БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

2016 ОНЫ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ЗАР

Хэвлэх

Хөдөлмөр Эрхлэх Зөвшөөрлийн Тогтолцооны Ур чадварын түвшин тогтоох шалгалтын зарлал

Хөдөлмөр Эрхлэх Зөвшөөрлийн Тогтолцооны дагуу СХТТШ-нд тэнцсэн иргэдээс авах Ур чадварын түвшин тогтоох 4 дахь удаагийн шалгалтыг зохион байгуулах гэж байгаа тул уг шалгалтанд орох хүсэлтэй иргэд энэхүү зарлалын дагуу бүртгүүлнэ үү.

2016 оны 9 сарын 12

Санаачлагч : БНСУ-ын Хөдөлмөр Эрхлэлт Хөдөлмөрийн Яам

Хэрэгжүүлэгч : БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран хэрэгжүүлэгч : Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Аж үйлдвэрийн салбарт бүртгэнэ. Бүртгүүлэгч нь суурь ур чадварын 3 төрлөөс(угсрах, холбох, хэмжилт хийх) өөрийн шалгуулахыг хүсэж буй аль нэг төрлийг сонгож бүртгүүлнэ.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

- 2016 оны СХТТШ (PBT)-нд тэнцсэн иргэдээс сайн дураараа хамрагдахыг хүссэн иргэн

 

Жич : Өмнөх ур чадварын шалгалтанд орсон, Ажил хайгчаар бүртгүүлээгүй, визний татгалзсан хариу авсан, тусгай СХТТШ-нд тэнцсэн иргэд бүртгэлд хамаарахгүй.

Бүртгэл

- 2016 оны 9 сарын 19 (Даваа) –нөөс 9 сарын 21 (Лхагва)

- Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байранд

- Өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

- Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхээ авч ирнэ.

- Бүртгэлийн хураамж байхгүй.

Шалгалтанд орох тодорхой хуваарийг 2016 оны 10 сарын 7-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын www.hudulmur.mn цахим хуудсаар зарлана.

- Шалгалт авах хугацаа (урьдчилсан байдлаар) : 2016 оны 10 сарын 22(Бямба) -ноос 10 сарын 24 (Даваа )-ны өдрүүдэд явагдана.

- Шалгалт авах газар (урьдчилсан байдлаар) : Монгол улс Улаанбаатар хот

2016 оны 11 сарын 7 (Лхагва) -нд шалгалтын хариуг зарлана. Шалгалтын хариуг EPS –ийн www.eps.go.kr цахим хуудсаар зарлах тул гишүүнээр элссэний дараа хүн бүр өөрийн оноогоо харах боломжтой.

Ур чадварын шалгалтанд өндөр үнэлгээ авсан* иргэн нь эхний ээлжинд харин ур чадварын шалгалт өгсөн иргэн нь удаах ээлжинд ажилд зуучлуулах эрх авна.

(Бага үнэлгээ авсан** иргэн нь эхний ээлжийн ажил зуучлалд хамаарахгүй.)

Өндөр үнэлгээ * : нийт авсан оноо 200(авах ёстой оноо 250)-аас дээш

Бага үнэлгээ ** : нийт авсан оноо 100-аас доош

Шалгалт нь “биеийн тамир”, “ ярилцлага”, “суурь ур чадвар” гэсэн 3 төрлөөс бүрдэнэ.

Шалгалтын оноо

 

Нийт оноо

Биеийн тамир

ярилцлага

Суурь ур чадвар

Бусад

250

50

100

100

 

“ Биеийн тамир”- ын шалгалтын агуулга

 

Ажиллах салбар

Шалгах төрөл

Шалгалтын агуулга

Бусад

Бүх салбарт адилхан

Гарын хүч

Гарын хүч хэмжигчээр хоёр гарын хүчийг тус бүр 1 удаа хэмжинэ. (Хэмжих нэгж - кг)

Биеийн өндөр ба жинг хэмжиж үзнэ.

Гэдэсний хүч

Гэдэсний хүч хэмжигчээр гэдэсний хүчийг 1 удаа хэмжинэ.(хэмжих нэгж –кг)

 

“ярилцлага”-ын шалгалтын агуулга

 

Ажиллах салбар

Шалгах төрөл

Шалгалтын агуулга

Бусад

Бүх салбарт адилхан

Өөрийгөө танилцуулах ба хандлага

Бэлтгэх чадвар, илтгэх цаг ба агуулга, хандлага

Шалгуулагчтай хийж буй ярилцлагаар 1 минутын дүрс бичлэг хийх

Суурь харилцан яриа, үйл хөдлөлөөр заах

Солонгос хэлний суурь харилцан яриа болон үйлдлээр зааж хариулах

Оноосон нэр таах

Тоног төхөөрөмжийн зураг харж нэршлийг хэлэх

Ажлын байрны суурь чадвар

NCS стандартын мэргэжлийн суурь чадварууд (бусадтай харилцах харилцаа, хамт олонч байдал, засвар хийх, асуудал шийдвэрлэх, техникийн чадвар)

 

“ Суурь ур чадвар” –ын шалгалтын агуулга

 

Ангилал

Шалгалтын агуулга

Тайлбар

Ерөнхий даалгавар

Углуурга модыг хийх

Ажлын хавтан дээр өнгө, хэлбэр,хэмжээгээр нь ялгаж тохирох нүхэнд хийнэ

Төмөр цагариг өлгөх

ажлын зориулалтын өлгүүр дээр янз бүрийн хэмжээтэй цагаригийг тохирох байрлалд өлгөнө

Сонгох даалгавар

1. угсрах

Заасан цагт багтаж 2төрлийн шрупийг зургийн дагуу угсраад задлана

2. холбох

Заасан цагт багтаж өгсөн багажыг ашиглан заасан байрлалд холбоод задлана

3. хэмжилт хийх

Заасан цагт багтаж эзлэхүүн ба уртыг хэмжинэ

 

Жич: Ерөнхий даалгаварыг бүх хүн гүйцэтгэнэ, сонгох даалгаварын 3 төрлөөс нэгийг сонгож гүйцэтгэнэ.

Шалгалт өгөх хүмүүсийн анхааралд

- Бүртгүүлсэн хүн тус бүрээр шалгалт өгөх нарийн хуваарийг 2016 оны 10 сарын 7 –ны өдөр зарлах тул зарлалаа анхааралтай уншиж хоцрохгүй байхыг анхааруулья.

- Заасан хуваарийг (газар, огноо) өөрчлөх боломжгүй ба бэлэн байх ёстой цагаас хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй.

- Иргэний үнэмлэхээ авчраагүй бол шалгалтанд оруулахгүй.

- Шалгалтын дундуур осол гэмтэл гаргахаас урьдчилан сэргийлнэ үү. Анхаарал болгоомжгүй байдлаас гаргасан осол гэмтлийн хариуцлагыг шалгалтанд орж байгаа иргэн өөрөө бүрэн хариуцна.

- Шалгалтын бүх материал ба багаж хэрэгслийг урьдчилан бэлдсэн байх тул шалгуулагч ямар нэгэн зүйл бэлдэж ирэх шаардлагагүй.

- Шалгалтанд ороход биедээ эвтэйхэн байхаар хувцаслаж ирнэ үү.

- Шалгалтын дундуур зүй бус үйлдэл гаргах тохиолдолд оноог хүчингүй болгоно.

- Зарлалын хамт нийтэд дэлгэж байгаа шалгалтын хуудсыг анхааралтай сайн уншиж өндөр үнэлгээ авахын төлөө бэлтгэл сургуулилт хийж үзээрэй.

- Шалгалтын үр дүнгээс хамааралгүйгээр СХТТШ-нд тэнцсэн хэн ч бай ажил хайгчаар бүртгүүлж болох бөгөөд энэхүү ур чадварын шалгалтын оноо, ярилцлага, бичлэг зэргийг ажил олгогчдод ажилчнаа сонгоход танилцуулна.

2016 ур чадварын шалгалтын материал: БИЕИЙН ТАМИР

2016 оны ур чадварын шалгалтын материал: УГСРАЛТ

2016 оны ур чадварын шалгалтын материал: ХОЛБОЛТ

2016 ур чадварын шалгалтын материал: ХЭМЖИЛТ

2016 оны ур чадварын шалгалтын материал: ЯРИЛЦЛАГА

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ Ур чадварын шалгалт 2016 ОНЫ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ЗАР

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН