Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
Urd urdnii hvmvvs ni yawaagvi bhad nemeed l bvrtgeed bh ym. Hvmvvsiin setgel zvigeer togolson l ym bolhiimdaa zailuul gj
ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэд ажлын санал авсан тохиолдолд Солонгост гэрээгээр ажиллах боломж нь нээгдэнэ. Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршихын тулд эхлээд СХТТШ болон ЭМҮШ-нд хамрагддаг. СХТТШ болон ЭМҮШ-ний хураамж нь тухайн үйл ажиллагааг явуулахад гарч байгаа зардал юм. Иргэдийг бүртгэхдээ 100% гэрээгээр явуулна гэсэн амлалтыг хэн ч өгдөггүй. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд ажлын санал маш бага ирдэг гэдгийг зар дээр анхааруулдаг.
2016-10-01
Bairshaad 2 jil bolloo . Hugatsaa ni duusahaas umnu tsaash ni damjuulj urd jiliin hvmvvsee yawuulii gj ulamjilj boldoggvi ymuu. Arai dendvv ymaa baahan mungu awchihaad
ХАРИУЛТ: Байршсан иргэдэд Солонгос ажил олгогч ажлын санал тавьсан тохиолдолд Солонгост гэрээгээр ажиллах боломж нь нээгддэг. Солонгос ажил олгогчийн сонголтод хэн ч нөлөөлөх боломжгүй.
2016-10-01
sain bn uu ene ur chadvariin shalgaltand ni burtguulj amsangui ene shalgaltiig zaaval uguh yostoi yu yaraltai hariulj ugj tus bolooch
ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтыг заавал өгөх ёстой биш. Ур чадварын шалгалт нь өөрийн ур чадвараа харуулах боломжийг олгох зорилготой. Ур чадварын шалгалтад өндөр оноо авсан иргэд нь эхний ээлжинд ажилд зуучлуулах эрхтэй болдог.
2016-09-28
sain baina uu. ta buhend ajiliin undur amjilt husen eruue. 2016.8sard ner bairshsan yumaa. ternees hoish ХӨСҮТ deer boldog eruul mendiin uzlegees hotsorchihoogui baigaa teriig yaj medeh ve. er n eruul mendiin davtan uzleg bolson yum bolov uu
ХАРИУЛТ: ЭМҮШ-г ХӨСҮТ дээр биш Улаанбаатар Мед дээр өгч байгаа. Байрших бүртгэлээ хийлгэсэн иргэд ажлын санал авсны дараа эрүүл мэндийн давтан үзлэгт хамрагддаг.
2016-09-19
hi, bi gadaad pass, burtgeliin shar huudas 2oo geechihsen ymaa birjid burtguuleed jil bolj bgaan dahin jileer sunuulah gsn ter 2 maani bhgui yaj sunguulah ve? zuvluuch zaaval hariu bicheerei
ХАРИУЛТ: ХЭҮСМҮТ-д хандаж иргэний үнэмлэхээ үзүүлээд сунгуулж болно. Тэндээс шар хуудсыг хэвлүүлж авах боломжтой.
2016-09-13
ner hezee bairshih ym bol
ХАРИУЛТ: 2016 онд байрших бүртгэл хийлгэсэн иргэдийг байршуулах ажил энэ оныг дуустал үргэлжилнэ. БНСУ-ын Гадаад ажилчин хүлээн авах байгууллага гэрээний ажилчид авдаг орнуудын байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн мэдээллийг хүлээн авч баталгаажуулдаг тул хугацаа шаардагдана. Нэрээ байршсан эсэхийг www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгээд нэвтэрч орсноор шалгаж болно.
2016-09-12
TANAIH EHNII EELJNII HUMUUSEE YWUULAAGUI BAIJ YAH GEJ DAHIJ HUN BURTGEED BAIGAAN BE ??? ENE CHINE LUIWAR BISH GEJ VV ?
ХАРИУЛТ: Энгийн шалгалт буюу анх гэрээгээр явах хүсэлтэй иргэдийн бүртггэл жилд 1 удаа явагддаг. Харин тусгай шалгалт буюу дахин гэрээгээр явах иргэдийн бүртгэлд улиралд 1 удаа явагддаг. Тиймээс хуваарийн дагуу бүртгэл явагдах болно.
2016-09-06
mergejliin dotoodiin surguulid sursan diplomtoi bol tuhain mergejleeeree ajillah bolomjtoi yu. bakalavoriin zeregte bol.
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүч илгээх ажил нь хоёр улсын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгддэг ба БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэдэд тэгш боломж олгодог.
2016-09-02
2017 onii 3 sard esvel ene 2017 onii hawar shalgaltand burtgeh uu.
ХАРИУЛТ: Хэзээ бүртгэл явуулахыг хоёр улсын Хөдөлмөрийн яамд харилцан тохиролцож шийддэг тул 2017 оны бүртгэлийн тов нь тухайн үедээ гарна. Тов гарангуут сайт дээр шалгалтын зар тавигдана.
2016-09-02
shalgaltandaa tentsesen ervvl menddee orj chadaagvi shalgaltiin onoo 2 jildee hvchintei bdg gsn tgheer daraagiin bvrtgeleer ervvl mendee ogohvv eswel naana n dahij ervvl mendee ogj boldiin boluu
ХАРИУЛТ: ХЭҮСМҮТ-д хандаж ЭМҮШ-нд хамруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж болно.
2016-08-31
8 сарын 4нд ажилын санал ирсэн хүмүүсийн визний зөвшөөрөл гарч эхэлсэн болов уу ? тийм хүмүүс байвал холбогдоорой
ХАРИУЛТ: Визний зөвшөөрөл ирсэн иргэдийн нэрсийг ХЭҮСМҮТ-ийн сайт болох www.hudulmur.mn-д тавьдаг. Мөн ХЭҮСМҮТ-д хандаж хариуцсан мэргэжилтнээс лавлаж болно.
2016-08-30
eruul mendiin hariugaa odoo hurtel medeegui ywna hezee garah wee site nd tawigdah ymuu yaj harah ystoi we iim udaan huleeh ymu
ХАРИУЛТ: ЭМҮШ-ний хариуг сайтад тавихгүй. ЭМҮШ-нд хамрагдснаас хойш 7 хоногийн дараа ХЭҮСМҮТөвд очиж байрших бүртгэлээ хийлгэнэ.
2016-08-29
namar bvrtel ywagdag yumuu yg heden sard ywagdag yum bol
ХАРИУЛТ: Намар бүртгэл явагдахгүй. Энэ жилийн бүртгэл 3 сарын 24-28нд явагдсан.
2016-08-26
geriinii ajiltnaar burtguuleh gsn yumaa hna yaaj burtguuleh we anh udaa burtguuleh gj bgaan hna ochij uulzah eshee mededguiee, bs shalgalt ugsni daraa burtguuldeg yumuu medeellud unshaad tiim oilgolt awla
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (СХТТШ) өгдөг. Энэ СХТТШ-ын бүртгэл жилд 1 удаа явагддаг. СХТТШ-нд тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ өгч тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэдэг. Байршсан иргэд ажлын санал авснаар БНСУ-д гэрээгээр ажиллах боломжтой болдог. Тиймээс анх бүртгүүлэх иргэд СХТТШ-ын бүртгэл явагдах үеэр харъяа аймаг юмуу дүүргийн хөдөлмөрийн хэлтэст очиж шалгалтад бүртгүүлнэ. Энэ жилийн бүртгэл 3 сарын 24-28нд явагдсан. Ирэх жил мөн өдийд бүртгэл явагдах байх. Ирэх жилийн шалгалтын тов гарангуут сайт дээр шалгалтын зар тавигдана.
2016-08-23
8sariin2 nd vizni zuwshuurld orson yma hariugn haanaas harj bolh we heleed uguuch
ХАРИУЛТ: Визний зөвшөөрөл ирсэн иргэдийн нэрсийг ХЭҮСМҮТ-ийн сайт болох www.hudulmur.mn-д тавьдаг.
2016-08-17
sain bn uu 7.21nd birj deer anket bugluj ner bairshuulah batlagaga hisen yma ner bairshsan esehig haanas yaaj medej boloh we
АРИУЛТ: www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгээд нэвтэрч орсноор байршсан эсэхээ шалгах боломжтой. Мөн өөрөөр байршсан иргэдийн нэрсийг ХЭҮСМҮТ-ийн вэб сайт болон www.hudulmur.mn-д тавихад харж болно.
2016-08-14
heden onoo avsan humuusiig tentsuulsen yum be.5 sariin shalgaltand.100 aas deesh onoo avsan humuusiig tentsuulj boldoggui yumuu
ХАРИУЛТ: 2016 оны 5 сард шалгалт өгч тэнцсэн иргэдийн доод оноо 144 байна. Шалгалт өгсөн иргэдийн онооны дарааллаар жагсаан 1100 хүнийг тэнцүүлэн авна гэдгийг шалгалтын зар дээр урьдчилан зарласан.
2016-08-13
5 шалгалтанд орж тэнцсэн хүн хөдөө ажиллаж байгаа 11 сард ирээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж болох уу
ХАРИУЛТ: ЭМҮШ-нд хамрагдах хуваарийг ХЭҮСМҮТ-өөс гаргаж зарласан. Хуваариас хоцорсон иргэд ХЭҮСМҮТ-д хандаж хүсэлт гаргана.
2016-08-12
Dahin ilgeesen gedeg ni yu gesn uguu asuudal garaad butsaagdsan gesen uguu asuudal garaagu bol bairshsan gj garahu
ХАРИУЛТ: Бүртгэлийн мэдээлэлд алдаа гарсан байж магад. ХЭҮСМҮТ-д хандаж холбогдох мэргэжилтнээс лавлана уу.
2016-08-10
Sn bn u eps.go.kr uul n burtguulsen yum a burtguuleed neree shalgaj bolj bsan yum ahiad neree shalgah geheer bolohgui bn a burtgelgui geed bn ene sait ajilahgui bg yum u bi 2 udaa asuuj bn a todorhoi hariult avmaar bn zuv burtguulsen shuu
ХАРИУЛТ: eps.go.kr сайт нь БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэдэд ХЭЗОТ-той холбоотой өөрийн мэдээллээ хянах боломжийг олгодог. Иргэд өөрсдийн дугаарыг оруулан бүртгэл үүсгэдэг тул бидэнд хувь хүний бүртгэлийг харах боломж байхгүй. eps.go.kr сайтад шинэчлэл хийгдэж байгаатай холбоотойгоор түр хугацаанд алдаа гарсан байж болно. Тиймээс хэсэг хугацааны дараа дахин шалгаж үзнэ үү.
2016-08-10
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН