БНСУ-Д АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙСАН ИРГЭДИЙН 5-Р УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Хэвлэх

БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Солонгос улсад ажиллаж амьдарч байсан иргэдийн 5-р уулзалтыг 2012 оны 3 сарын 27-нд 4-р хорооллын Халла ресторанд зохион байгууллаа. Уулзалтанд Солонгос улсад гэрээгээр ажиллаж байсан 70-аад иргэн оролцов. БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Юу Мён Сү уулзалтыг нээж үг хэлэхдээ:

-       Суурин төлөөлөгчийн газрын Монгол иргэдэд хандан 2011 онд хийсэн ажил болон 2012 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, Солонгос улсад гэрээт хугацаагаа дуусган сайн дураараа эх орондоо ирсэн иргэдээс авах СХТТТШ-ын тухай болон БНСУ-ын АҮХНХЭГ-ын санхүүжилтээр Монгол улсад мэргэжлийн сургалтууд явагдах болсон тухай мэдээллийг хийлээ.

Мөн уулзалт дээр Солонгос улсад ажилласан байдлын тодорхойлолтыг интернетээр хэрхэн авах тухай болон СХТТТШ-нд бэлтгэх заавар зөвөлгөө зэрэг Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдэд чухал шаардлагатай мэдээллүүд яригдлаа. Уулзалтанд оролцогчид Суурин төлөөлөгч Юу Мён Сүгээс сонирхсон асуултаа чөлөөтэй асууж хариулт авсан халуун уур амьсгалтайгаар уулзалт амжилттай болж өндөрлөв.