БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

СХТТШ-Д ТЭНЦЭЖ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хэвлэх

2023 оны 05 сарын 08

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн эхний ээлжийн шалгалт 2023 оны 04 дүгээр сарын 07-28-ны өдрүүдэд явагдсан бөгөөд СХТТШ-д 110 онооноос дээш оноо авсан ЭНД иргэдийг II шатны шалгалт болох Ур чадварыг үнэлэх шалгалтад заавал хамруулна. Уг шалгалтад хамрагдаагүй бол сонгон шалгаруулж авах иргэдийн тооноос хасагдахыг анхаарна уу.

Ур чадварын шалгалтын 1 –р ээлжийн хуваарийг 2023 оны 05 дугаар сарын 17-нд зарлаж, 05 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд хэрхэн, хаана авах тухай дэлгэрэнгүй зар мэдээллийг дараах сайтуудад мэдээлнэ. http://hudulmur-halamj.gov.mn, http://www.monkor.net.

○ Шалгалтын оноог - http://www.eps.go.kr –с харна.

Нийт цуглуулах оноо

(1дэх шалгалт)

СХТТШ

(2 дахь шалгалт )

УЧШ

Мэргэжлийн ур чадварын үнэлгээ

(нэмэлт оноо)

Нийт

Ажлын туршлага

МСҮТ буюу их дээд сургууль төгссөн

Мэргэжлийн үнэмлэх

200 оноо

100 оноо

100 оноо

5 оноо

3 оноо

1 оноо

1 оноо

Асуулт бүр 2.5 оноо

Биеийн тамир 30, ярилцлага 30, суурь ур чадвар 40оноо

Хамаарах иргэд : Эхний шат буюу СХТТШ-д тэнцсэн байх, аж үйлдвэрийн салбарт дэд салбар хэмжих

2 ДАХЬ ШАЛГАЛТ (Ур чадварын шалгалт+ Мэргэжлийн ур чадварын үнэлгээ)

Мэргэжлийн чадварын үнэлгээ (оноо нэмэх тогтолцоо)

1 дэх шалгалт (СХТТШ)-д тэнцсэн иргэдээс зөвхөн аж үйлдвэртэй холбоотой ажлын туршлагатай, МСҮТ-ын гэрчилгээтэй, эсвэл дээд сургууль төгссөн дипломтой иргэд нь оноо нэмүүлэх зорилготойгоор нотлох бичиг баримт (өргөдөл, ажлын газрын тодорхойлолт, МСҮТ төгссөн гэрчилгээ, дээд сургууль төгссөн диплом)-ыг 1-р ээлж 2023 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтэст бүртгүүлнэ.

Жич: Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэд нь ур чадварын шалгалтад урьдчилж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд зарлагдсан хуваарийн дагуу шалгалтаа өгнө. Ур чадварын шалгалтын үеэр нэмэлт 5 хүртэлх оноо авах хүсэлтэй иргэд нь дээрх бичиг баримтуудийг урьдчилж заавал өгсөн байна.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээний анкет, Ажлын газрын тодорхойлолт, Ажлын туршлагын тодорхойлолтыг ЭНДЭЭС татаж авна уу.

Ø Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авчирна. Иргэний үнэмлэх, СХТТШ-ын бүртгэлийн хуудас, мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хамрагдах хүсэлт /хавсаргасан маягт/, Нотлох баримтын хуулбар/ шалгалтын өдөр ирэхдээ эх хувийг авчирна/

Нэгдүгээрт: Бичиг баримтыг шалгана. /ХХҮЕГ- Илгээгч байгууллага/ Хоёрдугаарт: Ур чадварын ярилцлагын шалгалтын үед тухайн сэдвээр асуулт асууна. /БНСУ-ын АҮХНХЭГ, ярилцлагын комиссын гишүүн/ Гуравдугаарт: Ур чадварын шалгалтын дараа бичиг баримт сэжигтэй бол дахин шалгана. /БНСУ-ын АҮХНХЭГ, ХХҮЕГ- Илгээгч байгууллага/

Ангилал

Холбогдох бичиг баримт

Бичиг баримтын агуулга

Бусад

Ажлын туршлага

Ажлын газрын тодорхойлолт (сонгоно)

Компани (Гадаадад ажилласан бол зуучлагч компани) нь ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх боломжтой тохиолдолд

Eps.go.kr –с олгодог лавлагаагаар орлуулж болно.

Компаниас олгосон байна. /хавсралт 2-2/

Ажлын туршлагын тодорхойлолт (сонгоно)

Компани нь (Гадаадад ажилласан бол зуучлагч компани) дампуурах, үйл ажиллагаа зогсох, барилгын ажил зогсох, бүртгэлгүй компанид ажилласан зэргээр ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөхөд хэцүү тохиолдолд өөрөө бөглөж батлан даагчаар (төрөл садан болохгүй) гарын үсэг зуруулна.

Батлан даагч 2 хүнээр гарын үсэг зуруулж иргэнийн үнэмлэхийг хавсаргана.

/хавсралт 2-3/

МСҮТ ба Дээд боловсрол

МСҮТ -ийн гэрчилгээ (эх хувь)

Улсын болон хувийн хэвшлийн МСҮТ- ээс олгосон гэрчилгээ

-курсийн нэр, цаг, агуулга байх

Хуулбарыг өгч бүртгүүлнэ. эх хувийг шалгалт өгөхдөө авч ирнэ.

Дээд сургуулийн (төгсөх ангид суралцаж буй) диплом

Тухай сургуулиас олгосон төгсөлтийн диплом (гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй. )

Мэргэжлийн үнэмлэх

Мэргэжлийн үнэмлэх эх хувь, эсвэл тодорхойлолт эх хувь

Улсын мэргэжлийн үнэмлэх олгох тогтолцооны дагуу улсын шалгалтанд орж авсан үнэмлэх

Гадаадад авсан үнэмлэхийг хүлээж авахгүй, хуулбарыг өгсний дараа шалгалт өгөх өдрөө эх хувийг авч ирнэ.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүй болгож цаашид СХТТШ өгөх эрхийг 4 жилээр хязгаарлана. /Тухайн мэдээллийг Илгээгч байгууллагатай хамтарч холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ/

Дараах МСҮТ –ийн гэрчилгээ, Их дээд сургуулийн диплом, ажлын туршлагыг хүлээж авахгүй.

(Ажлын туршлага) Бүртгүүлэгч нь аж үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой компанид ажиллаж байсан ч энгийн худалдаа, менежмент (нягтлан бодох бүртгэл, хүний нөөц г.м), боловсрол, төрийн албан хаагч болон олон нийтийн байгууллагын ажилтан (инженерийн чиглэлээс бусад), үйлчилгээний салбар (хоол, шатахуун түгээх станц, ресторан, үсчин г.м) зэрэг энгийн ажлын туршлагыг мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хүлээн зөвшөөрөхгүй.

Зөвхөн, боловсролын салбарын туршлагатай бол тухайн салбарын инженер, техниктэй холбоотой боловсрол олгодог байсан бол хүлээн зөвшөөрнө.

Жишээ нь: МСҮТ-ийн байгууллагад тоног төхөөрөмж ашиглалтын багш хийдэг байсан бол хүлээн зөвшөөрнө.

(Мэргэжлийн үнэмлэх) Аж үйлдвэрийн салбартай хамааралгүй үнэмлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь: жолооч, хэлний курс, мэргэжлийн зэргийн үнэмлэх( эмч эм зүйч, өмгөөлөгч г.м), тогооч, үсчин гоо сайханч зэрэг үйлчилгээний мэргэжлийн үнэмлэх, дээд боловсролын диплом г.м

(МСҮТ -ийн гэрчилгээ) Боловсрол сургалт явуулах зорилго нь аж үйлдвэрийн ажлуудтай холбогдолгүй МСҮТ гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.

жич: асран хамгаалагч бэлтгэх курс, ня-бо, менежер удирдагч бэлтгэх курс г.м

(Боловсролын гэрчилгээ) Аж үйлдвэрийн салбарын ажил мэргэжилтэй хамааралгүй бол хүлээн зөвшөөрөхгүй. Улс тус бүр өөрийн орны онцлогийг харгалзан үзэж илгээгч байгууллагаас хүлээн зөвшөөрөх шалгуурыг тогтоох. Жишээ нь: Эрүүл мэндийн тэнхим, биеийн тамирын тэнхим, сувилагчийн тэнхим, нягтлан бодох бүртгэлийн тэнхим г.м аж үйлдвэрийн салбартай хамааралгүй тэнхим.

Ур чадварын шалгалтын 1 –р ээлжийн хуваарийг 2023 оны 5 дугаар сарын 17-нд зарлаж 2023 оны 5 дугаар сарын 24-25-нд өдрүүдэд авна.

Ангилал

Бэлтгэл ажил хангах

Заавар өгөх /30мин/

Шалгалтын цаг/3 цаг/

Оноог нэгтгэх

1-р ээлж

08:00-08:30

08:30 – 09:00

09:00-12:00

12:00-12:30

2-р ээлж

12:30-13:00

13:00-16:00

16:00-17:00

Заасан өдөр заасан газарт шалгалтыг өгөх бөгөөд цагаас хоцорвол оруулахгүй болохыг анхаарна уу.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээний бичиг баримтыг ур чадварын шалгалтын үеэр зэрэгцүүлэн шалгана.

Биеийн тамир, ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Онооны хуваарилалт дараахитай адил байна.

Ангилал

Нийт

Ур чадварын шалгалт

Биеийн тамир

Ярилцлага

Суурь ур чадвар

Аж үйлдвэр

100

30

30

40

Эцсийн шалгаруулалтын хариуг 1-р ээлж 2023 оны 6 дугаар сарын 2-нд www.hudulmur-halamj.gov.mn, http://www.monkor.net, http://www.eps.go.kr http://epstopik.hrdkorea.or.kr сайтуудад зарлана.

Ур чадварын шалгалтанд тэнцсэн иргэдийг нэрсийг зарлан ЭМҮШ-д хамруулна. ЭМҮШ-д тэнцсэн иргэд ХХҮЕГ дээр ирж байрших бүртгэл хийгдэх тул дараагийн зарууд зарлахад анхааралтай танилцана уу.

а. чингүй болгож цаашид СХТТШ ө Зарласан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Анхаарах зүйлс

1. Өнгө ялгах чадваргүй иргэн шалгаруулалтаас хасагдана. Зөвхөн нурууны дисктэй, гарын хуруу дутуу гэх зэрэг тохиолдолд 2 дахь ур чадварын шалгалтын ажил хийхэд тохирох эсэхийг шийдвэрлэх бөгөөд ажил хийх чадваргүй гэсэн шийдвэр гарвал сонгон шалгаруулалтаас хасагдана.

2. Шалгалтын үеэр гар утас, ухаалаг цаг, утасгүй чихэвч г.м электрон хэрэгслийг авч орохыг хориглоно.(Эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно.)

3. Бүртгүүлэгч нь хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож ХЭЗОТ-ны шалгалт өгөх эрхийг 4 жилээр хасна.

4. СХТТШ-ын бүртгэлийн хуудаст бичигдэх мэдээлэл (Ялангуяа, Латинаар овог нэрээ бичих, төрсөн он сар өдрөө зөв гаргацтай бичих) гадаад паспортын мэдээлэлтэй зөрүүтэй бол хэдийгээр шалгалтад тэнцсэн хэдий ч хөдөлмөрийн биржид нэр байршуулах, БНСУ-д нэвтрэх боломжгүй болно.

5. Ажлын туршлагыг батлах бичиг баримт (Лавлагаа) нь тухайн лавлагааг олгосон хүн, баталсан хүний гарын үсэг холбогдох утасны дугаар гэх зэрэг чухал мэдээлэл байхгүй тохиолдолд тус бичиг баримтыг хүчингүйд тооцно.

6. Шалгалтанд орохдоо халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж амны хаалт зүүж бусдын болон өөрийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.

 (БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах) Сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулах эрхийг авсан гэсэн үг бөгөөд энэ нь БНСУ-д заавал Хөдөлмөрийн гэрээгээр явна гэсэн баталгаа биш юм.

 (Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ) Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүй эсвэл урьд өмнө БНСУ-д хууль бусаар амьдарч байсан гэх зэрэг визийн зөрчилтэй бүртгүүлэгч нь илгээх үйл ажиллагаанаас хасагдахыг анхаарна уу.

 (Хар тамхины сорил) БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцээгүй иргэн нь нутаг буцна.

 (Бүртгүүлэгчид тавих шаардлага) БНСУ-д Е-9, Е-10 визээр 5- с дээш жил ажиллаж амьдарсан бол СХТТШ-д бүртгүүлэх боломжгүй юм

 (Зүй бус үйлдэл) зүй бус үйлдэл гаргах буюу хүний оронд орсон нь нотлогдоход хүлээлгэх хариуцлагыг улам чангатгаж байна. Зүй бус үйлдэл гаргаж БНСУ-ын хилээр нэвтэрэх тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.

ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ Ур чадварын шалгалт СХТТШ-Д ТЭНЦЭЖ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН