БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

Компьютерт суурилсан шалгалт өгөх зааварчилгаа

Хэвлэх

Компьютерт суурилсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх зааварчилгаа

Татаж авах

CBT шалгалтын сургалтын материал

 

1. Байраа эзлэх

 

 

 

Өөрийн зураг, шалгалтын дугаар, овог нэр, иргэний үнэмлэхний дугаар, суудлынхаа дугаарыг зөв эсэхийг шалгана.

○ Шалгасаны дараа зөрсөн буруу зүйл байхгүй бол хянагч багшын зааврын дагуу Pretest-ыг дарж урьдчилсан шалгалт өгч үзнэ.

○ Урьдчилсан шалгалт өгч дууссаны дараа Ready гэсэн товчийг дарж шалгалт өгөхөд бэлэн байдалд шилжинэ.

Ready товчийг дарахад бүх товч ажиллахгүй болно.

2. Урьдчилсан шалгалт(Pretest)

Шалгуулагч нь Pretest-ийг өгснөөр программыг ажиллуулах аргыг сурж авна.

○ Сонсох асуулт нь автоматаар сонсогдоно.

①②③④) дугааруудаас хариулахаа сонгож дарвал зөв хариулт (V)болно.

○ Баруун талын хайрцаганд сонсох унших бүх асуултын дугаар нь байх бөгөөд бөглөсөн эсэх нь (●)тэмдэгээр харагдана.

○ Унших шалгалтын үеэр өөр асуултын дугаарыг дарвал дарсан асуулт руу орно.

○ Previous товч : тэмдэглэгдсэн асуултын өмнөх асуулт руу орно.

○ Next товч : тэмдэглэгдсэн асуултын дараагийн асуулт руу орно.

○ Pretest хийж дуусаад “Close" товчийг дарахад дуусна.

3. Унших шалгалт

 

Унших шалгалт 40 минут үргэлжлэнэ.

Previous, Next товч ажиллаж эхэлвэл шалгалтын дундуур өөр асуулт руу орж болно.

Асуултыг бөглөх бүрдээ Next товчийг даран дараагийн асуулт руу шууд шилжих

хэрэгтэй.

○ Баруун талын хайрцаган дахь асуултын дугаарыг дарвал тухайн дугаарын асуулт руу шууд шилжиж болно.

Унших шалгалтын асуултын вариантыг солих бүрт бөглөх аргыг тайлбарласан тайлбар бичиг гарах ба ойролцоогоор 10 секунд өнгөрвөл автоматаар дараагийн асуулт руу орох юмуу тайлбар бичгийг хаахад тухайн вариантын асуулт гарч ирнэ.

○ Бүх асуултаа бөглөсөн бол Close товчыг дарж шалгалтыг дуусгана.

Унших шалгалтын 25 асуултаа бөглөж дуусвал автоматаар сонсох шалгалт руу орно.

○ Сонгосон бол засах боломжгүй.

4. Сонсох шалгалт

Сонсох шалгалт нь 30 минут автоматаар үргэлжлэнэ.

○ Сонсох шалгалтын 1 асуултыг 2 удаа сонсгох ба тухайн сонсох асуултанд өгөгдсөн бөглөх хугацаа нь дуусвал автоматаар дараагийн асуулт руу шилжинэ.

○ previous, Next товчажиллахгүй тул шалгалтын дундуур өөр асуулт руу шилжиж болохгүй.

○ 49 ба 50 дахь асуулт нь урт ба зэрэгцүүлэн уншиж бөглөх тул нэг удаа сонсгох бүрт нэг нэгээр нь бөглөнө.

○ Сонгож бөглөсөн бол засах боломжгүй.

5. Шалгалтдуусна.

○ Шалгалтын комиссын гишүүн шалгалт дууссаныг зарлаж ангиас гарахыг зөвшөөрөх хүртэл суудалдаа сууж хүлээнэ.

 
You are here: Home ДААТГАЛ Заавал даатгуулах даатгал Компьютерт суурилсан шалгалт өгөх зааварчилгаа

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН