БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

ХЭЗТ-ны гадаад ажилчин сонгож авах "Онооны систем" хэрэгжих тухай зарлал

Хэвлэх

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2018 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо(ХЭЗТ)-ны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны систем хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.

Онооны систем нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадваруудад дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

Онооны системийн 1 дэх шалгалт (СХТТШ) -нд хамгийн доод хязгаарын оноо (аж үйлдвэр 88 оноо) -ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр онооны дарааллаар, сонгож авахаар төлөвлөсөн хүний тооноос 1.2 дахин их тоонд багтааж тэнцүүлж авах бөгөөд

1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2 дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.

2 дахь шалгалт буюу мэргэжлийн ур чадварын үнэлгээнд мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, дээд боловсролтой холбоотой бичиг баримтыг хавсаргаж өгнө. Ур чадварын шалгалтанд заавал хамрагдана.Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.

Өнгө ялгах чадвартай эсэхээ хувь хүн урьдчилан шалгасан(бүртгэлийн байранд тестийн ном байрлуулсан ) -ын дараа бүртгүүлээрэй.

Мөн ур чадварын шалгалтын явцад өнгө ялгах чадваргүй нь батлагдвал хасагдах бөгөөд салбар бүрийн онцлогыг харгалзан эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасна.

2018 оны 2 сарын 28

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

 

Гадаадаас ажиллах хүч авах Онооны систем гэж юу вэ?

1. Бүтэц

º Шат дараалал : 1дэх шалгалт СХТТШ 2дахь шалгалт ур чадварын

шалгалт + мэргэжлийн ур чадварын үнэлгээ оноог нэгтгэх

º Эцсийн байдлаар хариу гаргах : нэгтгэсэн нийт оноогоор өндөр оноо

авсан дарааллаар эцсийн байдлаар шалгаруулах

Үнэлгээний оноо хуваарилалт

Нийт оноо

СХТТШ

Ур чадвар

Мэргэжлийн ур чадварын үнэлгээ

(нэмэлт оноо)

1-ээс дээш жил аж үйлдвэрт ажилласан туршлагатай бол

120-иос дээш цагийн МСҮТ-ийн сургалт төгссөн буюу дээд сургууль төгссөн бол

200 оноо

100 оноо

(дээд оноо 200-г 100оноонд шилжүүлэх )

100 оноо

3 оноо

1 оноо

2. 1 дэх шалгалт (СХТТШ)

Ангилал

PBT(Цаасан)

CBT (компьютеран )

Тестийн тоо

Үргэлжлэх хугацаа

Тестийн тоо

Үргэлжлэх хугацаа

Унших

25

40минут

20

25минут

Сонсох

25

30 минут

20

25минут

Нийт

50

70минут

40

50минут

º Шалгалтын хэлбэр(PBT, CBT)-ийг бүртгэл явагдсаны дараа 3 сарын 26-нд

шалгалтын хуваарийг зарлахдаа зарлана.

º 4 сонголттой даалгавар бүхий унших сонсох тест нь үргэлжлэн явагдана.

º 88-аас дээш оноо авсан хүмүүсээс (нийт авах ёстой оноо 200) өндөр онооны

дарааллаар эцсийн байдлаар сонгож авахаар төлөвлөж буй хүний тоо (3600

хүн)-ноос 1.2 дахин их хүнийг тэнцүүлнэ.

3. 2 дахь шалгалт (ур чадвар + мэргэжлийн ур чадварын үнэлгээ)

ур чадварын шалгалт

º биеийн тамир, ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүтнэ.

º Биеийн тамир 30, ярилцлага 30, суурь ур чадвар 40оноотой байх буюу нийт

100оноо өгнө.

мэргэжлийн ур чадварын үнэлгээ (оноо нэмэх тогтолцоо)

º Хамрах хүрээ : 1 дэх шалгалт (СХТТШ)-нд тэнцсэн буюу аж үйлдвэртэй

холбоотой ажлын туршлагатай, МСҮТ-ын гэрчилгээтэй, эсвэл дээд сургууль

төгссөн дипломтой иргэн

º бичиг баримт бүрдүүлж өгөх арга : нотлох бичиг баримт (өргөдөл, ажлын газрын

тодорхойлолт, МСҮТ төгссөн гэрчилгээ, дээд сургууль төгссөн диплом)-ыг 2 дахь шалгалтын

бүртгэлийн үеэр бүрдүүлж өгнө.

. 1 дэх шалгалт (СХТТШ)

- 2018оны 2 сарын 28-нд зарлана.

- 1 дэх шалгалт буюу СХТТШ-ын бүртгэл 2018 оны 3 сарын 5-наас- 7-ны

өдрүүдэд явагдана.

- Шалгалт өгөх хуваарийг 2018 оны 3 сарын 26 -нд зарлана.

- 1 дэх СХТТШ-нд тэнцсэн хүмүүсийн нэрийг 2018 оны 6 сарын 11 -нд зарлана.

Бүртгэлээс хамаарч шалгалтын хуваарьт өөрчлөлт орж болзошгүй.

1. 1 дэх шалгалт (СХТТШ)-наас сонгож авах хүний тоо : 4320 хүн

88 онооноос дээш оноо (нийт 200 оноо)авсан хүмүүсээс хамгийн өндөр

онооны дарааллаар сонгож авна.

2. аж үйлдвэрийн салбарын суурь ур чадварын дэд салбарыг сонгоно.

(хавсралт 1)

а. бүртгэлийн анкет бөглөхдөө дэд салбараас заавал нэгийг сонгож бөглөнө.

- аж үйлдвэр : 1. угсрах 2. хэмжих 3. холбох энэ 3-аас аль нэгийг сонгоно.

б. 1 хүн 1 бүртгэлийн анкет бөглөж өгнө. (давхар бүртгүүлж болохгүй)

3. Тавигдах шаардлага

а. 18-аас 39 настай байх (1978 оны 3-р сарын 8-аас 2000 оны 3-р сарын 6-ний

өдрийн хооронд төрсөн байх)

б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж

байгаагүй байх

г. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

д. өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу

тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил

үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

е. мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д

5- аас дээш жил ажиллаагүй байх

4. СХТТШ -ын бүртгэл

а. 2018 оны 3 сарын 5-наас 3 сарын 7-ны хооронд 3 өдөр

б..Хөдөлмөр халамжийн үйлчилгээний аймаг дүүргийн хэлтсүүд дээр

явагдана.

в. Бүртгүүлэгч нь өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

г. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Бүртгэлийн анкет (анкетийг бүртгэлийн газраас тараана)

. анкет дээр бүртгэлийн дугаар хэвлэгдсэн байх тул 1 хүнд зөвхөн 1 анкет өгөх буюу засвар

хийх тохиолдолд штрихээр засаж өгнө.

Гадаад паспорт эсвэл (иргэний үнэмлэх)-ын хуулбар 1 хувь

Бүртгэлийн анкет дээр паспортын хуулбарыг наана.

Боломжтой бол нэрийг англиар бичсэн иргэний үнэмлэхийг наана уу.

СХТТШ-ын бүртгэлийн анкет дээр байгаа хувийн мэдээлэл паспортаас бага

зэрэг зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй бөгөөд

бүртгүүлэгч иргэний өөрийн хариуцлага учраас бүртгэлээс өмнө гадаад паспорт гаргуулж авахыг анхаарна уу.

Бүртгэлийн анкет дээр байгаа латин овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, цээж

зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг солонгост ажилд зуучлахад ашиглагдах

бөгөөд өөрчилж солих боломжгүй

Гадаад паспортын зураг (хэмжээ 3,5*4,5см), 2 хувь ( сүүлийн 3 сарын

дотор авахуулсан байх.

шаардлага хангаагүй зураг наасан тохиолдолд шалгалтанд орох боломжгүй болно

Бүртгэлийн хураамж : 24ам.доллартай тэнцэх монгол төгрөг.

Бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал бүртгэлийн хугацаанд багтаж цуцлуулан хураамжыг буцаан авах боломжтой. (бүртгэл дууссаны дараа хүлээн авах боломжгүй.)

Шалгалт авах газар ба хуваарь зарлах тухай

а. 2018 оны 3 сарын 26 нд хуваарийг зарлана.

б. зарлах арга : ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим

хуудас(monkor.net)

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын цахим

хуудас(epstopik.hrdkorea.or.kr)

6. Шалгалтын бүтэц

Ангилал

PBT(Цаасан)

CBT (компьютеран )

Тестийн тоо

Үргэлжлэх хугацаа

Тестийн тоо

Үргэлжлэх хугацаа

Унших

25

40минут

20

25минут

Сонсох

25

30 минут

20

25минут

Нийт

50

70минут

40

50минут

Шалгалтын хэлбэр(PBT, CBT)-ийг бүртгэл явагдсаны дараа 3 сарын 26-

нд шалгалтын хуваарийг зарлахдаа зарлана.

а. шалгалтын бүтэц

- 4 сонголттой даалгавар бүхий унших сонсох тест нь үргэлжлэн явагдана

б. Шалгалтанд ирэхдээ авч ирэх зүйлс:

- бүртгэлийн тасалбар,

- гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх.

бүртгэлийн анкет дээр наасантай адил бичиг баримтыг авч ирнэ.

бичиг баримтаа авч ирээгүй бол шалгалтанд оруулахгүй.

7. СХТТШ (1 дэх шалгалт) -нд тэнцсэн хариу зарлах

а. 2018 оны 6 сарын 11-нд зарлана.

б. зарлах арга : ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим

хуудас(monkor.net)

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын цахим

хуудас(epstopik.hrdkorea.or.kr)

. 2 дахь шалгалт (Ур чадварын ба мэргэжлийн ур чадварын үнэлгээ )

- Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд орох иргэнийг 2018 оны 6 сарын 11- 14-ны

хооронд бүртгэнэ.

- 2018 оны 6 сарын 22-нд ур чадварын шалгалтын хуваарийг зарлана.

- 2018 оны 7 сарын 23-нд эцсийн хариуг зарлана.

* Шалгалтын хуваарьт тухайн үеийн байдлаас хамаарч өөрчлөлт орж болно.

1. Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд оруулах бичиг баримтыг өгөх

а. хамаарах иргэн . 1дэх шалгалтанд тэнцсэн аж үйлдвэрийн салбарт

1жилээс дээш хугацаанд ажилласан, МСҮТ-д 120-иос дээш цагийн

сургалтанд хамрагдсан, дээд боловсролтой

- 1 дэх шалгалтанд тэнцсэн иргэн нь ур чадварын шалгалтанд заавал хамрагдана. тусдаа бүртгэл явагдахгүй. харин мэргэжлийн ур чадварын үнэлгээ хийлгэх иргэн нь бүртгэлийн хугацаанд бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр оноо нэмүүлэх боломжтой.

Ур чадварын шалгалтанд ороогүй бол сонгон шалгаруулалтаас шууд хасагдана.

б. 2018 оны 6 сарын 11-нээс -14-ны хооронд

в. ХХҮЕГ-ын орон нутгийн хэлтсүүд дээр

г. өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.( бүртгэлийн хураамж байхгүй.)

д. Бүртгүүлэх үеийн бичиг баримт :

иргэний үнэмлэх, СХТТШ-ын тасалбар,

мэргэжлийн ур чадварын үнэлгээний анкет, бусад нотлох баримт

(Маягтуудыг энд дарж татаж авч бөглөнө. )

ангилал

Холбогдох бичиг баримт

Бичиг баримтын агуулга

Бусад

Ажлын туршлага

Ажлын газрын тодорхойлолт (сонгоно)

Компани (Гадаадад ажилласан бол зуучлагч компаниар бичүүлэх) нь ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх боломжтой тохиолдолд

Компаниас олгосон байна.

Ажлын туршлагын тодорхойлолт(сонгоно)

Компани нь ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөхөд хэцүү тохиолдолд өөрөө бөглөж батлан даагчаар (төрөл садан болохгүй) гарын үсэг зуруулна.

Батлан даагч 2 хүнээр гарын үсэг зуруулж иргэнийн үнэмлэхийг хавсаргана.

МСҮТ ба Дээд боловсрол

МСҮТ -ийн гэрчилгээ (эх хувь)

Улсын болон хувийн хэвшлийн МСҮТ- ээс олгосон гэрчилгээ

Хуулбарыг өгч бүртгүүлнэ. эх хувийг шалгалт өгөхдөө авч ирнэ.

Дээд сургуулийн(төгсөх ангид суралцаж буй) диплом

Тухай сургуулиас олгосон төгсөлтийн диплом (гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй. )

Хуулбарыг өгч бүртгүүлнэ. эх хувийг шалгалт өгөхдөө авч ирнэ.

v БНСУ-д Хөдөлмөр эрхэлж байсан бол тухайн ажлын дадлага туршлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд тус улсын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас олгодог ажлын газрын дадлага туршлагын маягтаас гадна ХЭЗТ-ны (EPS) системээс хэвлэн авдаг ажлын газрын лавлагааг хүлээн зөвшөөрнө.

v МСҮТ-ын сургалтад хамрагдсан тухай гэрчилгээний агуулгад судалсан хичээлийн нэр, кредит цаг, хичээлийн агуулга тусгагдсан байх ёстой.

v Дипломд (Төгсөх ангийн оюутан байж болно) тэнхимийн нэр тусгагдсан байх.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдвол тухайн шалгалтыг хүчингүй болгож шалгалт өгөх эрхийг 3 жилээр хасна. (Илгээгч байгууллагатай харилцан зөвшилцөж тухайн улсын холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх арга хэмжээ авна.)

Дараах ажлын туршлага , МСҮТ-ийн гэрчилгээ

(Боловсролын гэрчилгээ)-г хүлээн зөвшөөрөхгүй

v (Ажлын туршлага) Бүртгүүлэгч нь аж үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой компанид ажиллаж байсан ч энгийн худалдаа, менежмент (нягтлан бодох бүртгэл, хүний нөөц г.м), боловсрол, төрийн албан хаагч болон олон нийтийн байгууллагын ажилтан (инженерийн чиглэлээс бусад), үйлчилгээний салбар (хоол, шатахуун түгээх станц, ресторан, үсчин г.м) зэрэг энгийн ажлын туршлагыг мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хүлээн зөвшөөрөхгүй.

Зөвхөн, боловсролын салбарын туршлагатай бол тухайн салбарын инженер, техниктэй холбоотой боловсрол олгодог байсан бол хүлээн зөвшөөрнө.

Жишээ нь: МСҮТ-ийн байгууллагад тоног төхөөрөмж ашиглалтын багш хийдэг байсан бол хүлээн зөвшөөрнө.

v (МСҮТ -ийн гэрчилгээ) боловсрол сургалт явуулах зорилго нь аж үйлдвэрийн ажлуудтай холбогдолгүй МСҮТ гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.

жич: асран хамгаалагч бэлтгэх курс, ня-бо, менежер удирдагч бэлтгэх курс г.м

v (Боловсролын гэрчилгээ) аж үйлдвэрийн салбарын ажил мэргэжилтэй хамааралгүй бол хүлээн зөвшөөрөхгүй. Улс тус бүр өөрийн орны онцлогийг харгалзан үзэж тэнхимийг илгээгч байгууллагаас хүлээн зөвшөөрөх төвшинг тогтоох.

Жишээ нь: Эрүүл мэндийн тэнхим, биеийн тамирын тэнхим, сувилагчийн тэнхим, нягтлан бодох бүртгэлийн тэнхим г.м аж үйлдвэрийн салбартай хамааралгүй тэнхим.

2. 2 дахь шалгалтын мэдээлэл

а. Тов зарлах: 2018.06.22(Ба)

б. Зарлах арга: ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим

хуудас(monkor.net)

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын

цахим хуудас(epstopik.hrdkorea.or.kr)

3. Ур чадварын шалгалт

а. Ур чадварын шалгалтын бүтэц ба онооны хуваарилалт

Салбар

Нийт оноо

Ур чадварын шалгалт

Биеийн тамир

Ярилцлага

Суурь чадвар

Аж үйлдвэр

100

30

30

40

v Биеийн тамир, ярилцлага, суурь чадварын сорилын материалыг 1 дэх шалгалтын хариу зарлах өдөр (6.11) цахим хуудаст байршуулна.

б. Ур чадварын шалгалтын тов: 2018.06.30(Бямба)-ны өдрөөс хойш авна.

v Шалгалтын хугацаа нь бүртгэлийн дүнгээс(Бүртгүүлсэн иргэдийн тоо) шалтгаалан өөрчлөгдөж болох тул хүн тус бүрийн шалгалтын хуваарийг дээрх өдөр зарлаж мэдээлнэ.

в. Ур чадварын шалгалтын тухай

v Батлагдсан шалгалтын өдөр болон газрыг өөрчлөх боломжгүй, иргэний үнэмлэхээ орхиж ирсэн болон шалгалтын цагаас хоцорч ирсэн бүртгүүлэгчийг шалгалтад оруулах боломжгүй

v Ур чадварын шалгалт нийт 3 цаг үргэлжлэх ба шалгалтын үеэр ажлын туршлагыг нотлох бичиг баримтыг шалгана.

. Эцсийн хариу зарлах

а. Зарлах өдөр: 2018.07.23(Даваа)

б. Эцсийн байдлаар сонгон авахаар төлөвлөж буй : 3,600 хүн

в. Зарлах арга: ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим

хуудас(monkor.net)

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын цахим

хуудас(epstopik.hrdkorea.or.kr)

г. Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан

өдрөөс хойш 2 жил (’18.7.23~’20.7.22)

. Анхаарах зүйлс

1. Өнгө ялгах чадваргүй иргэн шалгаруулалтаас хасагдана. Зөвхөн, нурууны дисктэй, гарын хуруу дутуу гэх зэрэг тохиолдолд 2 дахь ур чадварын шалгалтын ажил хийхэд тохирох эсэхийг шийдвэрлэх бөгөөд ажил хийх чадваргүй гэсэн шийдвэр гарвал сонгон шалгаруулалтаас хасагдана.

2. Бүртгүүлэгч нь хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны сонгон шалгаруулах шалгалт өгөх эрхийг 3 н жилээр хасна.

- Ялангуяа ажлын туршлагыг тодорхойлох бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны сонгон шалгаруулах шалгалт өгөх эрхийг 3 жилээр хасна.

3. СХТТШ-ын бүртгэлийн хуудаст дурдсан зүйл (Ялангуяа, Латинаар овог нэрээ бичих, төрсөн он сар өдрөө зөв гаргацтай бичих) гадаад паспортын мэдээлэлтэй зөрүүтэй бол хэдийгээр шалгалтад тэнцсэн хэдий ч хөдөлмөрийн биржид нэр байршуулах, БНСУ-д нэвтрэх боломжгүй болно.

4. Ажлын туршлагыг батлах бичиг баримт (Лавлагаа) нь тухайн лавлагааг олгосон хүн, баталсан хүний гарын үсэг холбогдох утасны дугаар гэх зэрэг чухал мэдээлэл байхгүй тохиолдолд тус бичиг баримтыг хүчингүйд тооцно. мөн бичиг баримтад штрих ашигласан бол тус бичиг баримтыг хүчингүйд тооцно.

v (БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах) Сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулах эрхийг авсан гэсэн үг бөгөөд энэ нь БНСУ-д заавал Хөдөлмөрийн гэрээгээр явна гэсэн баталгаа биш юм.

v (Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ) Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүй эсвэл урьд өмнө БНСУ-д хууль бусаар амьдарч байсан гэх зэрэг визийн зөрчилтэй бүртгүүлэгч нь илгээх үйл ажиллагаанаас хасагдахыг анхаарна уу.

v (Хар тамхины сорил) БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцээгүй иргэн нь нутаг буцна.

v Бүртгүүлэгчид тавих шаардлага) БНСУ-д Е-9, Е-10 визээр 5- с дээш жил ажиллаж амьдарсан бол СХТТШ-д бүртгүүлэх боломжгүй юм

Хавсралт 1


 

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ ХЭЗТ-ны гадаад ажилчин сонгож авах "Онооны систем" хэрэгжих тухай зарлал

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН