БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Хөдөлмөрийн хөлс маш бага байна.

Хэвлэх

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС МАШ БАГА БАЙНА.


Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Б.Батбаатартай хийсэн ярилцлага.

-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж цагийн ажлыг өнгөрсөн онд бий болгосон. Хичнээн оюутныг хамрав?

-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр хоёр үе шаттай. Эхний үе шат амжилттай хэрэгжиж 5248 оюутныг цагийн ажилд хамруулсан. Хоёрдугаар шат 2010-2011 онд хэрэгжинэ. Төлөвлөгөөг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд боловсруулаад дуусч байна. Төлөвлөгөө батлагдсаны дараа ажлаа эхлүүлнэ.

-Энэ онд 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Үүнийг бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлт гэж томъёолдог. Төрийн бус байгууллагуудын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх санал, санаачилгыг дэмжиж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай төрийн бус байгууллага хамтран 40-өөс дээш насныханд зориулж өдөрлөг зохион байгуулсай. Үүнтэй адил хөдөлмөрийн зах зээл дээр ялгаран үлдээд байгаа иргэдэд зориулж дүүрэг бүрт өдөрлөг зохиож хамтран ажиллах санал, төслүүдийг хүлээн авч байгаа. Энэ жил үр дүнтэй ажиллах байх.

-Төрөөс цагийн ажлыг нэмэгдүүлж зохицуулалт хийж болох уу?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хийж дуусаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өгөхөд бэлэн болсон. Тус хуульд дээрхийн адил бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нарийн хуульчилж оруулсан. Тиймээс зорилтот бүлгүүдэд тохирсон хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болж чадах юм.

-Шинээр ажлын байр бий болголоо гэж рекламддаг. Гэтэл тухайн ажилд орсон хүн 2-3 сарын дараа гардаг. Тогтвортой ажиллахгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?

-Энэ нь туршлага, мэргэжлийн ур чадвар зэрэг олон зүйлээс шалтгаалж байгаа. Гэхдээ хамгийн гол зүйл нь хөдөлмөрийн үнэлэмж. Тухайн ажлын байрны шалгуур үзүүлэлтийг биелүүлж ажилд ордог. Гэтэл аж ахуйн нэгжүүд үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлээгүйгээс удалгүй гардаг. Нийгмийн хамгаалал, цалин зэрэг гол хөшүүргийг хэрэглэж чадвал тухайн хүн дахин ажлын байр хайх шаардлагагүй. Ер нь манай улсын зах зээл дээрх хөдөлмөрийн үнэлгээ маш доогуур байна.

-”Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөр санаачлаад байгаа. Цаашид өрх бүрийн нэг гишүүнийг ажилтай болгох боломж байна уу?

-Хөдөлмөрийн зах зээл өргөн хүрээтэй, адармаатай. Тэгэхлээр хөдөлмөрийн зах зээл дээр байгаа өөртөө тохирсон чадварыг нээсэн ажил хийх боломжтой. Гэхдээ үүнд тухайн хүнээс шалтгаалж байгаа зүйл олон. Өөрийгөө дайчлан нөөц бололцоогоо шавхаж чадвал үнэлэмж өндөртэй ажил хийж болно. Хэрэв идэвх зүтгэлгүй байвал үнэлэмж багатай ажил хийж энд тэнд ажилласаар байна. Тухайн хүн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас явуулсан сургалтуудад хамрагдаж болно. Тухайлбал, өнгөрсөн онд 8800 гаруй хүн мэргэжлийн түр сургалтад хамрагдсан.

-Монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлсон судалгаа байдаг уу?

-Үнэндээ нарийн хэлж мэдэхгүй байна. Энэ чиглэлийн судалгааны байгууллагууд олон түвшнээс харж хийсэн байдаг. Гэвч бүгд нэгтгэгдэж дорвитой судалгаа болж хүрч чадаагүй учраас хөдөлмөрийн үнэлгээ муу байна. Оны өмнө “Хүний нөөц ба үнэлэмж” гэсэн семинарыг нийслэл, мэргэжлийн байгууллагуудтай хамтраад хийсэн. Энэ мэтчилэн хийсэн зүйлүүд нэгтгэгдэж зөвлөмж гарах байх.

-Нийслэлийн хөдөлмөрийн газар судалгаа хийдэг үү?

-Манайх байгуулагдсан цагаасаа эхлээд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад юу хийж болох талаарх судалгааг хэсэгчлэн хийж байгаа.

-Тухайлбал, их, дээд сургууль төгсөгчдийн хэд нь мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ. Хэдэн хувь нь өөр ажил эрхэлж байгаа зэрэг судалгаа бий юу?

-Бүртгэлийн нэгдсэн систем байхгүйгээс болж энэ тоог нарийн мэдэхгүй байгаа. Харин манайх тандалт судалгаа л хийсэн байдаг. Энэ судалгаагаар тухайн жил төгссөн төгсөгчдийн 30 хүртэлх хувь нь ажлын байртай болдог гэсэн дүн харагддаг. Үлдсэн нь дараагийн удаа ажилд орох хүлээлттэй үлддэг. Их, дээд сургуулиудын төгсөгчид, ажил хайж байгаа иргэдийн мэдээллийн нэгтгэсэн баазыг бий болгох програмыг Нийслэлийн хөдөлмөрийн бирж дээр судлагдаж байгаа. Нэгдсэн программтай болчихвол цаг хэмнэж, ажлын хурд сайжирна.

Нийгмийн толь сонин, Б.Мягмансанж

 
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН