БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

2016 ОНЫ 4 ДЭХЬ УДААГИЙН ТУСГАЙ ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД (ЭМҮШ)

Хэвлэх

1. Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт (СХТТТШ) (2016 оны 12 дугаар сарын 14-нд нэрсийг зарласан иргэд) 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд (ЭМҮШ) хамрагдана уу.

2. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд 2016 оны 7 дугаар сарын 5-нд тэнцсэн боловч ЭМҮШ-нд хамрагдаж амжилгүй хоцорсон иргэд мөн хамрагдах боломжтой.

3. ЭМҮШ-нд тэнцсэн иргэд ХХҮЕГ-д өөрийн биеэр ирж БНСУ-ын Хөдөлмөрийн биржийн ажил хайгчийн бүртгэл хийлгэнэ үү.

Иргэд ЭМҮШ-нд хамрагдахын өмнө дараах зүйлсийг анхаарна уу

“Мөнгөн гүүр” эмнэлгийн 1-р давхарт Клиник лабораторийн тасагт бичиг баримтын тулгалт, бүртгэл, касс, нарийн мэргэжлийн эмч нарийн баг үзлэг шинжилгээг нэг доор хийнэ. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг тулгаж оруулна. Доор дурьдсан бичиг баримтыг авчраагүй тохиолдолд ЭМҮШ-нд хамрагдах боломжгүй.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
  • СХТТШ-ын бүртгэлийн тасалбар
  • ЭМҮШ-ний хураамж 98,000 төгрөгийг тус эмнэлэгийн кассанд бэлнээр тушаана.
  • Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй)

Анхаарах зүйлс:

· ЭМҮШ болон ЭМДҮШ-нд зөвхөн СХТТШ болон СХТТТШ-нд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу товлосон хугацаанд хоцролгүй хамрагдана. Иргэд өөрийн хуваарийг нягтлан шалгах үүрэгтэй;

· Өлөн байх;

· Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх;

· ЭМҮШ болон ЭМДҮШ-ний хариуг ХХҮЕГ-аас 1 хоногийн дараа өөрийн биеэр ирж авна;

· ЭМҮШ болон ЭМДҮШ-нд хамрагдахдаа хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Өөрийн оронд хүн оруулахыг оролдсон тохиолдолд тэнцээгүйд тооцно;

· ЭМҮШ болон ЭМДҮШ-нд тэнцээгүй бол Солонгосын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй бөгөөд ЭМҮШ болон ЭМДҮШ-ний хураамж буцаан олгогдохгүй;

· ЭМҮШ болон ЭМДҮШ-ний хуваариас хоцорсон иргэд СХТТШ болон СХТТТШ-ын онооны 2 жилийн хүчинтэй хугацаандаа ХХҮЕГ-т өргөдөл гарган хамрагдах боломжтой;

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх эмнэлгийн хаяг:

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

 

 
You are here: Home ТУСГАЙ СХТТШ Тусгай шалгалтын зар 2016 ОНЫ 4 ДЭХЬ УДААГИЙН ТУСГАЙ ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД (ЭМҮШ)

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН