БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХУГАЦААНДАА МОНГОЛД ТҮР ИРЭЭД БУЦАЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хэвлэх

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа Монголд амралтаараа болон 3 сарын бичигтэй түр ирээд буцах гэж буй иргэд Е-9 визний ангиллаараа тус улсад зорчих тохиолдолд "өөрийгөө тусгаарлах хуудас"-ыг заавал бөглөж БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь И Пи Эс төлөөлөгчийн газарт ирж баталгаажуулах шаардлагатай болсныг мэдэгдье. Хэрэв "өөрийгөө тусгаарлах хуудас"-ыг бөглөж баталгаажуулаагүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авч байгааг анхааруулж байна.

 

"Өөрийгөө тусгаарлах хуудас"-ны агуулгатай энд дарж танилцана уу.

 

 

Өөрийгөө тусгаарлах хуудас авах болон баталгаажуулах талаар дараах хаягаар холбогдоно уу.

 

1. Холбогдох утасны дугаар: 11-310949

2. Цахим хаяг:  http://www.monkor.net/

3. Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор, 1-р байр, 701 тоот.