СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

Хэвлэх

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн бөгөөд дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтыг авах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас томилсон Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах И Пи Эс Топик шалгалтад заавал тэнцсэн байх ёстой бөгөөд зөвхөн энэхүү шалгалтад тэнцсэн иргэн л Солонгос Улсын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

2023 оны 8 дгаар сарын 11

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам

Зохион байгуулагч:

БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ