БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Эх орондоо ирээд амжилтанд хүрсэн иргэдийг АҮХНХЭГ-ын урилгаар Солонгос улсад очин илтгэл тавих шалгаруулалтанд урьж байна.

Хэвлэх

Зорилго

Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаад гэрээт хугацаагаа дуусган эх орондоо ирээд амжилтанд хүрсэн ажилчин нь хэрхэн нутаг буцах бэлтгэлээ хангасан болон нутаг буцсаны дараах амжилтанд хүрсэн бодит амьдралынхаа тухай Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаа гадаадын ажилчдад илтгэл тавьснаар гадаадын ажилчдын ирээдүйдээ бэлтгэх санаа сэдлийг төрүүлэх, сайн дураараа нутаг буцах урам өгөх

Шалгаруулж авах хүний тоо : Нутаг буцсан Монгол улсын иргэн 1 хүн

Хамрах хүрээ : БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан, гэрээт хугацаагаа дуусган эх орондоо буцаж ирээд ажил хөдөлмөр эрхлэн амжилтанд хүрсэн ажилчид

Шалгуур

БНСУ-д хууль ёсоор хөдөлмөр эрхэлж дуусаад нутаг буцсан гадаадын ажилчд дундаас өөрийн нутаг нэгт нөхөддөө өөрийнхөө амжилтанд хүрэх болсон учир шалтгаан, одоо эрхэлж буй ажил хөдөлмөрийн тухай, БНСУ-аас суралцсан зүйл, олж авсан ур чадвар, нутаг буцсаны дараа хэрхэн төлөвлөгөө гаргасан зэргээ ярьж зөвлөгөө өгч чадах үлгэр жишээч иргэнийг шалгаруулна.

Материал хүлээн авах хугацаа : 2012.03.01-03.28

Бүрдүүлэх материал :

-       Нутагтаа ирэн амжилтанд хүрсэн ажилчны гадаад паспорт

-       Иргэний үнэмлэх,

-       Эрхэлж буй аж ахуйн салбар ( цар хүрээ, төрөл, ажилчдын  тоо, жилийн орлого зарлага г.м),

-       БНСУ-д ажиллаж байсан хугацаа,

-       БНСУ-д илтгэл тавих боломжтой хугацаа

Материал хүлээн авах хаяг :

БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг эрхлэх газрын Монгол дахь Төлөөлөгчийн Газар

Утас : 310949,    91915184 (Солонгос) ,        99208630 (Монгол )

 

Илтгэлд тавих ажилчинд үзүүлэх дэмжлэг

Илтгэл тавих хуваарьт төлөвлөгөө : 2012.05 - 2012.10сар

2012 онд Монголын Соёлын өдрүүдийг тохиолдуулан илтгэл тавих хуваарийг гаргана.

Илтгэл тавих хугацаа: Ирж очих хоногтойгоо нийлээд 7 хоног байх. Баасан гарагт ирээд Бямба Ням гарагуудад илтгэл тавих боломжтой бол сайн.

Илтгэлийн агуулга:

-       БНСУ-д хөдөлмөр эрхлэх хугацаа дуусах гэж буй гадаадын ажилчдын нутаг буцах сэдлийг төрүүлэхүйц агуулгатай байх

-       Нутаг буцаад амжилтанд хүрсэн ажилчны түүх

-       БНСУ-д ирэхийн өмнө гаргасан шийдвэр,  ажиллаад буцсаны дараа зорилгодоо хүрэхийн төлөө хэрхэн ажиллаж амьдарсан, БНСУ-аас суралцсан зүйл г.м

-       Одоо эрхэлж буй аж ахуй, бизнесээ эрхлэх болсон учир шалтгаан

Илтгэх тавих зардал

Урилгаар илтгэл тавих ажилчны зардал (унааны болон байрны зардал ) –ыг АҮХНХЭГ –аас гаргана.  (бага хэмжээний хөлс олгоно.)

 
You are here: Home Мэдээлэл Зарлал Эх орондоо ирээд амжилтанд хүрсэн иргэдийг АҮХНХЭГ-ын урилгаар Солонгос улсад очин илтгэл тавих шалгаруулалтанд урьж байна.

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН