БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

“ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН - 2011” УУЛЗАЛТ ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Хэвлэх

2011 оны 11 сарын 29-нд Чингис хаан зочид буудалд эх орондоо ирэгсдийг дэмжих ажлын хүрээнд “Мэргэжилтэй ажилтан - 2011”   Уулзалт форумыг манай байгууллага Монгол улсын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран амжилттай зохион байгууллаа. 

Уулзалт форумд БНСУ –ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Газрын Гадаадын ажилчдын Төвийн дарга Ким Нам Ил оролцож үг хэлэхдээ “Монгол Солонгосын Хүний нөөцийн харилцаанд хөгжил дэвшил гарч байгааг харуулсан чухал үйл явдал болж байна” хэмээн онцолсон юм.

 Эх орондоо ирж суурьшиж байгаа монгол иргэдийн өмнө хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй ажлын байрны асуудал юм.

Энэ арга хэмжээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Солонгосын 15 гаруй аж ахуйн нэгж, монголын 60 гаруй ажил олгогч компаниуд болоод БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөж мэргэжил дадлагатай болоод ирсэн 100-гаад иргэдийн хооронд ажлын байрны тухай чухал яриа өрнүүлж мэдээлэл солилцсон юм.

Энэхүү арга хэмжээг угтан БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын Гадаадын Ажилчдын төвийн дарга Ким Нам Ил, Монгол дахь Суурин төлөөлөгч Юү Мён Сү нар Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд  Гадаадын иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийн Зөвшөөрлийн Тогтолцооны тухай мэдээлэл өгч сэтгүүлчийн асуусан асуултанд хариулсан билээ. Ярилцлагыг МЭДЭЭЛЭЛ цэсний Хэвлэл мэдээлэл хэсгээс үзнэ үү.

Уулзалт форумын үеэр телевизийн бичлэг хийгдэж оролцогчдоос ярилцлага авсан.

 
You are here: Home Мэдээлэл Хэвлэл, мэдээлэл “ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН - 2011” УУЛЗАЛТ ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН