(АЖ ҮЙЛДВЭР, ХАА, ГАЗАР ТАРИАЛАН)
2025.11.14
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт 2 ДУГААР ЭЭЛЖИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН 155 ИРГЭНИЙ бүртгэлийн дугаар болон Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах хуваарийг танилцуулж байна.
Энд дарж шалгана уу#mce_temp_url#
Шалгалтад хамрагдсан иргэн бүр EPS-ийн цахим хуудас (www.eps.go.kr)-аас шалгалтын оноогоо шалгах боломжтой.
○ Шалгалтын оноог шалгах арга
① "EPS-TOPIK" вэб сайтад хандах (eps.hrdkorea.or.kr/epstopik)
② Хэл сонгох (Солонгос эсвэл Англи)
③ "Тестийн үр дүн" болон "Шалгалтын үр дүнг харах" дээр дарна уу.
④ Паспортын (ID) дугаар болон төрсөн огноог оруулна уу.
Нэг. Шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:
✓ Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;
✓ Ерөнхий шинжилгээний төлбөр 133,000 төгрөг (ХӨСҮТ-ийн кассанд тушаах);
✓ Зориулалтын саванд өлөн шээс авч очих (эмийн сангаас зориулалтын сав авах);
✓ Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн шингэн, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;
✓ Шинжилгээнд өөрийн өмнөөс бусдыг оруулахыг хориглох;
✓ Амны хаалт (маск) заавал хэрэглэх;
✓ Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах /Цаг болон хувийн зохион байгуулалтыг маш сайн хангах/;
✓ 08:30-11:00 цагийн хооронд хуваарьт өдрийн дагуу шинжилгээнд хамрагдах;
Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэдээлэл
|
Эмнэлгийн нэр |
Байршил |
Шинжилгээ өгөх өдөр, цагийн хуваарь |
Шинжилгээ авах хэсэг |
Холбоо барих утас |
|
ХӨСҮТ |
Баянзүрх дүүрэг , Намьянжүгийн гудамж, 4 дүгээр хороо |
11-р сарын 18, 19, 20, 24-ний өдрүүдэд 08:30-11:00 цаг |
ХӨСҮТ-ийн Амбулаторын 1 давхарт 109 |
11-453849 |
Хоёр. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэл хийлгэх заавар:
Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэд БНСУ-ын хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршуулах бүртгэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод эхлүүлэх тул ӨӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУВААРЬТ ӨДРИЙГ СОНГОН АЖЛЫН ЦАГААР ИРЖ “АЖИЛ ХАЙГЧИЙН АНКЕТ” БӨГЛӨНӨ.
Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
✓ Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан артай эгц урдаас харсан, бараан өнгийн хувцастай авахуулсан байх);
✓ Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш байх);
✓ Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (дансны хуулга болохгүй);
Дараах хуваарийн дагуу ХХҮЕГ-ын 2 давхарт иргэдийг хүлээн авна.
|
Шинжилгээнд хамрагдсан өдөр |
Ажил хайгчийн бүртгэл хүлээн авах өдөр |
Хүлээн авах цаг |
|
11-р сарын 18 |
11-р сарын 24 |
Ажлын цаг: 08:30-12:30; 13:30-17:30 цагийн хооронд |
|
11-р сарын 19 |
11-р сарын 25 |
|
|
11-р сарын 20 |
11-р сарын 27 |
|
|
11-р сарын 24 |
11-р сарын 28 |
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР




ЭНГИЙН СХТТШ