БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

Интернэт ашиглан СХТТШ-д бэлтгэх боломж бий.

Хэвлэх

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу EPS-TOPIK шалгалтын цахим хуудас болох http://eps.hrdkorea.or.kr/-ыг танилцуулж байна. Энэ сайтнаас шалгалтын материалыг татаж авч болохоос гадна шалгалт өгч буй мэт тестийг бөглөж хариулан, зөв хариулсан эсэхээ шалгах боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын материалыг татаж авахын тулд: http://eps.hrdkorea.or.kr/epstopik/epsHomeIndex.jsp# хаягаар орж KOREAN homepage GO гэдгийг дарна. Зааврыг зургаар орууллаа. Дэлгэрэнгүйг дарж үзнэ үү.


Нээгдэх хуудасны 한국어표준교재 цэсний 공개문제집 рүү орно.

 

한국어표준교재 жагсаалтын хамгийн доод хэсэгт байгаа 공개문제자료실-г дарна.

한국어능력시험 공개문제집 хүснэгтийн 2-р мөрөнд байгаа 고용허가제 한국어능력시험 공개문제집 1 개정판 (First Revised edition of EPS-TOPIK Question Book)-г дарна.

Гарч ирэх жагсаалтаас DOWNLOAD-г дарж татаж авна.

Энэ сайтнаас шалгалтын материалыг татаж авч болохоос гадна шалгалт өгч буй мэт тестийг бөглөж хариулан, зөв хариулсан эсэхээ шалгах боломжтой. Үүний тулд Open test жагсаалтаас 듣기-г дарахад Сонсох асуултууд гарч ирнэ.

Шар өнгөөр тэмдэглэсэн зурган дээр дарж өгөгдлийг сонсоно.

Улаанаар тэмдэглэсэн 정답보기-г дарж зөв хариултыг шалгана.

Цэнхэрээр тэмдэглэсэн 다음문제-г дарж дараагийн асуулт руу шилжинэ.

Унших асуулт руу орохдоо Open test жагсаалтын 읽기-г дарна.

정답보기-г дарж зөв хариултыг харна.

이전문제-г дарж өмнөх асуулт руу шилжинэ.

다음문제-г дарж дараагийн асуулт руу шилжинэ.

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ Интернэт ашиглан СХТТШ-д бэлтгэх боломж бий.

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН