Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой иргэдийн НЭРСИЙН ЖАГСААЛТ

Хэвлэх

Доорх нэрсийн жагсаалт нь БНСУ-ын АҮХНХЭГ-аас ирдэг.

Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой иргэдийн жагсаалтад таны нэр байгаа нь БНСУ-д ажлын байранд жуучлагдах 100%-ийн баталгаа биш гэдгийг анхаарна уу!

Ажлын санал ирсний дараа  визийн цахим хариуг БНСУ-ын Цагаачлалын албанаас олгодог тул дараах асуудлаар нэр холбогдож байсан иргэдийг визийн цахим зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө урьдчилан мэдэх боломжгүй тул бүртгүүлэгч Та цаг хугацаа, санхүүгийн хохирол амсахаас урьдчилан  сэргийлж дараахтай танилцана уу.

Дараах:

1. Визийн E9, E10  ангиллаар нийлбэр 5-аас дээш жил ажилласан.

2. Суугаа орны хууль, дүрэм зөрчиж торгууль төлж байсан.

3. Оршин суух хугацаа хэтрүүлж байсан.

4. Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-д аливаа виз мэдүүлж татгалзсан хариу авч байсан иргэдэд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах визийн зөвшөөрөл олгодоггүй тул анхнаас нь бүртгэл хийлгэхгүй байж цаг хугацаа, санхүүгийн хохирол амсахаас урьчилан сэргийлнэ үү.

ГАХГХ       2021-07-21

Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой иргэдийн нэрсийн жагсаалтыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ