Тогтвортой ажилчны журмын танилцуулга

Хэвлэх

/2012.07.02-ноос хэрэгжиж эхэлсэн/

Хамрагдах ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна.

1. Газар тариалан хөдөө аж ахуй, загас агнуур буюу 50 хүртэлх ажилчинтай үйлдвэр байх

2. Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийн шаардлагыг хангасан байх

Хамрагдах гадаад ажилчин нь дараах шаардлагыг хангасан байх

1. 4 жил 10 сар буюу 6 жилийн турш ажиллах хугацаандаа үйлдвэрээ солиогүй 1 ажлын байранд ажилласан байх

2. БНСУ-аас гарахаасаа өмнө тухайн ажил олгогчтойгоо 1 жилээс дээш ажиллах гэрээ байгуулсан байх (буцаж ирснээс хойш тухайн гэрээ хүчин төгөлдөр болно)

Давуу талууд

- СХТТШ -наас чөлөөлөгдөнө.

- Явахын өмнөх сургалтнаас чөлөөлөгдөнө

- БНСУ-аас гарснаас хойш 3сарын дараа буцаж ирнэ

- БНСУ-д очсоны дараах сургалтнаас чөлөөлөгдөнө

- Насны хязгаар байхгүй

Анхаарах зүйл

- Ажил олгогчтой гэрээ байгуулж ажиллах зөвшөөрөл авсны дараа БНСУ-аас гарна

- БНСУ-аас гарахаасаа өмнө харьяа хот дүүргийн цагаачлалын алба (эсвэл онгоцны буудлын цагаачлалын алба)-нд очиж гадаад иргэний үнэмлэхээ хураалгана.

- БНСУ-аас гарсаны дараа Илгээх байгууллага дээр очиж буцаж ирсэн тухайгаа мэдэгдэж бүртгэлээ баталгаажуулна. (Монголд ирснээс 7 хоногийн дотор)