БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Монгол улс "Хүний нөөцөө хөгжүүлдэг, чадавхжуулдаг мэргэжлийн байгууллага" байгуулах хэрэгтэй.

Хэвлэх

Суурин төлөөлөгч Юу Мён Сүгийн "Ардын эрх сонин"-д өгсөн ярилцлага:

”Хүний нөөцөө хөгжүүлдэг, чадавхжуулдаг мэргэжлийн байгууллага хэрэгтэй”

БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн Хэрэг эрхлэх газар (АҮХНХЭГ)-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байсан монгол иргэдийн тавдугаар уулзалтыг энэ сарын 27-нд “Халла” ресторанд зохион байгуулсан юм. Энэ үеэр БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Юу Мён Сүтэй уулзаж ярилцлаа.

-Энэхүү уулзалтын зорилго юу байв?

-Жил бүр БНСУ-д ажиллаж байсан монгол иргэдийн уулзалт болдог. Энэ жил тав дахь удаагаа болж байна. Уулзалтад 70 гаруй монгол иргэн ирлээ. Уулзалтаар суурин төлөөлөгчийн газрын 2011 онд хийсэн ажлын тайланг танилцуулж, 2012 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. Мөн Солонгост дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний тусгай шалгалтын тухай мэдээлэл, зөвлөгөө, БНСУ-ын АҮХНХЭГ-ын санхүүжилтээр гэрээт хугацаагаа дуусган сайн дураараа эх орондоо ирсэн иргэдэд зориулсан мэргэжлийн сургалтууд Монгол Улсад явагдах болсон талаар мэдээлэл хийж, иргэ­дийн сонирхсон асуултад хариулсан.

-Байгууллагын тухай товч танилцуулахгүй юу?


-Манай байгууллага 2004 онд Монгол, Солонгос хоёр орны Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 2005 оноос Солонгос руу гадаад ажилчин гаргах төвийн итгэмжлэгдсэн байгуул­лагаар өнөөг хүртэл ажил­лаж байна. Цаашид Солонгост ажил­лаж байгаад ирсэн иргэдийг сургах тал дээр идэвхтэй ажиллах бодолтой байгаа. Солонгосын ажил олгогч байгууллагын ажлын байрны хэрэгцээнд нийцүүлээд Солонгосоос нутаг буцаж ирсэн иргэдийг сур­гал­тад хамруулж, ажлын байранд зуучлах юм. Манай мэргэжлийн сургалт дараах мэргэжлүүдээр явагдана. Үүнд, барилгын бүх төрлийн ажил, цахилгаан гагнуур, авто машины засвар, хүнд даацын машин, солонгос хоол гэх мэт орж байгаа. Мэргэжлийн энэ судалгааг авахдаа Монголд ажиллаж буй Солонгос компаниудтай уулзаж судалсны үндсэн дээр эдгээр мэргэжлүүдийг сонгосон. Сургалтаа ирэх сараас эхлүүлэх бодолтой байна. Бид компанитай тохирсоны үндсэн дээр тухайн компанид хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг судалж сургалтаа явуулах юм. Тиймээс энэ сургалтыг явуулах боломжтой Монголын мэргэжлийн сургалтын байгууллагуудыг хамтарч ажиллахыг урьж байна.

-Сургалтын давуу талыг тайлбарлавал?

-Монгол орон өргөн уудам газар нутагтай, мөн сүүлийн жилүү­дэд төвлөрсөн хотуудад бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед хүний нөөцийн талаа илүүтэй анхаа­рах хэрэгтэй. Монголчууд өөрс­дөө мэдлэгтэй чадвартай байж цааш бүтээн байгуулалтандаа илүү оролцоно шүү дээ. Нэг жишээ хэлье. Би нэг том үйлдвэр дээр очсон чинь тэнд гадаад ажилчид ажиллаж байсан. Монголчууд өөрсдөө энд үйлдвэртээ ажиллаж байж тэр үйлдвэрээ цааш улам хөгжүүлж явах учиртай шүү дээ. Гадаад ажилчид ажиллаж буй үйлдвэр цааш Монголын хүний хөгжилд төдийлөн үр дүнгүй шүү дээ. Тэгэхээр Монгол Улс хүний нөөцөө хөгжүүлдэг, чадавхжуулдаг мэргэжлийн байгууллагатай болох хэрэгтэй. Анхны сууриа тавьчихвал монголчууд өөрсдөө өргөжүүлээд явах боломжтой. Мэдээж нарийн мэргэжлийн ажилд гадаад мэр­гэжилт­­нүүд урьж ажиллуулах нь чухал. Харин өөрсдөө ажлын байрны дийлэнх хувийг эзлэх хэрэгтэй. Тиймээс заавал Солонгос явж ажил­лах бус Монголдоо эх орондоо мэр­гэж­­лээрээ ажиллаж өндөр цалин аван сайхан амьдрах бүрэн боломжтой.

-Энэхүү сургалтаа өмнө нь Солонгост явуулж байсан гэсэн байх аа?

-Тиймээ. Нутаг буцах иргэдэд зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт гэсэн нэртэйгээр амралтын өдөр явуулдаг. Гадаад ажилчдынхаа зав чөлөөтэй үеийг харж байгаад амралтын өдөр зохион байгуулдаг. Тэнд энэ сургалтаа явуулж байхад танай талаас “Энэ сургалтаа Монголд хийгээч” гэсэн саналыг тавьсан. Тиймээс бид Монголд үйл ажиллагаагаа эхэлж байна. Сургалт 80-120 цаг үргэлжлэх бөгөөд сургалтын нийт хөтөлбөрийн 80 хувийг монгол багш, үлдсэн 20 хувийг гадаад багш нар заах юм. Цаашид бизнес эхлэх, бизнесээ өргөжүүлэх гээд тал бүрийн сургалт нэмэгдэх төлөвтэй байгаа. Тиймээс Монгол Улсын төрийн байгууллагууд Солонгос улсын төрийн байгууллагуудтай нэгдэж сайжруулах хэрэгтэй. Одоо бол бидэнд батлагдсан зүйл байхгүй болохоор ажил олгогч компаниудтай тохирсоны үндсэн дээр хамгийн эрэлт, хэрэгцээтэй сургалтыг явуулах бодолтой байна. Бид ШУТИС-тай хамтарч хоёр жилийн мэргэжлийн сургалтыг явуулж байгаа.

-Та хүний нөөцийн асуудллыг дэмжих хэрэгтэй гэлээ. Энэ талаа­раа дэлгэрүүлээч?

-Би Солонгосын Хөдөө аж ахуйн хүний нөөц эрхэлсэн төлөөлөгчийн хувиар Монголын хүний нөөцийн бодлогыг хараад үзэхэд их л дутмаг санагдсан. Энд төрийн бодлого их чухал. Энэ тал дээр сайн ажиллаж чадвал манай улс шиг өндөр хөгжилтэй орон болно. Солонгос улс байгалийн баялаг байхгүй ч хүний нөөцийн бодлогоо сайтар анхаарч чадсаны үр дүнд хөгжингүй орны тоонд орж чадсан. Цаашид Монгол Улсад уул уурхай, газар тариалан, төмөр зам, бүр цаашлаад 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гээд их бүтэээн байгуулалт өрнөнө. Техник технологи байлаа ч хүний ажиллах хүч нь хомс бол сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ. Би өөрийн харьцдаг төрийн байгууллага болон улс төрийн зүтгэлтнүүдтэй уулзахдаа энэ талаар их ярьж байна. Мөн уул уурхайн компанид хүний нөөцийн талаархи мэдээллийг илүү түлхүү суулгаж өгөх хэрэгтэй. Хичнээн монгол ажилчин авах вэ гэсэн компанийн ерөнхий төлөвлөгөө байх хэрэгтэй л дээ. Бүтээн байгуулалтад оролцохдоо ажиллах компани нь ажилчдаа яаж сонгох, мөн монгол ажилчдаа түлхүү авбал бүх зүйл жигдрээд ирнэ шүү дээ.

-Өнөөдөр ажлын зар их бай­даг. Гэтэл ажилгүй иргэд олон бай­­­на. Энэ хоёрыг яаж уулзуулах вэ?


-Тиймээ, ажилгүй иргэдийн тоо их байна. Ажилгүйдлийн тоо их байх, мөн ажлын зарын тоо их байх хоёрыг зэрэгцүүлэн судалж аль ажлын байран дээр илүү анхаарахаа бодох хэрэгтэй. Дээрх тэнцвэрийг олж чадвал ажилгүйдэл үгүй болно шүү дээ. Урин дулааны цаг бол их бүтээн байгуулалтын улирал учраас сайтар ажиллаж өвлийн цагт сургалтад хамрагдах, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Яг энэ асуудал дээр хүний нөөцийг хөгжүүлдэг, чадавхжуулдаг байгууллага анхаарч ажилладаг. Монгол улс гадаад оронд ажиллаад, техник технологи сураад ирж байгаа иргэдээ дэмжиж, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ажлын байранд нийцүүлсэн мэргэжлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулан, тэднийг сурсан мэдсэн зүйлээрээ эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахыг уриалан дэмжих хэрэгтэй.

-Солонгос хэлний тусгай шал­галтын талаар?


-Энэхүү шалгалтад зөвхөн Солонгос улсад хууль ёсны дагуу гэрээгээр ажиллаж байгаад ирсэн иргэдэд хамаарагдана. Эх орондоо буцаж ирсэн иргэдийг дэмжих зорилготой юм. Шалгалтын бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд энэ жил анх удаа авах гэж байгаа. Тавдугаар  уулзалтанд ирсэн иргэдийн 65 хувь нь буцаж Солонгос явах сонирхолтой байсан. Шалгалтын бэлтгэл ажил хийгдэж байгаа. Мөн манай төвийн www.monkor.net  хаягаар орж мэдээллийг илүү дэлгэрэнгүй авч байгаарай.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 
You are here: Home Мэдээлэл Хэвлэл, мэдээлэл Монгол улс "Хүний нөөцөө хөгжүүлдэг, чадавхжуулдаг мэргэжлийн байгууллага" байгуулах хэрэгтэй.

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН