2023 ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ТУСГАЙ” ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хэвлэх

2023.10.25

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох ТУСГАЙ шалгалтад тэнцсэн нийт 39 иргэдийн нэрсийн жагсаалтыг танилцуулж байна.

Шалгалтад хамрагдсан иргэн бүр EPS-ийн цахим хуудас (www.eps.go.kr)-аас шалгалтын оноогоо шалгах боломжтой.

○ Шалгалтын оноог шалгах арга

① "EPS-TOPIK" вэб сайтад хандах (eps.hrdkorea.or.kr/epstopik)

② Хэл сонгох (Солонгос эсвэл Англи)

③ "Тестийн үр дүн" болон "Шалгалтын үр дүнг харах" дээр дарна уу.

④ Паспортын (ID) дугаар болон төрсөн огноог оруулна уу.

Нэг. Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар: ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД Д АРЖ ХАРНА УУ