2018 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСЫН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ТУСГАЙ” ШАЛГАЛТЫН ЗАР

Хэвлэх

Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д 4 жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.

2018 оны 7 сарын 9

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр Эрхлэлт Хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

 

1. Хуваарь

Бүртгэл

Хуваарь зарлах

Шалгалт

Хариу зарлах

2018.07.30-08.01

2018.08.20

2018.08.27-08.30

2018. 09.21


2. Шалгалт өгөх салбар : аж үйлдвэр,

3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Дараа нь зарлана.

Сонгож авах хүний тоог 200 оноо авах ёстойгоос 88-аас дээш оноо авсан иргэдээс

өндөр онооны дараалалаар тогтооно.

4.Шалгалт авах газар ба Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь (08.20)

Шалгалт авах газар : Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Зарлах мэдээллийн хэрэгсэл :

1. ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

2. Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPSтөв)-ийн цахим хуудас monkor.net

3. ХЭЗТ-ны СХТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )

5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

· БНСУ-д 4жил 10 сар ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/

· 18-39 настай

· Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх

· Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх

· Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

· БНСУ-д Е-9, Е-10 визээр 5-аас дээш жил болоогүй байх

Хилийн шалган нэвтрүүлэх хуульд өөрчлөлт орсон (2017 оны 11сар)-аас өмнө нутаг буцсан тохиолдолд БНСУ-д 5 жилээс дээш амьдарсан иргэдийн нэр жагсаалтанд багтсан байдаг тул иргэд та бүхэн өөрийгөө 5жил хэтэрсэнийг мэдэж байвал бүртгүүлэхгүй байхыг хүсье.

6. Бүртгэл

Бүртгэл явагдах хугацаа : 2018 оны 7 сарын 30-наас 8сарын 1-ны өдрүүдэд

Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

· БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар

· Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь (бүртгэлийн анкет дээр наах зориулалтаар )

· 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)

· Шалгалтын хураамж төлсөн баримт

v Шалгалтын хураамж:24$ доллар

Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)


ТУСГАЙ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЭРХТЭЙ ИРГЭДИЙН НЭРСИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Нутаг буцах иргэдэд зориулсан БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан иргэнд нэмэлт оноо өгөх ба хураамжаас чөлөөлнө.

Он

Нутаг буцах иргэдэд зориулсан сургалт (25 оноо)

Солонгос хэлний курс (20оноо)

Ажилд орох буюу аж ахуй эрхлэх сургалт( 5оноо)

Төгссөн иргэн

Төгссөний дараа ТОПИК 3-р түвшингээс дээш түвшинд тэнцсэн иргэн

Төгссөн иргэн

2016

Байхгүй

Тусгай СХТТШ-нд 20оноо нэмэх буюу хураамжаас чөлөөлнө

Тусгай СХТТШ-нд 5 оноо нэмэх буюу хураамжаас чөлөөлнө.

2017оноос хойш

Тусгай СХТТШ -нд 5оноо нэмэх буюу хураамжаас чөлөөлнө






Үүнд хамаарах иргэн оноо нэмэх, хураамжаас чөлөөлөх хүсэлт (хавсралт)-ийг бөглөж сертификатын хамт өгнө.

Топик 3-р зэрэгтэй бол солонгос хэлний курс төгссөн гэрчилгээ ба топик 3-ийн гэрчилгээг хамт өгнө.

БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулсан солонгос хэлний курс төгсөж 3-р зэрэг авсан иргэд зөвхөн хамаарна.

7. Шалгалтын бүтэц ба оноо : Компьютерт суурилсан шалгалт

Бүтэц

Асуултын тоо

Оноо

Цаг

нийт

40

200

50минут

унших

20

100

25 минут

сонсох

20

100

25минут

- олон төрлийн сонголтын асуултууд

- Унших, сонсох шалгалт нь завсарлагагүйгээр шууд үргэлжлэн явагдана.

Шалгалтын цагийн хуваарь заавар өгөх цагаас өмнө ангид орж ирсэн байх хэрэгтэй.

ангилал

Шалгалтын материалыг татаж авах комисын гишүүдийн хурал

Шалгуулагчдад заавар өгөх

Шалгалтын цагийн хуваарь

Унших 25минут

Сонсох 25 минут

1-р ээлж

09:20-09:30

09:30-10:00

10:00-10:25

10:25-10:50

2-р ээлж

10:50-11:00

11:00-11:30

11:30-11:55

11:55-12:20

3-р ээлж

13:20-13:30

13:30-14:00

14:00-14:25

14:25-14:50

4-р ээлж

14:50-15:00

15:00-15:30

15:30-15:55

15:55-16:20

O Асуултууд нь “The standard textbook for EPS-TOPIK” номонд үндэслэн бэлдсэн нийтэд ил болгоогүй асуултуудаас бүрдэнэ.(http://epstopik.hrdkorea.or.kr

Шалгалтанд ирэхдээ авчрах бичиг баримт

- Шалгалтын тасалбар

- иргэний үнэмлэх буюу гадаад пасспорт

Иргэний үнэмлэх буюу гадаад пасспортаа авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.

8. Дүн гаргаж зарлах

Хариу зарлах өдөр : 2018 оны 9 сарын 21

Зарлах мэдээллийн хэрэгсэл

- Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний ерөнхий газар : www.hudulmur-halamj.gov.mn

- Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPS төв) ( www.monkor.net)

- ХЭЗТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)

- Шалгалтанд тэнцсэн хүчинтэй хугацаа : шалгалтын хариу зарласнаас хойш 2 жил байна.

9. Анхаарах зүйлс

Сайн дураараа нутаг буцаагүй болох нь нотлогдвол шалгалтанд тэнцсэн ч

хүчингүй болох тул хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

Шалгалтын үеэр гар утас, кассетны хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх

мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно.(эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно.)

Шалгуулагч нь хуулж хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг

хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.

Шалгалтанд бүртгүүлсэн иргэний пасспорт дээрх хувийн мэдээлэл нь анкетанд бөглөсөн овог нэр, төрсөн он сар өдөр зөрсөн тохиолдолд ажил хайгчаар бүртгэх болон БНСУ-ын хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй байж болзошгүй тул хувийн мэдээлэлийн алдаатай байдлаас үүдэн гарах хариуцлагыг хувь хүн бүрэн өөрөө хариуцна.

O Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс шалгалтын даалгаварыг “ The Standard Textbook for EPS-TOPIK “ сурах бичгэнд түшиглэн нийтэд ил болгоогүй даалгавар (шинээр боловсруулсан даалгавар )-уудаас 100хувь боловсруулна.

EPS-TOPIK стандарт сурах бичиг нь дараах цахим хуудсанд


EPS-TOPIK Стандарт сурах бичгийг татаж авах цахим хуудсын жагсаалт >

Бүлэг

Агуулга

Цахим хуудасны хаяг

HRD Korea

Textbook file (PDF, Sound source)

http://www.hrdkorea.or.kr/3/3/3/1/2

EPS-TOPIK

Textbook file (PDF, Sound source)

http://epstopik.hrdkorea.or.kr

- СХТТ тусгай шалгалтанд тэнцсэнээр БНСУ-д ажил хайгчаар бүртгүүлэх эрхийг зөвхөн авч байгаа бөгөөд энэ нь заавал ажилд орно гэсэн баталгаа болохгүй.

- Мөн эрүүл мэндийн шинжилгээнд тэнцээгүй болон Солонгост хууль бусаар оршин сууж байсан бол ажил хайгчаар бүртгэх боломжгүйг анхаарна уу.

- БНСУ-руу хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцэхгүй бол нутаг буцаахыг анхаарна уу.

- Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь гадаадад ажиллах хүч илгээх албан ёсны эрхтэй болно.

- СХТТШ-д тэнцсэн иргэнийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Солонгосын хөдөлмөрийн биржэд байршуулсаны дараа монгол улсын ажил хайгч иргэнийг солонгосын ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл хүснэ.

- ХЭЗТ-ны СХТТШ-ын хураамж 24 ам.доллар (бүртгэлийн үеийн төгрөгийн ханшаар бодох) байх бөгөөд шалгалтанд тэнцсэний дараа БНСУ-д ирэх зардлыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тогтооно.

Иймд ямарваа нэгэн хувь хүн буюу байгууллагийн БНСУ-д ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.

{Хавсралт }

Нутаг буцахад дэмжлэг үзүүлэх сургалтын нэмэлт оноо авах ба хураамжаас чөлөөлөх хүсэлт-ийг ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.