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах

·         Мэдээлэл, зөвлөгөөг өгөх

·         Төсөл, хөтөлбөр боловсруулахад тань арга зүйн дэмжлэг өгөх

·         Жижиг зээлд хамрагдахад зуучлах

·         Бойжигчдод аж ахуй эрхлэх орчныг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх

·         Бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулахад тань туслах

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ

·         Гадаадаас буцан ирэгсдийг бүртгэж,ажлын байранд зуучлах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судлах

·         Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх

·         Мэргэжлийн болон давтан сургалтанд хамруулж мэргэжил эзэмшүүлэх

МАНАЙХ ДЭЭР ЯВАГДАЖ БУЙ СУРГАЛТУУД:

УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ

·         Англи хэл / анхан, дунд /-Ажлын 10 хоног

·         Компьюьер / анхан, дунд /-Ажлын 10 хоног

АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ

·         Бизнесээ санаа хөгжүүлэх

·         Бизнесээ эхэл

·         Бизнесээ хөгжүүл

·         Хоршооны сургалт

·         Эдийн засгийн анхан шатны мэдлэг олгох сургалт

·         Эрүүл мэндийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт

·         Маркетинг, борлуулалт, сүлжээний сургалт

·         Бүлгээр ажиллах чадвар сургал

·         Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт

МАНАЙ ХАЯГ:

Улаанбаатар хот

УБ-Бизнес хөгжлийн төв, 3-р давхарт

Утас: 70110502  70130502 70140502    Факс: 11-329752

Хөдөлмөрийн нэгдсэн лавлах 1896 /суурин утаснаас төлбөргүй/

Вэб хуудас: http://www.ubbirj.ub.gov.mn/

 


 
You are here: Home Зөвлөмж Монгол буцах иргэдэд өгөх зөвлөмж “Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН