БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Солонгос хоол, оффис ажилтаны сургалт явагдана.

Хэвлэх

Монгол дахь Солонгос компаниудын ажлын байрны хэрэгцээнд нийцүүлсэн сургалт солонгос хоол, оффис ажилтаны чиглэлээр 8 сарын 12-ноос эхлэн Хүрээ дээд сургууль дээр явагдана. Сургалтанд Солонгост гэрээгээр ажиллаж байсан, гэрээт хугацаагаа дуусгаад визний зөрчилгүй сүүлийн 1 жилд /2012 оны 7 сараас хойш ирсэн иргэд/ нутаг буцаж ирсэн иргэд хамрагдах боломжтой.

Солонгос хоолны сургалтанд 15  төрлийн хоол, ёс журам, солонгос хэл, дадлага, компьютерийн үндэс хичээлүүд орох ба суралцаж төгссөнөөр Солонгос хоолны газрын гал тогоонд, эсвэл заалны үйлчилгээнд, эсвэл менежерээр ажилд орох боломжтой. Оффис ажилтаны сургалтанд Word, Excel, компьютер хэрэглээ, засвар, худалдааны дадлага, солонгос хэл, ажлын байрны ёс журам хичээлүүд орно. Сургалт  8.12-8.30 хүртэл, өдөр бүр 9:00-16:00 цагт явагдана. Өдрийн хоолоор хангаж, унааны мөнгө олгоно.  Бүртгэл 8 сарын 11 хүртэл явагдана.

Хаяг: Хүрээ дээд сургуулийн А байр 101 тоот

Утас: 304850

 
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН