БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Хяналтыг чангатгасан тухай

Хэвлэх

БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Хяналтыг чангатгасан тухай

 

БНСУ-ын Засгийн Газар 2012 оны 1 сараас эхлэн БНСУ-руу нэвтрэн орох Гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхдээ нүүрний зураг болон хурууны хээг авснаар урьд өмнө нь хууль бусаар оршин сууж байсан болон гэмт хэрэгт холбогдож байсан иргэдийн мэдээлэлтэй тулгалт хийх юм. Ийнхүү хилээр нэвтрэх иргэний биеийн мэдээллийг харьцуулснаар хуурамч пасспорт ашиглах гэх мэт ямар тохиолдлуу бүгд илэрч байна. Хилээр нэвтрэх хяналтанд зөрчил нь илэрсэн ажилчныг БНСУ-руу нэвтрэн оруулахаас татгалзснаар нутаг буцах онгоцны тийзээ худалдан авсан тэр даруй буцаан явуулах мөн тухайн мэдээллийг тэмдэглэлд оруулна.

ИймдХөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу хилээр нэвтрэх ажилчид нь БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх хяналт ийнхүү чангарсан тул алдаа гаргахгүй байхыг хүсье. Мөн овог нэрийг өөрчлөх гэх мэтээр хилээр нэвтрүүлж өгнө гэсэн брокер залилан хийж буй хүмүүсийн заль мэхэнд хууртагдахгүй байхыг анхааруулья.

Мөн өмнө нь хууль бусаар оршин сууж байсан эсвэл хуурамч пасспорттай иргэд нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэн ажил хайгчаар бүртгүүлсний дараа БНСУ-д ажиллахаар болсон ч хилийн шалган нэвтрүүлэх албаны хяналтаар БНСУ-руу нэвтрэхийг үл зөвшөөрөх тул наана нь хөдөлмөрийн гэрээг цуцалж илүү их хохирол үзэхээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана уу.

     Хуурамч пасспорт ашиглах шалтгаанаар голдуу хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа болно.(Бусдын нэр, регистрийн дугаараар пасспорт гаргуулан хилээр нэвтрэхээр завдах үед  бичиг баримтын хяналтыг давж гарсан ч нисэх буудлын нүүр болон хурууны хээ авах үеэр зөрчил нь илэрч байна.)

 
You are here: Home Мэдээлэл Чухал мэдээлэл БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Хяналтыг чангатгасан тухай

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН