БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ “ОНООНЫ ТОГТОЛЦОО”-НЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР БҮРТГЭХ ТУХАЙ ЗАР

Хэвлэх

2021 оны 6 дугаар сарын 21

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ “ОНООНЫ ТОГТОЛЦОО”-НЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР БҮРТГЭХ ТУХАЙ ЗАР

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам, Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2021 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах “Онооны тогтолцоо”–г хэрэгжүүлэх шалгалт:

- “Онооны тогтолцоо” нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар(харааны харалган), нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар гэх мэтээр хүн бүрийн чадвар дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.

- Нэг дэх шалгалтад тэнцсэн иргэдээс 2 дахь шалгалт буюу мэргэжлийн ур чадварын үнэлгээнд мэргэжлийн сургалтад хамрагдсан байдал, мэргэжлийн үнэмлэх, ажлын туршлага байгаа бол нотлох бичиг баримтыг хавсаргах хэрэгтэй ба ур чадварын шалгалтад заавал хамрагдана. Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасагдахыг анхаарна уу.

- Өнгө ялгах чадваргүй нь батлагдвал салбар бүрийн онцлогыг харгалзан эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасна.

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам

Зохион байгуулагч: БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

 

 

1. Бүтэц

º Сонгон шалгаруулах дараалал :

1дэх шалгалт (СХТТШ) 2дахь шалгалт (ур чадварын шалгалт + мэргэжлийн ур чадварын үнэлгээ) үнэлгээний оноог нэгтгэнэ.

2. СХТТШ-ын бүртгэл: ЦАХИМ-аар 2021 оны 6 сарын 29-нээс 30-ны өдрүүдэд явагдана.

- Шалгалт өгөх хуваарийг 2021 оны 7-р сарын 16 -нд зарлана.

- СХТТШалгалт 2021 оны 7-р сарын 26-наас 9-р сарын 17-ны өдрүүдэд явагдана.

- 1 дэх шалгалт буюу СХТТШ-нд тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 9-р сарын 23 -нд зарлана.

 

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

а. 18- 39 настай байх (1981 оны 6-р сарын 30-наас

2003 оны 6-р сарын 29-ны өдрийн хооронд төрсөн);

б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

в. БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж

байгаагүй байх;

г. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу

тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил

үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);

е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д

5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх;

3. СХТТШ -ын бүртгэлийн хугацаа

 

1.

Цахим бүртгэл явагдах хугацаа

2021 оны 6-р сарын 29-ний өдрийн 09:00цагт нээгдэн ~ 18:00 цагт хаагдана.

2021 оны 6-р сарын 30-ний өдрийн 09:00цагт нээгдэн ~ 18:00 цагт хаагдана.

2.

Бүртгүүлэх, дугаар олгох системийн нэр

http://solongos.hudulmur-halamj.gov.mn /Зөвхөн дурдсан хугацаанд нээгдэнэ.

3.

Системд нэвтрэх

Ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс системд нэвтэрнэ.

 

4. Бүртгүүлэхэд бэлтгэх

 

Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын файл бэлтгэнэ.

СХТТШ-д бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл гадаад паспортаас бага зэрэг зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлага учраас бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспорт авахыг зөвлөж байна.

Гадаад паспортын зураг буюу цагаан дэвсгэр дээр бараан хувцастай (хэмжээ 3,5*4,5см), 1 хувь буюу цахимаар оруулна. (сүүлийн 3 сарын дотор) авахуулсан байна. Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа нь тухайн иргэнийг солонгост ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй байдаг.

Бүртгэлийн хураамж: 24 ам.доллартай тэнцэх Төрийн банкны тухайн өдрийн зарласан /зарах ханшаар/ монгол төгрөгөөр тооцож тушаана. Бүртгэлийн хугацаанд бүртгэл цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал бүртгэлийн хугацаанд (2021 оны 6-р сарын 29, 30, 7-р сарын 1, 2, 5-ны өдрүүдэд) багтаан ХХҮЕГ-д бичгээр хүсэлт гарган хураамжийг буцаан авах боломжтой. (Дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй тохиолдолд буцаан олгох боломжгүй болно.)

 

Цахим бүртгэлийн дугаар олгох систем http://solongos.hudulmur-halamj.gov.mn –д нэвтэрч өөрийн мэдээллийг бүртгүүлнэ.

2021 оны 6-р сарын 29, 30 заасан хугацаанд ажиллах Систем ажиллах тул тул өөр өдрүүдэд хандах боломжгүйг анхаарна уу! Системд бүртгүүлэх заавар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

- Өөрийн байгаа газраас Ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс холбогдон нэвтрэх боломжтой.

- Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй тул анхааралтай уншиж бөглөнө.

- Системийн цонхонд бүртгүүлж дуусахад “ТА БҮРТГЭГДЛЭЭ. Бүртгэлийн дугаар 50........” гэж гарч ирнэ. Энэ мэдээллийг өөртөө хадгалж авна.

- Та, бүртгүүлж амжаагүй бол 2022 оны бүртгэлд хамрагдах боломжтой.

5. Шалгалт авах газар ба хуваарь зарлах тухай

а. Иргэдийн шалгалт өгөх хуваарийг 2021 оны 7-р сарын 16-нд зарлана.

б. Мэдээллийн хэрэгсэл:

ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)

БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас(monkor.net)

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын цахим

хуудас(epstopik.hrdkorea.or.kr)

6. Түр нутаг буцсан Е-9 визтэй гадаад ажилтанд дахин ирэх боломж олгоно.

- 2020 оны 1-р сарын 1-нээс 2020 оны 5-р сарын 6-ны хооронд хилээр нэвтэрч эх орондоо ирсэн байх үед нь БНСУ-д оршин суух хугацаа дууссан иргэн СХТТШ-д тэнцсэн тохиолдолд ур чадварын шалгалт болон явахын өмнөх сургалтаас 1 удаа чөлөөлнө. /шалгуур нь СХТТШ-тай адил байна/

- Түр нутаг буцсан дахин ирэх боломжтой гадаад ажилтан нь хавсралт 3 дахь тодорхойлолт болон холбогдох бичиг баримтыг бүртгэлийн байгууллагад тус тусад нь өгнө.

Маягт 3

Түр хугацаагаар нутаг буцсан дахин БНСУ явах иргэний лавлагаа

 

Миний бие нь түр нутаг буцаж ирсэн бөгөөд дахин буцахтай холбоотой бичиг баримтыг энэхүү лавлагааны хамт гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэхний хуулбарыг бүртгүүлэхээр өгч байгаа бөгөөд эдгээр нь хуурамч тохиолдолд эрүүгийн болон иргэний хуулийн хариуцлага хүлээхээ амлаж байна.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүй болгож СХТТШ өгөх эрхийг 4 жилээр хасна.

Бүртгүүлэгчийн бөглөх хэсэг

* холбогдох салбарыг дугуйлна (●)

EPS-TOPIK шалгалтын дугаар

Аж үйлдвэр

·угсрах (○) ·хэмжих (○) ·холбох (○)

Барилга

·арматур (○) ·мужаан (○)

ХАА & Газар тариалан

·жимс ногоо тарих (○) ·мал аж ахуй (○)

Загас агнуур

·үржүүлгийн агнуур (○) ·далайн агнуур (○)

Төрсөн огноо

. . .

Утасны дугаар

Оршин суусан хугацаа

. . . ~ . . .

Хилээр гарсан өдөр

. . .

Хуучин

гадаад паспорт

Шинэ гадаад паспорт

бүртгүүлсэн өдөр

. . .

Овог нэр

гарын үсэг

(гарын үсэг)

Шалгасан : Илгээх байгууллага

Овог нэр :

(гарын үсэг)

Шалгасан : И Пи Эс төв

Овог нэр :

(гарын үсэг)

 

* Хавсаргах материал : оршин суух хугацаа хилээр гарсан өдрийг шалгаж болох гадаад иргэний үнэмлэх ба гадаад паспортын хуулбар

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ

 

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ “ОНООНЫ ТОГТОЛЦОО”-НЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР БҮРТГЭХ ТУХАЙ ЗАР

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН