БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

EPS-TOPIK буюу СХТТШалгалт авах газрын хаяг

Хэвлэх

2017 оны EPS-TOPIK буюу БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах Солонгос Хэлний Түвшин Тогтоох Шалгалт 4 сарын 11-нээс 8 сарын 11-ний хооронд явагдана. Бүртгүүлсэн иргэд хаана бүртгүүлснээс үл хамааран СХТТШалгалтыг Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын 2 давхарт байрлах "Компьютерт суурилсан тестийн танхим"-д онлайнаар өгнө.

2017 оны СХТТШалгалтад бүртгүүлсэн иргэд доорх хуваарийн дагуу заасан өдөр цагт шалгалт авах байранд бэлэн байх ёстойг анхааруулж байна. Шалгалт авах өдөр цагт шалгалт авах байранд ирээгүй тохиолдолд дахин шалгалт өгөх боломжгүй болохыг анхааруулъя. Шалгалтын хуваарийг энд дарж харна уу.

Шалгалт авах газрын хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын 2 давхар 207 тоот

(Өөрөөр, ХХҮЕГ нь Таван богд групын баруун урд талд, Крокус эвэнт холл болон Номин юнайтедын баруун талд, ТВ5 телевизийн зүүн талд байрладаг.)

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ EPS-TOPIK буюу СХТТШалгалт авах газрын хаяг

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН