БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Хэвлэх

2025 оны 10 сарын 23

Сонгон шалгаруулах онооны тогтолцооны хүрээнд СХТТШ-д тэнцсэн иргэд нь заавал Ур чадварын шалгалт өгөх бөгөөд дараах 3 чиглэлд шалгалтыг зохион байгуулна.

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭД ДАРААХ ХУВААРИЙН ДАГУУ ШАЛГАЛТАД ХАМРАГДАНА УУ.

(ХУВААРИЙГ ХАРНА УУ#mce_temp_url#).

1. АЖ ҮЙЛДВЭР

2. ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН

Ерөнхий зохион байгуулагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран зохион байгуулагч: МУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Ур чадварын шалгалт зохион байгуулагдах хугацаа:  2025 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд (тэнцсэн аж үйлдвэрийн салбарт 160, ХАА, газар тариалангийн салбарт 12 буюу нийт 172 иргэн хуваарийн дагуу)

Шалгалт зохион байгуулагдах газар, хаяг: Монгол-Солонгос политехник коллеж (ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван богд группын зүүн хажуу талд)

Эцсийн шалгаруулалтын хариуг 2025 оны 11 дүгээр сарын 14-нд  www.hudulmur-halamj.gov.mn, http://www.monkor.net, http://www.eps.go.kr http://epstopik.hrdkorea.or.kr сайтуудад байршуулна. (Зарласан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна)

Анхаарах зүйлс

1. Өнгө ялгах чадваргүй иргэн шалгаруулалтаас хасагдана. Зөвхөн нурууны дисктэй, гарын хуруу дутуу гэх зэрэг тохиолдолд 2 дахь ур чадварын шалгалтын ажил хийхэд тохирох эсэхийг шийдвэрлэх бөгөөд ажил хийх чадваргүй гэсэн шийдвэр гарвал сонгон шалгаруулалтаас хасагдана.

2. Шалгалтын үеэр гар утас, ухаалаг цаг, утасгүй чихэвч г.м электрон хэрэгслийг авч орохыг хориглоно. (Эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно)

3. Бүртгүүлэгч нь хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож ХЭЗОТ-ны шалгалт өгөх эрхийг 4 жилээр хасна.

4. СХТТШ-ын бүртгэлийн хуудаст бичигдэх мэдээлэл (Ялангуяа, Латинаар овог нэрээ бичих, төрсөн он сар өдрөө зөв гаргацтай бичих) гадаад паспортын мэдээлэлтэй зөрүүтэй бол хэдийгээр шалгалтад тэнцсэн хэдий ч хөдөлмөрийн биржид нэр байршуулах, БНСУ-д нэвтрэх боломжгүй болно.

5. Ажлын туршлагыг батлах бичиг баримт (Лавлагаа) нь тухайн лавлагааг олгосон хүн, баталсан хүний гарын үсэг холбогдох утасны дугаар гэх зэрэг чухал мэдээлэл байхгүй тохиолдолд тус бичиг баримтыг хүчингүйд тооцно.

6. Шалгалтад орохдоо халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт зүүж бусдын болон өөрийн эрүүл мэндийг хамгаалах.

 (БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах) Сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулах эрхийг авсан гэсэн үг бөгөөд энэ нь БНСУ-д заавал Хөдөлмөрийн гэрээгээр явна гэсэн баталгаа биш юм.

 (Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ) Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүй эсвэл урьд өмнө БНСУ-д хууль бусаар амьдарч байсан гэх зэрэг визийн зөрчилтэй бүртгүүлэгч нь илгээх үйл ажиллагаанаас хасагдахыг анхаарна уу.

 (Хар тамхины сорил) БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцээгүй иргэн нь нутаг буцна.

 (Бүртгүүлэгчид тавих шаардлага) БНСУ-д Е-9, Е-10 визээр 5- с дээш жил ажиллаж амьдарсан бол СХТТШ-д бүртгүүлэх боломжгүй юм

 (Зүй бус үйлдэл) зүй бус үйлдэл гаргах буюу хүний оронд орсон нь нотлогдоход хүлээлгэх хариуцлагыг улам чангатгаж байна. Зүй бус үйлдэл гаргаж БНСУ-ын хилээр нэвтэрэх тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ Ур чадварын шалгалт УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН