СЭРЭМЖЛҮҮЛЭГ-АНХААРУУЛГА

Хэвлэх

2022 оны 05 дугаар сарын 24

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визийн ангилалаар ажиллах хүч илгээх үйл ажиллагааны зохицуулалт, зохион байгуулалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар шууд хариуцан ажилладаг цорын ганц байгууллага.

Төрийн байгууллагын чиг үүргийг зарим нэг сургалтын байгууллага, иргэд хууль бусаар дур мэдэн явуулах, цахим орчинд эх сурвалж нь тодорхойгүй,  хуурамч мэдээлэл түгээх, төөрөгдүүлэх, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол учруулах, төрийн үйлчилгээ авахад санаатайгаар саад хийх, залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхдээ дараах зүйлд анхаарал хандуулахыг ЗӨВЛӨЖ байна.  Тухайлбал:

- ХХҮЕГ-ын www. hudulmur-halamj.gov.mn албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн /2022.05.24/ ЗАР, ВИДЕО ЗААВАР-тай бүрэн уншиж танилцах, ойлгох, иргэний үүргээ биелүүлэх.

- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн шалгуур болох Солонгос хэлний мэдлэг, ур чадварыг хангаж чадна гэдэгт эргэлзэхгүй болсон үед ухаалаг шийдвэр гаргах.

- “ТАНЫ МЭДЭЭЛЭЛ” БНСУ-ын стандартад нийцэхгүй буцаах тохиолдолд               ХХҮЕГ-ын  утасны дуудлагад хариу заавал өгч байх. /77121285, 70136993/

- Та WWW.EHALAMJ.MN мэдээллийн сайтаар өөрийн бүртгэлтэй цахим шуудан эсвэл регистрын дугаарыг оруулан нэвтэрч орсны дараа үргэлжлүүлэн зүүн хэсэгт байрлах цэснээс “СХТТШ - БҮРТГЭЛ” цэсийг сонгоход хүсэлт бүртгэх цонх гарч ирнэ.  “ХҮСЭЛТ ГАРГАХ” товч дарж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлт бөглөх цонх нээгдэнэ.  ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.