БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

БНСУ-ын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газар

Хэвлэх

БНСУ-ын Аж үйлдвэр  Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газар нь 1982онд байгуулагдсанаасаа хойш аж үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэн гаргах ба эрэлт нийлүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг хариуцан ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор 2006 оноос насан туршийн мэргэшлийн ур чадварыг дэмжих мэргэшсэн байгууллага болон шинэчлэгдэн байгуулагдсан.

Одоо манай газар нь “ хувь хүн болон аж ахуйн нэгж, байгууллагын үнэ цэнийг дээшлүүлэх шилдэг боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн байгууллага” гэсэн алсын хараатайгаар төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна.

Юуны түрүүнд “ насан туршийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаа” гаараа дамжуулан ажилчдын ажил үүргийн чадварыг сайжруулах мөн аж ахуйн нэгж байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлж байна.

Томоохон байгууллагуудтай харьцуулахад хөрөнгө оруулалтын орчин нөхцөл муу жижиг дунд үйлдвэрүүдэд түлхүү дэмжлэг үзүүлж байгаа билээ. Мөн 516 нэр төрлийн техник мэргэжлийн ур чадварын улсын шалгалт болон 34 нэр төрлийн ур чадварын улсын шалгалтыг зохион байгуулдаг “ ур чадварыг зохицуулах үйл ажиллагаа”, жижиг дунд үйлдвэрийн ажиллах хүчний хомсдолыг арилгах “ гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-г явуулж байна.

Мөн дотоодын иргэдийн гадаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна. Засгийн Газрын “ 100мянган  глобал удирдагч бэлтгэх ажлын “ хүрээнд манай байгууллагаас хэрэгжүүлж байгаа гадаад хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа нь залуучуудын ажилгүйдлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Ажилд зуучлах төдийгүй сургалтанд хамруулж түүнд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж  ажилд дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон нийтийн таашаалд ихээхэн хүртэж байгаа билээ.

Түүнчлэн чадварлаг солонгос иргэн, ур гарт дархан иргэдийг сонгон шалгаруулдаг техникийн ур чадварыг хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа болон дотоодын, орон нутгийн, улсын хэмжээний ур чадварын уралдаан тэмцээнийг анх санаачлан зохион байгуулж, тэндээс шалгарсан иргэдийг олон улсын уралдаан,\олимпиад\-д оролцуулах зэргээр  чадварлаг иргэдийг урамшуулах орчин нөхцлийг бүрдүүлж байна. Канад улсын Келгори хотод өнгөрсөн жил зохиогдсон ур чадварын олон улсын 40 дэх удаагийн уралдаанд багийн дүнгээрээ БНСУ 16 дахь удаагаа тэргүүн байр эзэлсэн байх жишээтэй.

Түүнээс гадна олон улсын HRD төвийг ажиллуулж БНСУ-ын техник мэргэжлийн ур  чадварын улсын шалгалт, хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр хуримтлуулсан дадлага туршлагаасаа хөгжиж байгаа орнуудтайгаа хуваалцах үүднээс нилээд орнуудтай олон улсын хамтын ажиллагаатай ажиллаж байна.          

Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа

Ажиллах хүчний миграцлал улам нэмэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар БНСУ-д мөн адил Вьетнам, Монгол зэрэг 15орны ойролцоогоор 170,000 гадаадын иргэд ажиллаж амьдарч байна. Гадаадын иргэн БНСУ-д ажиллая гэвэл эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд заавал тэнцсэн байх шаардлагатай. Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь 2007 оноос хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулах байгууллагаар сонгогдон 15 орны иргэдээс тухайн оронд нь шалгалт авах ажлыг зохион байгуулж байгаа билээ.

2010 оны эцэс хүртэл АҮХНХЭГ-ын зохион байгуулсан СХТТШ-нд хамрагдсан гадаадын иргэдийн тоо аль хэдийн 475,000-д хүрсэн байна. БНСУ-д ажиллахыг хүссэн гадаадын иргэдийн тоо өсөх хэмжээгээр тэдгээр орнуудад солонгос хэл сурах гэсэн иргэдийн тоо маш их нэмэгдсээр байна. Гэхдээ солонгос хэлийг ном ёсоор нь зааж байгаа сургалтын байгууллага цөөн, сурах бичиг дутагдалтай байгаа байдлыг харгалзан АҮХНХЭГ “ Солонгос хэлний шалгалтын сурах бичиг” –ийг хэвлүүлэн тухайн улсын төрийн байгууллагуудад нь тараан хуваарилж, вэб хуудсанд нээлттэй тавьж үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгож байна. Мөн АҮХНХЭГ нь 15 орон дахь EPS төвдөө албан ёсны суурин төлөөлөгчөө илгээн ажиллуулснаас хойш тухайн орны төрийн байгууллагатай нягт хамтран ажиллсанаар гадаадаас ажиллах хүч авах ажилд ихээхэн дэмжлэг болж байна.

Ажил хайгчийн нэрсийг баталгаажуулж байршуулах, хөдөлмөрийн гэрээг төлөөлөн хийх зэргийг ч бас АҮХНХЭГ гүйцэтгэнэ. СХТТШ-нд тэнцсэн иргэнийг ажиллах хүч илгээгч орны улсын байгууллагад ажил хайгчаар бүртгүүлнэ. АҮХНХЭГ нь ажил хайгчийн материалыг нягтлан үзэж тэдгээр нь манай засгийн газраас тогтоосон ажлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалган асуудалгүй тохиолдолд л зөвхөн сүлжээнд байршуулан Солонгосын ажил олгогчдод танилцуулдаг. Үүний дараа ажил олгогч нь Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яамнаас гадаадын ажилчдын танилцуулгыг авч АҮХНХЭГ-аар дамжуулан хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Мөн АҮХНХЭГ нь гадаадын ажилчдын виз олголт, ирэх өдрийн тов гаргах г.м улсын хилээр орох гарах явцад дэмжлэг үзүүлнэ.

БНСУ-д ирсэн ажилчид руу чиглэсэн оршин суух асуудалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэднийг эх орондоо буцах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гадаадын ажилчид ажил олгогчид хамт ажиллагсдын хоорондын хэл ойлголцохгүйгээс үүдсэн маргаан ба янз бүрийн хэцүү асуудал тулгарсан үедээ шийдвэрлэх арга замаа мэдэхгүйгээс болж хохирол амсах явдлууд олонтаа тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийн тулд мэргэжлийн орчуулагчийг орон даяар бүх салбаруудад ажиллуулж байна.

Тэд ажлын байранд өөрийн биеэр очиж ажлын хөлс авахгүйгээр ажил олгогч ажилчин хоорондын бэрхшээлийг шийдэж өгч байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд утсаар орчуулгын үйлчилгээ үзүүлж байна.

Гадаадын ажилчид нь жижиг дунд үйлдвэрүүдийн ажиллах хүчний асуудалд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ч тэдний хөдөлмөрийн бүтээмжийн хувьд дотоодын ажиллах хүчтэй харьцуулахад 89% тай байна гэсэн тоо мэдээ байдаг. Үүний дагуу АҮХНХЭГ нь жижиг дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд гадаадын ажилчдыг мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтанд хамруулж байна. Мөн нутаг буцах хугацаа нь дөхөж байгаа гадаадын иргэдийг ур чадварын болон аж ахуй эрхлэх сургалтанд хамруулж байна. Манай байгууллагын эдгээр үйлчилгээнүүд нь  гадаадын ажилчид нутагтаа очоод эдийн засгийн хувьд байр сууриа эзлэх суурийг тавьж өгөөд зогсохгүй  БНСУ-д хууль бусаар оршин суухаас урьдчилан сэргийлэхэд нөлөө болохуйц үйл ажиллагаа юм.

Эдгээр үйл ажиллагааг идэвхтэйгээр хэрэгжүүлснээр ажиллах хүчний миграцаас үүдэн гарах асуудлаас урьдчилан сэргийлж БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд гаргаж байгаа юм.

● СХТТШ-ын явцын байдлыг оноор нь гаргав.

Он

Шалгалт өгсөн

Тэнцсэн

Тэнцсэн хувь

Нийт

475,874

171,481

36,0

2007 он

15,303

9,490

62,0

2008 он

189,774

77,704

40,9

2009 он

48,902

8,850

18,1

2010 он

221,895

75,437

34,0

 

Дотоодын иргэдийн гадаад дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа

1998 оноос өөрийн орны иргэдийн гадаад дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоогийн засгийн газрын “ 100,000 глобаль удирдагч  бэлтгэх” бодлогын хүрээнд “2009 оноос 2013 он хүртэлх 5 жилийн хугацаанд 20,000 иргэнийг гадаадад ажилд оруулах зорилго тавин ажиллаж байна. Эхний жил буюу 2009 онд 1,571 иргэн, өнгөрсөн жил 2,771 иргэнийг гадаадад ажилд оруулсан амжилттай ажиллалаа.

АҮХНХЭГ-ын гадаад дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь ажилд зуучлах ба дадлагажуулах гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Зуучлах үйл ажиллагаа нь хэлний мэдлэг болон ажлын чадвартай ажил хайгч болон солонгос иргэнийг ажиллуулах сонирхолтой гадаадын компанийг хооронд холбож өгдөг юм.

“worldjob” веб сайтдаа гадаадын компаниудын ажилтан шалгаруулж авах зар мэдээг тасралтгүй тавихын зэрэгцээ ажил хайгчийн мэдээллийн санг бүрдүүлэн ажилчин шалгаруулж буй компанийн шаардлагад нийцсэн тохирох ажил хайгчийг зуучилж байна. Мөн бичиг баримтыг шалгах, ярилцлага авах гэх мэт үйлчилгээ үзүүлэн ажил хайгчдын сонирхсон асуултанд хариулан зөвлөгөө өгч байна.

АҮХНХЭГ нь өнгөрсөн жил анх удаагаа томоохон хэмжээний гадаад дахь ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Тус өдөрлөгийн үеэр гадаадын ажил олгогч компанийн хүний нөөцийн мэргэжилтний биечилсэн ярилцлагаар дамжуулан 200 гаруй солонгос иргэн гадаадад ажилд орж чадсан юм.

Энэ жилийн хувьд зөвхөн мэдээллээр хангаад зогсохгүй бодитой ажилд орсон иргэдийн тоо нэмэгдүүлэх зорилгоор гадаад дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг зохиох төлөвлөгөөтэй байна.

Дадлагажуулах үйл ажиллагаа нь ур чадварын заасан шаардлагыг бүрдүүлсэн боловсролын байгууллагыг дадлагажуулах байгууллагаар сонгон шалгаруулж 29 хүртэлх насны ажилгүй залуучуудыг ажил үүргийн болон хэлний сургалтанд хамрагдахад туслалцаа үзүүлдэг ажил юм.

АҮХНХЭГ нь 1 дадлагажигчид дунджаар 3,600,000 воны тусламж үзүүлж байна. Энэ жил нийт 407 дадлагажигч шалгарсан байна. Үүнээс Австралд ажилд орох курс төгссөн 118 байхад Хятадад 88, Канадад 86 байна. 

Мөн АҮХНХЭГ нь дээд сургуулиудтай хамтран ажиллаж гадаадад ажил хөдөлмөр эрхлэх үүд хаалгыг улам нээлттэй болгож байна.

Гадаадад ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа нь дотоодын ажилгүйдлын хувийг багасгахаас ч илүү утга санаа агуулж байгаа билээ. Гадаад хэлний болон олон улсад ажиллах чадварыг мэдээж дээшлүүлээд зогсохгүй хүний нөөцийн сүлжээг өргөжүүлж соёлын тухай ойлголттой болгох боломж болж байгаа юм. Олон улсын мэдрэмж, туршлага хуримтлуулсан боловсон хүчин улам олон болох юм бол олон улсад өрсөлдөх чадварыг сайжруулахад томоохон хувь нэмэр болж чадна. 

● Гадаадад ажил хөдөлмөр эрхэлсэн байдал  

Ангилал

нийт

Хятад

Япон

Америк

АНЭУ

Австрали

Канад

Катар

Сингапури

Бусад

2008

1,434

491

468

33

166

18

107

19

4

128

2009

1,571

656

250

42

48

249

153

32

35

106

2010

2,771

675

228

70

91

530

322

27

72

756

2011,03

729

165

83

23

24

124

193

6

26

85

 

 Олон улсын хамтын ажиллагаа

БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь чадварлаг ажиллах хүч бэлтгэн гаргаж байгаад байна гэж үзсэн хөгжиж байгаа орнууд мэргэжлийн сургалтын салбарын боловсон хүчнээ дадлагжуулах хүсэлт тавих нь нилээд нэмэгдэж байгаа бөгөөд БНСУ-ын АҮХНХЭГ, Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ILO / APSDEP (Олон улсын хөдөлмөрийн байгууллага\ Ази Номхон далайн бүс нутгийн ур чадварын хөгжлийн төлөвлөгөө)-ын дэмжлэгтэйгээр 1989 онд Олон улсын HRD төвийг байгуулсан юм. Энэ төв дээр мэргэжлийн сургалт, үнэмлэхжүүлэх гэх мэт HRD-ын системийг хөгжиж буй орнуудад зааж өгөхийн зэрэгцээ APEC, ILO зэрэг олон улсын байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

Өнгөрсөн жил манай байгууллага Камерун улсын мэргэжлийн сургалтын байгууллагад зөвлөх үйлчилгээ, Лаванда Кичүкиругийн  техник мэргэжлийн нэгдсэн сургалтын төвийг дэмжих ажил г.м шинээр нийт 15 үйл ажиллагаанд 7тэрбум 500 сая вон зарцуулсан байна. Афганистаны Бахреймд өнгөрсөн оны 4 сард Солонгосын мэргэжлийн сургалтын төвийг нээж АҮХНХЭГ-ын ажилтаныг илгээн дайн үймээний талбарт хүсэл мөрөөдлийн үрийг суулгасан юм. Мэргэжлийн сургалтын ололт амжилтаасаа зааж өгөхийн зэрэгцээ автомашин, гагнуур, барилга, цахилгаан, компьютер г.м  мэргэжлийн төрлөөр сургалт явуулж Афганистаны шинэ бүтээн байгуулалтад хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэн нийлүүлж байна. Өнгөрсөн жил мэргэжлийн сургууль төгссөн 84 төгсөгч бүгд олон үндэстний компаниудад ажлын байртай болсон. Энэ жил 112 суралцагч шинээр элсэж Афганистаны бүтээн байгуулалтад оролцохоор бэлтгэгдэж байна.

Өнгөрсөн жил манай байгууллагад нийт 389 гадаадын иргэн дадлагажаад буцсан. Ирак, Индонези, Танзани улсуудын мэргэжлийн сургалтын төвийн багш нар Солонгос улсын мэргэжлийн сургалтын тогтолцооны тухай сургалтанд, Сахалинд суугаа солонгос залуучууд, Мексик дэх солонгос иргэдийн үр хүүхдүүд хүрэлцэн ирж мэргэжлийн сургалтанд хамрагдлаа. Вьетнам, Лаос зэрэг улсуудад ажлын үүргийн чадварын стандарт ба техник мэргэжлийн олон улсын тогтолцоог нэвтрүүлэв.  APEC, ILO зэрэг олон улсын байгууллагуудтай ч бас цагаачлалын хөдөлмөр, ур чадварын сургалт, мэргэжлийн сургалтын салбарт хамтран ажилласнаар хөгжиж буй орнуудад туслах хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. АҮХНХЭГ нь БНСУ-ын HRD системийг дэлхийд түгээх үүргийг гүйцэтгэж байна.

HRD салбарын олон улсын хамтын ажиллагааны чухал чанар нь улам бүр тодорч АҮХНХЭГ нь ур чадварыг сайжруулах олон улсын хамтын ажиллагааны төвийг байгуулж байгаа билээ. Энэ төвийг байгуулснаар олон улсын хурал зөвлөгөөнийг зохион байгуулахын зэрэгцээ хөгжиж буй орнуудын мэргэжлийн чадварыг сайжруулах дадлагажуулах хөтөлбөр, сургалтыг явуулах боломжтой болох юм. Мөн ур чадварын олон улсын уралдаанд 16 дахь удаагаа тэргүүн байр эзэлсэн чадварлаг солонгос иргэдийг чадважуулахад дэмжлэг үзүүлж олон улсын хамтын ажиллагаагаараа дамжуулан сургалтын шилдэг системийг түгээх төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар АНЭ улс нь цөмийн эрчим хүчний станц байгуулах гэж байгаатай холбогдуулан станцын ажиллах хүчнийг бэлтгэх тал дээр манай байгууллагатай хамтран ажиллах хүсэлт тавьсан бөгөөд Лондонд зохиогдох ур чадварын олон улсын 41 дэх уралдаанд АНЭ улсаас оролцох оролцогч болон шүүгчдийн 10 гаруй хүнийг энэ оны 7 сард БНСУ –д урин 3 долоо хоногийн уралдааны чадвар дээшлүүлэх дадлага хийлгүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

АҮХНХЭГ нь  HRD –гийн ололт амжилтаасаа хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах юм бол олон улсын нийгэмд БНСУ-ын эзлэх байр суурь нэмэгдэнэ гэж найдаж байгаа билээ. Хөгжиж буй орнуудын эдийн засаг сайжирч байж зах зээл хүрээгээ тэлж Солонгосын аж ахуйн нэгж байгууллагууд ажиллах хүчний экспорт нэмэгдэх боломжтой юм.

 
You are here: Home Танилцуулга HRD Korea

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН