БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

НЭГ АЖЛЫН БАЙРАНДАА ТОГТВОРТОЙ АЖИЛЛАСАН АЖИЛЧИН СОЛОНГОСТ ДАХИН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

Хэвлэх

 1.    Гадаадын ажилчин нь нутаг буцахаасаа өмнө ажлаас гарах мэдэгдлээ хийж цалин хөлсөө гүйцэд авч нутаг буцах зардлын даатгал, оршин суух хугацаа гүйцсэний даатгал зэргийг нэхэмжлэн авах хэрэгтэй.

2.    Ажил олгогч ажиллуулж байсан ажилчнаа дахин хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлөө авсаны дараа  тухайн гадаад ажилчин ажлын байр солих  тохиолдолд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл цуцлагдаж ажилчин дахин хөдөлмөр эрхлэхээр ирэх боломжгүй болно.

3.    Дахин хөдөлмөр эрхлэх шаардлагыг хангасан байсан ч нэг өдрөөр хэтрүүлж  хууль бусаар оршин суух юм бол дахин хөдөлмөр эрхлэхээр ирэх боломжгүй тул заавал оршин суух хугацаандаа багтаж Солонгос улсаас гарах хэрэгтэй.  (Ажил олгогч нь гадаадын ажилчнаа хилээр гарсаны дараа визний зөвшөөрөл хүсэх боломжтой. )

4.    Хилээр гарахын өмнө Хилийн шалган нэвтрүүлэх алба эсвэл хилээр гарах үедээ онгоцны буудал дээр гадаад иргэний үнэмлэхээ буцаан хураалган хилээр гарч байж дахин орж ирж хөдөлмөр эрхлэх боломжтой.

5.    Нутагтаа ирсэний дараа 7 хоногийн дотор ХТБ-ын Гадаад хөдөлмөр эрхлэлтийн албанд буцаж явах мэдэгдлээ өгснөөр дахин очиж хөдөлмөр эрхлэх үйл явцад хамрагдана. (Гадаад пасспорт, визний хураамж, онгоцны зардал зэргийг бэлдэх)

6.    ХТБ–ийн гадаад хөдөлмөр эрхлэлтийн албанаас нэгдсэн журмаар БНСУ-д дахин зорчиж хөдөлмөр эрхлэх ажилчдын виз мэдүүлэх, онгоцны тийз захиалах бөгөөд хувиараа виз мэдүүлэх болон зорчих бэлтгэл хийх боломжгүй. ( Явах өдрийн товыг ХТБ-ийн гадаад хөдөлмөр эрхлэлтийн албанаас явах хүн тус бүрд нь мэдэгдэнэ. )

7.    Дахин хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан иргэн нь явахын өмнө ба очсоны дараа тус бүр эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

8.    Дахин очсоны дараа нутаг буцах зардлын даатгал,гэнэтийн ослын даатгалд хамрагдах хэрэгтэй ба БНСУ-д нээлгэсэн дансны дэвтэр, картаа заавал биедээ авч явах хэрэгтэй.

Хаяг : Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гадаадад ажиллах хүч илгээх     асуудал эрхэлсэн хэлтэс  Утас:70139022

Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, хуучнаар гутлын үйлдвэрийн баруун хойд талд 6 давхар барилга

ХТБ-ийн Гадаад хөдөлмөр эрхлэлтийн албаны утас : 70121285

Нэг ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажилласан ажилчин

БНСУ-д  дахин хөдөлмөр эрхлэхээр явах үе шат

1.    БНСУ-д дахин хөдөлмөр эрхлэхээр явах тухай хүсэлтээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргах,

2.    Хөдөлмөрийн гэрээ байгуулах (Ажил олгогч Ажилчин)

3.    Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах (Ажил олгогч Хөдөлмөрийн төв)

4.     Ажилчин нь буцаж явах мэдэгдлээ өгөх эрүүл мэндийн шинжилгээнд орох (Ажил олгогч Гадаад хөдөлмөр эрхлэлтийн алба)

5.    Визний зөвшөөрөл авах  (Ажил олгогч Хилийн шалган нэвтрүүлэх алба)

6.    Явах өдрийн тов гаргах ба БНСУ-д ирэх  (АҮХНГГадаад хөдөлмөр эрхлэлтийн алба)

7.    Эрүүл мэндийн шинжилгээ ба даатгалд хамрагдсаны  дараа хүргэж өгөх  (АҮХНГ  Ажил олгогч)

 
You are here: Home Зөвлөмж Монгол буцах иргэдэд өгөх зөвлөмж НЭГ АЖЛЫН БАЙРАНДАА ТОГТВОРТОЙ АЖИЛЛАСАН АЖИЛЧИН СОЛОНГОСТ ДАХИН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН