БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

2015 ОНЫ 03-Р САРЫН 10-12-НЫ ӨДРҮҮДЭД СХТТ ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД /ТУСГАЙ БҮРТГЭЛ/

Хэвлэх

Тусгай шалгалтанд тэнцсэн иргэд 2015.04.06-07 өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн амбулаторын 110 тоот өрөөнд өглөө 8:00-12:00 цагийн хооронд Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ /ЭМҮШ/-д хамрагдана.

ЭМҮШ-д хамрагдахад шаардлагатай бичиг баримт:

Хоцрохгүй, өлөн байх, шинжилгээний өмнө спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг, өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байхыг анхаарна уу.

1. Гадаад паспорт

2. Шалгалтын шар тасалбар

3. 3,5х4,5 хэмжээтэй 1 хувь цээж зураг

4. ЭМҮШ-ний хураамж /55000/ төгрөгийг бэлнээр авчрах /Явахын өмнөх давтан шинжилгээний төлбөр багтсан болно./

5. Өлөн шээс авч очих

ХЭҮТ нь шинэ бүтэц зохион байгуулалт хийгдэж Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв болж өөрчлөгдөж Ажиллах хүч илгээх хэлтэс нь биржийн 2 давхарт орсон.

ЭМҮШ-д хамрагдсан иргэд 7 хоногийн дараа ХЭҮСМҮТ-д өөрийн биеэр ирж шинжилгээний хариу авна. ЭМҮШ-д хамрагдаж тэнцсэн иргэд Солонгосын хөдөлмөрийн бирж дээр ажил хайгч иргэнээр байршуулах бүртгэл хийлгэнэ.

2015.03.27

 
You are here: Home ТУСГАЙ СХТТШ Тусгай шалгалтын зар 2015 ОНЫ 03-Р САРЫН 10-12-НЫ ӨДРҮҮДЭД СХТТ ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД /ТУСГАЙ БҮРТГЭЛ/

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН