БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

5 ДУГААР САРД ЯВАГДСАН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 12 ДАХЬ УДААГИЙН ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХУВААРЬ

Хэвлэх

1. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс “Улаанбаатар Мед” эмнэлэгт Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хуваарьт өдрийнхөө дагуу хамрагдах бөгөөд өөрийн хамрагдах хуваарийг Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн www.hudulmur.mn. БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болох HRD-Korea www.monkor.net сайтуудаас тус тус харна уу.

2. Хоцорсон иргэд мөн хамрагдана уу!

3. Ерөнхий Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд Зөвхөнтэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг вэб сайтанд тавина.

4. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн Гадаадад ажиллах хүч, дадлагажигч илгээх хэлтэст Ерөнхий эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэд байршуулах бүртгэлээ /БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгч/ ирж хийлгэнэ.

/Жич: Нэр нь байхгүй иргэн ЭМҮШ өгсөн эмнэлэгийн байгуулага болон ХЭҮСМҮТ-өөс лавлаж тодруулна уу./    Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахын  өмнөх өдөр дараах зүйлсийг онцгой анхаарч, өөрийгөө бэлтгэж ирнэ.

“Улаанбаатар Мед” эмнэлэгийн 1 давхарт бичиг баримтын тулгалт, бүртгэл, касс, мөн нарийн мэргэжлийн эмч нарийн баг үзлэг шинжилгээ оношлогоог нэг доор хийнэ.

Үүнд:

  • Өлөн байх
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороход шаардагдах баримт бичиг:

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн шар хуудас
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж 100300 төгрөг “Улаанбаатар Мед” эмнэлэгийн кассанд бэлнээр тушаана.
  • Цээж зураг 2% /Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй/

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох хуваарь:

1.

Д/д

Бүртгэлийн дугаар

Орох өдөр, хуваарь

1

50400143-50401979

2016/07/06

2

50401980-50402883

2016/07/07

3

50402893-50404108

2016/07/08

4

50404109-50404990

2016/07/09

5

50404992-50405563

2016/07/18

6

50405564-50407025

2016/07/19

7

50407258-50408932

2016/07/20

8

50408937-50410858

2016/07/21

9

50410901-50412574

2016/07/22

10

50412585-50413431

2016/07/23

11

50413454-50414587

2016/07/24

12

50414860-50415996

2016/07/25

Анхаарахзүйлс:

  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зөвхөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу тогтоосон хугацаанд хоцролгүй, эмх цэгцтэй хамрагдана.
  • Дээр дурьдсан бичиг баримтыг авчраагүй иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулахгүй.
  • Үзлэгт хамрагдах иргэд өөрийн үзлэг шинжилгээ өгөх газар, өдөр, цаг, ээлжийг нарийн нягтлан шалгана.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах үед хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хатуу хориглоно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө оронд өөр хүнийг үзлэг шинжилгээнд хамруулах оролдлого гаргасан тохиолдолд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүйд тооцох тул бусдад мэхлэгдэж, өөрсдийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг хүн нэг бүрчлэн тулгаж оруулна.
  • Үзлэгт хамрагдах иргэн 100300 төгрөгийг эрүүл мэндийн үзлэгт очихдоо тухайн эмнэлгийн кассанд өөрийн биеэр тушаана. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /элэгний В, С вирус, тэмбүү, сүрьеэ гэх мэт/ бол Таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний төлбөрийн хураамж буцаан олгогдохгүй.
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуваарьт өдрөөс хоцорсон иргэд Шалгалт өгч тэнцсэн өдрөөс 2 жилийн хугацаанд хүчинтэй тул ХЭҮСМҮТ-н 2 давхарын 208 тоотод ирж тодруулна.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороогүй болон тэнцээгүй иргэд БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байрших боломжгүй болохыг анхаарна уу.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх эмнэлгийн байгууллагийн хаяг

Эрүүл мэндийн байгууллагын нэр

Байршил

Үзлэг хийх

хугацаа

Улаанбаатар Мед

Баянгол дүүрэг.

Хасбаатарын гудамж 11-р хороо, 4-р хороолол

2016/07/06 -2016/07/09

2016/07/18-2016/07/30

8:00-15:00 цаг

Бямба гаригт:

10:00-14:00

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв

Байгууллагын хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо Чингэсийн өргөн чөлөө Цагаан хаалганы баруун талд Гутлын үйлдвэрийн хажууд шилэн ногоон барилгын 2 давхар 208 тоот Гадаадад ажиллах хүч, дадлагажигч илгээх хэлтэс

Холбоо барихутас: 77121285 Цахим хуудас :www.hudulmur.mn

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ 5 ДУГААР САРД ЯВАГДСАН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 12 ДАХЬ УДААГИЙН ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХУВААРЬ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН