13 дахь сарын цалингийн даатгал барьцаалсан зээлийн танилцуулга

Хэвлэх

13 дахь сарын цалингийн даатгал барьцаалсан зээл гэдэг нь 2014.7.29-нд шинэчлэн баталсан "Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль"-д зааснаар гадаад ажилчин нь зайлшгүй шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тохиолдолд Самсонг Хуажэ-д хуримтлагдан байгаа 13 дахь сарын цалингийн даатгалын мөнгөний зарим хэсгийг барьцаалан зээл авч болох бүтээгдэхүүн юм.
* 13 дахь сарын цалингийн даатгал барьцаалсан зээл олгох нөхцөл
1. Өвчин\ гэмтэл бэртлээс болж 4долоо хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдол
2. Үйлдвэрийн ажил зогсох, дампуурах, хөдөлмөрийн зөвшөөрөл цуцлагдах, мөн бусад нийгмийн нийтлэг байдлаас ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нь хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол
3. Гэнэтийн ослоос болж тухайн үйлдвэртээ ажиллах боломжгүй болсон тохиолдол
※ Холбогдох үндэслэл: "Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн журам"-ын 21.2.3-ын барьцааны нөхцөл

13 дахь сарын цалингийн даатгал барьцаалсан зээлийн танилцуулгын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ ХАРНА УУ