БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

2025 ОНЫ 2 ДАХЬ УДААГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Хэвлэх

БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ehalamj.mn сайтаар 2025 оны 2 дахь удаагийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлд бүртгүүлж, баталгаажсан иргэд дараах хуваарийн дагуу шалгалтад амжилттай хамрагдахыг мэдэгдэж байна.

Энд дарж үзнэ үү.

Шалгалт зохион байгуулагдах хугацаа:

Шалгалт явагдах хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд (1194 иргэн)

Шалгалт зохион байгуулагдах газар, хаяг:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт CBT танхимд

(ХУД. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группын замын урд талд)

Шалгалт өгөх иргэд дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

 

- Хуваарьт өдөр, цагт шалгалтад орохдоо цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Та бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй. Шалгалтын цагаас 30 минутын өмнө ирсэн байна.

- Шалгалтад хамрагдах цагийг хатуу баримтлан заасан цагт суудлаа эзэлсэн байх ба шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.

- Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.

- Шалгалт УНШИХ, СОНСОХ төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно.

Шалгалт өгөх хуваарийг дараах цахим хуудаснаас орж харна уу.

АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДАС:

1. БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол улс дахь И ПИ ЭС Төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)

2. БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)шалгалтын хуваарь болон оноо харах

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ 2025 ОНЫ 2 ДАХЬ УДААГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН