БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

Монгол улсад зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах газар, сар өдөр цаг болон анхаарах зүйл

Хэвлэх

1. ШАЛГАЛТ АВАХ САР ӨДӨР : 2016. 05.14 (Бямба гараг) – 5.15 (Ням гараг)

2.ШАЛГАЛТ АВАХ ЦАГ :

1, 3-р ээлж : 10:00-11:10         (Унших 10:00-10:40, Сонсох 10:40-11:10)

2, 4-р ээлж : 14:00-15:10         (Унших 14:00-14:40, Сонсох 14:40-15:10)

- Шалгуулагч нь заасан газар заасан цагт суудлаа эзэлж бэлэн байх ёстой. Шалгалт авах сар өдөр цагийг мөрдөөгүй бол шалгалтанд оруулахгүй.

Шалгуулагчийн ангид бэлэн байх цаг :

1, 3-р ээлж 08:30цагт, 2, 4-р ээлж 12:30  цагт ирсэн байх ёстой.

*Хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.

- Шалгалт өгөх ангийг шалгалт авах тухайн өдөр самбар дээр тавина.

3. СХТТШ-НД ОРОХ ХҮМҮҮСТ ӨГӨХ АНХААРУУЛГА

- Өөрийн шалгалт өгөх газар өдөр цагийг сайн лавлахыг анхааруулж байна.

*Зөвхөн заасан газар заасан цагт шалгалтанд орох боломжтой.

- Шалгалтын өдөр шалгуулагчид тест ба хариултын хуудас тус бүр нэг нэгийг тараах бөгөөд хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариант нь хэвлэгдсэн байна.

- Шалгуулагч нь хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй бөгөөд хариултын хуудсан дээрх вариант(A, B, C, D)-тай ижил варианттай тестийг авч бөглөх ёстой.

- Тестийн вариант тулгаж үзэлгүйгээр аван бөглөснөөс үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.

- Хариултын хуудас 1 хүнд нэгийг тараах бөгөөд засах юмуу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.

- Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.

- Шалгалтын төв комиссын гишүүд ба хянагч нар бүх шалгуулагчийн зургийг царайтай тулгалт хийх тул шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй ирсэн бол шалгалтанд оруулахгүй.)

- Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх хэрэгтэй. ( Харандаа эсвэл өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд хүчингүйд тооцно.)

- Шалгалтын дундуур бие засах газар орох боломжгүй бөгөөд шалгалт дуустал ангиас гарч болохгүй. (Шалгалтын дундуур ангиас гарвал шалгалтыг хүчингүйд тооцно.)

- Шалгалтын байранд гар утас гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцно.)

- Зүй бус үйлдэл гаргасан нь батлагдвал тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.

4. Шалгалтын дугаараар шалгалт өгөх газар болон өдрийн хуваарь

АЙМАГ ХОТ

Өдөр

Ээлж

СУРГУУЛЬ

БҮРТГЭЛИЙН ДУГААР

УЛААНБААТАР

‘16.5.14

(БЯМБА)

1-Р ЭЭЛЖ

(08: 30 )

01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

50413997-50414496

02) 96-р сургууль

50409779-50410682

03) 2-р сургууль

50400001-50400814

04) 44-р сургууль

50403230-50403829

05) 75-р сургууль

50405610-50406210

06) 12-р сургууль

50411584-50412183

2-Р ЭЭЛЖ

(12:30)

01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

50414497-50414998

02) 96-р сургууль

50407995-50408898

03) 2-р сургууль

50400815-50401633

04) 44-р сургууль

50403830-50404429

05) 75-р сургууль

50406211-50406813

06) 12-р сургууль

50412184-50412785

УЛААНБААТАР

‘16.5.15

(НЯМ)

3-Р ЭЭЛЖ

(08:30)

01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

50414999-50415498

02) 96-р сургууль

50410683-50411583

03) 2-р сургууль

50401634-50402446

04) 44-р сургууль

50404430-50405029

05) 75-р сургууль

50406814-50407414

06) 12-р сургууль

50412786-50413415

4-Р ЭЭЛЖ

(12:30)

01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

50415499-50416000

02) 96-р сургууль

50408899-50409778

03) 2-р сургууль

50402447-50403229

04) 44-р сургууль

50405030-50405609

05) 75-р сургууль

50407415-50407994

06) 12-р сургууль

50413416-50413996

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ Монгол улсад зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах газар, сар өдөр цаг болон анхаарах зүйл

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН