БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

С1 телевизийн мэдээ: Солонгост ажиллаж байсан иргэд эх орондоо ажиллах хүсэлтэй байна.

Хэвлэх

2012 оны 03 сарын 29-ны өдөр Солонгост ажиллаж амьдарч байсан иргэдийн тухай С1 телевизээр гарсан мэдээлэл:

БНСУ-д хууль ёсоор ажиллаж байгаад ирсэн иргэд тус улсад хийж байсан ажлаа эх орондоо хийж, эндээ ажиллаж амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Өнгөрөгч 2011 оны байдлаар 2200 хүн гэрээгээ дуусгаад эх орондоо ирээд байгаа юм. Тэдний тал хувь нь Монголдоо ажилд орсон байгаа бол үлдсэн хэсэг нь ажилд орж чадаагүй орлогогүй болчихоод дахиад буцаж гэрээгээр ажиллах сонирхолтой байгаа гэнэ. БНСУ-ын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын зүгээс хууль номынхоо дагуу тус улсад ажиллаж байгаад ирсэн иргэдийг дэмжиж, цаашид ажилд ороход нь туслах зорилготой ажиллаж байгаа юм байна. Суурин төлөөлөгч Юү Мён Сү:

-       Бид Солонгос улсад хууль ёсны дагуу ажиллаж байгаад ирсэн иргэдийг төрөл бүрийн мэргэжлийн сургалтанд хамруулж улмаар Солонгосын хөрөнгө оруулалттай компаниудад тэнд авдаг байсан цалинд нь ойртохуйц цалин хөлстэйгөөр зуучлах ажлыг явуулахаар зэхэж байна.

Солонгост явж ажиллах сонирхолтой иргэдээс авах хэлний шалгалтын бүртгэлийг 6-р сард явуулж, шалгалт 9-р сард болох гэнэ. Монголоос БНСУ-д очиж ажиллаж байгаа иргэдийн ихэнх нь аж үйлдвэрийн салбарт, үлдсэн багахан хувь нь хөргөлтийн үйлчилгээнд ажилладаг гэнэ. Тэнд эндэхийн ханшаар сардаа нэг сая таван зуун мянган төгрөгийн цалин авдаг. Тус улсад 6 жил ажиллаад ирсэн Монгол залуугийн хувьд цаашид эх орондоо ажиллах хүсэл дүүрэн байна. Мөнхтөвшин:

-       Мэдээж, эх орондоо ажиллахыг хүн болгон хүсэлгүй яахав дээ. Солонгост ажиллаж байгаад ирсэн яг тухайн чиглэлээр нь Монголд компаниудад ажиллах боломж байвал Монголдоо ажиллах сонирхолтой байгаа.

БНСУ-ын АҮХНХЭГ-аас Монголд хүний нөөцөө чадавхжуулахад анхаарсан Төрийн байгууллага шаардлагатай байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Хэрвээ энэ албан ёсны байгууллага байх юм бол цаашид хамтран ажиллаж Монголчуудыг мэргэжлийн сургалтанд хамруулахад чадах чинээгээрээ тусална гэдгээ тус байгууллагын зүгээс илэрхийлж байна.

Харийн нутагт хар ажил хийж байгаад ирсэн иргэдийн хувьд ч сурсан мэдсэн зүйлээ энд гаргаж, эх орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байсан.

Аж үйлдвэр хөгжүүлнэ гэж зориод байгаа төр ажиллах хүчээ дотооддоо тогтоох тал дээр анхаарах цаг болжээ.

 



 
You are here: Home Мэдээлэл Хэвлэл, мэдээлэл С1 телевизийн мэдээ: Солонгост ажиллаж байсан иргэд эх орондоо ажиллах хүсэлтэй байна.

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН