2018 онд Монгол улсад Тусгай СХТТШалгалтыг зохион байгуулах болсон тухай мэдэгдэх нь

Хэвлэх

Өнгөрсөн 2017 онд Тогтвортой ажилласан гадаад ажилчдын тоо их байсан учраас БНСУ-ын АҮХНХЭГазраас тухайн онд тусгай СХТТШалгалт авахгүй байх шийдвэр гаргасан. Энэ жил туршлагатай гадаад ажилчдыг дэмжих зорилгоор 2018 онд 2 удаа буюу 4-р сар болон 8-р сард тусгай СХТТШалгалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тусгай шалгалтын бүртгэлийн хуваарь удахгүй зарлагдана.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага

- Хөдөлмөрийн гэрээгээр 4 жил 10 сар ажиллаад визний хугацаандаа сайн дураараа

нутаг буцсан байх (2010 оны 1 сарын 1-нээс хойш орж ирсэн байх)

- 18-39 настай байх

- Ял шийтгэлгүй байх

- БНСУ-аас албадан гаргаагүй байх

- Хилээр гарахыг хязгаарлаагүй байх

- Е-9, Е-10 визээр 5 жилээс дээш хугацаагаар оршин суугаагүй байх

СХТТШ-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын АҮХНХЭГ-ын Гадаад ажилчин сонгон шалгаруулах албаны 052-714-8557 утаснаас лавлана уу.