БНСУлсын Хөдөлмөрийн яам болон Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан гадаадад ажиллах хүч илгээх санамж бичгийн дагуу 6 дахь удаагийн Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг дараах байдлаар авах болсныг мэдэгдье.
БНСУлсаас авч хэрэгжүүлдэг “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн систем”-ийн дагуу БНСУлсад хөдөлмөр эрхлэхээр зорьж буй иргэд БНСУлсын Хөдөлмөрийн яамнаас тогтоосон БНСУлсын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас авч буй солонгос хэлний төвшин тогтоох 6 дахь удаагийн шалгалтанд зайлшгүй хамрагдах бөгөөд зөвхөн шалгалтанд тэнцсэн иргэд гэрээгээр ажиллах эрх олж авах юм.
- Шалгалт авах өдөр болон цаг: 2010 оны 6 дугаар сарын 27
Шалгалтын хуваарийг 2010.06.17-ний Пүрэв гарагт сонин хэвлэл болон “ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ТӨВ” /ГАХИТ/-ийн веб сайт, мөн түүнчлэн тус вэб сайтны мэдээллийн самбарт тус тус байршуулна.
- Шалгалт авах газар: Улаанбаатар хот
- Шалгалт авах газар: Шалгалт авах газрыг 2010.06.17-ний Пүрэв гарагт сонин хэвлэл болон тус вэб сайт, мөн түүнчлэн ГАХИТөвийн веб сайтуудын мэдээллийн самбарт байршуулна.
- Шалгалтанд орох хүний тоо: Хязгааргүй
- Шалгаруулж авах иргэдийн тоо: 3100 хүн (дээд оноо 200, үүнээс 80-с дээш оноотой иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар шалгаруулна)
Ø Жижиг дунд үйлдвэрийн салбарт 3000 хүн
Ø Хөргөх үйлдвэрийн салбарт 100 хүн
Жич: Шалгалтанд тэнцэх иргэдийн тоо нь үйлдвэрийн салбарт ажилчин авах эрэлт, ажиллах хүчний квотын тооноос шалтгаалан өөрчлөгдөж болно.
· Дараах шаардлагыг хангасан байх
1. 18-39 насны /1971.06.28-1992.06.27-ний хооронд төрсөн/ Монгол Улсын иргэн
2. Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй байх
3. Элэгний В, С вирус, ДОХ, Тэмбүү, Сүрье өвчнөөр өвчлөөгүй байх (Эдгээр шинжилгээнүүдэд Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд тэнцсэн иргэдийг хамруулна);
4. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй.
5. БНСУ-д хууль бусаар амьдарч байсан болон албадан саатуулагдаж байгаагүй
6. Монгол Улсаас гарах эрхээ хасуулаагүй
· Бүртгэл явуулах
1. Бүртгэх өдөр: 2010.05 сарын 17-19-ны хооронд буюу 3 хоног
Бүртгэх цаг: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
2. Бүс нутаг тус бүрт явагдах бүртгэлийн хуваарь
Аймаг болон Дүүрэг |
Бүртгэл явагдах газар |
Архангай |
Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Баян-Өлгий |
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Баянхонгор |
Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Булган |
Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Говь-Алтай |
Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Говьсүмбэр |
Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Дархан-Уул |
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Дорно-Говь |
Дорно-Говь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Дорнод |
Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Дундговь |
Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Завхан |
Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Орхон |
Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Өвөрхангай |
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Өмнөговь |
Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Сүхбаатар |
Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Сэлэнгэ |
Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Төв |
Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Увс |
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Ховд |
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Хөвсгөл |
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Хэнтий |
Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Баянгол дүүрэг |
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Баянзүрх дүүрэг |
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Багануур дүүрэг |
Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Багахангай дүүрэг |
Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Налайх дүүрэг |
Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Сүхбаатар дүүрэг |
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Сонгинохайрхан дүүрэг |
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Хан-Уул дүүрэг |
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
Чингэлтэй дүүрэг |
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс |
3. Бүртгэх хэлбэр: Бүртгэл явуулж байгаа газарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
4. Шаардлагатай бичиг баримтууд:
§ Бүртгэлийн хуудас (үнэгүй тараагдна). Шалгалтын дугаар бүртгэлийн хуудсан дээр бичигдсэн байх учир бүртгүүлэгч тус бүрт бүртгэлийн нэг л хуудас тарааж өгнө. Бөглөх явцад ямар нэгэн алдаа гаргасан бол зориулалтын зүйл (цагаан штрих)-сээр засаж болно.
§ Гадаадад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар: Гадаадад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбарыг бүртгэлийн хуудсанд тодорхой зааж өгсөн хэсэгт наасан байна. Болж өгвөл англи үсгээр бичигдсэн нэртэй гадаад паспортны хуулбарыг нааж байж хожим шалгалтанд тэнцсэний дараа хөдөлмөрийн бирж дээр байршуулах гэх мэт ажлуудыг гүйцэтгэхэд асуудалгүй байх болно.
§ 3.5х4.5-ын хэмжээтэй 2 ширхэг цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
§ Шалгалтын хураамж төлсөн баримт
Бүртгүүлэхээр ирэхдээ шалгалтын хураамжийг доор дурьдсан зааврын дагуу тушаагаад, баримтаа авч ирэхийг анхаарна уу.
5. Шалгалтын хураамж
1. Шалгалтын хураамж 26,000 төгрөг
2. Шалгалтын хураамжийг хэрхэн төлөх
o Төлбөр хийх банк: ХААН банк
o Дансны дугаар: 5111008464 (төгрөгийн данс)
o Хүлээн авагчийн нэр: YOU MYEOUNG SOO
6. Шалгалтын хураамж буцаан олгох
· Бүртгэлийн хугацааны явцад зайлшгүй болон хүндэтгэх шалтгааны улмаас бүртгэлээ цуцлах тухай өргөдөл гаргасан тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (харин дахин бүртгүүлэх эрхгүй болохыг анхаарна уу)
· Буцаан олгохыг хүссэн өргөдөл гаргах газар: Бүс нутаг бүрийн бүртгэл явуулж буй газрууд
· Шаардлагатай бичиг баримт: Шалгалтын тасалбар болон гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
· Шалгалтын тухай хураангуй
1. Шалгалтын бүтэц болон оноо
|
Асуулт |
Оноо |
Хугацаа |
Сонсох асуулт |
25 асуулт |
100 |
30 минут |
Унших асуулт |
25 асуулт |
100 |
40 минут |
Нийт |
50 асуулт |
200 |
70 минут |
§ Шалгалтын асуултыг тестийн аргаар бөглөнө. (a multiple-choice question)
§ Унших ба сонсох шалгалт дундаа завсарлагагүй үргэлжилнэ.
§ Тэнцэх төвшин (Зөвхөн шалгалтанд тэнцсэн иргэд л хөдөлмөрийн биржид нэрээ байршуулах эрхтэй)
· Шалгалтын дээд оноо 200, нийт 80-с дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар энхий 3100 хүн (урьдчилсан байдлаар)-ийг шалгаруулж авна.
§ Шалгалтын асуулт нь БНСУ-ын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газраас гаргасан номноос сонгоно.
§ Энэхүү номыг веб сайтаас үнэ төлбөргүй татаж авч болно. http://epsklt.hrdkorea.or.kr à Open Test à EPS-KLT Downlaod
(Энэ тухай дэлгэрэнгүй зааврыг та манай вэбсайтны "ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ" цэсний "ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ" хэсгийн "СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ" гэсэн булангаас авч болно.)
2. Шалгалт өгөхөд шаардагдах материал
§ Шалгалтын хуудас (бүртгэлийн үед тараана)
§ Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
· Бүртгүүлэгчид өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчрах ёстой бөгөөд овог нэр дугаар зэрэг нь бүртгэлийн хуудсан дээр бичигдсэнтэй ижил байх ёстой.
· Эдгээр бичиг баримтгүйгээр шалгалтанд орох эрхгүй болно.
· OCR Уншигч машин таниж чадах хар өнгийн үзэг ба балаар хариултаа будаж тэмдэглэнэ.
· Шалгалтын хариу зарлах
1. Тэнцэгчдийн хариу зарлах : 2010.07.15 (Мягмар гараг)
2. Хэрхэн зарлах:
ØБНСУ-ын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын вэб хуудас болох www.monkor.net мэдээллийн самбар
Ø ГАХИТөвийн веб сайт (www.gahit.mn), мэдээллийн самбар,
Ø БНСУ-ын “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн систем”-байгууллагын вэб сайт: www.eps.go.kr
Ø БНСУ-ын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын веб сайт : www.hrdkorea.or.kr
· Бусад анхааруулах зүйлс
1. Шалгалтанд тэнцэгчдийн сертификатыг тэнцсэн иргэдийг зарласнаас хойш 7 хоногийн дараа Монгол улсын ГАХИТөвөөр дамжин олгогдоно.
2. Шалгалтанд орохдоо гар утас, чихэвчний хөгжим, mp3, цахилгаан толь зэрэг хууль бус үйлдэл гаргаж болох техник хэрэгслийг авч орохыг хатуу хориглоно.
3. Шалгалт өгөгч нь шалгалтын үеэр хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцож, хойшид 2 жилийн хугацаанд дахин шалгалт өгөх эрхийг нь хасна.
4. Шалгалтын хуудсан дээр тэмдэглэсэн зүйлс нь (овог нэр, төрсөн он сар) гадаад паспорт дээр тэмдэглэгдсэнээс өөр байх тохиолдолд шалгалтанд тэнцсэн байлаа ч БНСУлсын хил нэвтрэхэд бэрхшээл учирч болзошгүй.
· СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ИРГЭН БҮР БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАНА ГЭСЭН БАТАЛГАА БОЛОХГҮЙ. · МӨН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААГҮЙ БОЛОН БНСУ-Д ОРШИН СУУХ ЭРХ НЬ ХЯЗГААРЛАГДСАН ХҮН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧЭЭР СОНГОГДОХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ. · БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ БОЛОН МОНГОЛ УЛСЫН НХХЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧГИЙН ДАГУУ ЗӨВХӨН “ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ТӨВ” НЬ БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ЭРХТЭЙ. · ЗӨВХӨН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТААР ДАМЖУУЛАН “ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ТӨВ”-Д БҮРТГЭГДСЭН ИРГЭНИЙГ БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧ БУЮУ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭД СОНГОН АВЧ ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛНЭ. · ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗУУЧЛАХ БАЙГУУЛЛАГА БОЛОН ЯМАР НЭГЭН СУРГУУЛЬ ЗЭРЭГ НЬ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ АЖЛЫГ ЗӨРЧИХ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭНД АРГА ХЭМЖЭЭ АВНА. |
УДИРДСАН : БНСУ-ын Хөдөлмөрийн яам
ГҮЙЦЭТГЭСЭН : БНСУ-ын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газар
ХАМТАРСАН : Монгол улсын НХХЯ, ГАХИТ ХХК