БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

bolor_ujin: Ym asuuy

Sain baina uu? Solongost 2jil helnii beltgel 2jil magestr hamgaalsan ymaa. Say mongoldo irsen. Gereegeer bvrtgvvleed garah bolomjtoi bolovuu? Emegtei 28tai

ХАРИУЛТ: Сайн байна уу? Гэрээгээр бүртгүүлэх боломж нь нээлттэй. Гэхдээ эмэгтэйчүүдэд ажлын санал маш бага ирдэг гэдгийг анхаарахыг хүсье. БНСУ руу гэрээгээр явж байгаа иргэдийн 10 хүрэхгүй хувийг эмэгтэй ажлын санал эзэлдэг.

2018-11-19

aanand: tsahim viz

sain bnuu. tsahim viz hir udaj bga wee.

ХАРИУЛТ: Монгол улсаас БНСУ-д ажиллах хүч илгээхтэй холбоотой асуудлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-ын холбогдох мэргэжилтнээс лавлана уу. Утас: 77121285

2018-10-18

Munguntulga: sain bainuu?

Sain bainuu ? mergejleeree ajilj boloh bolvuu bakalavrin zeregtei mergejleer ajillahad zaaval hel shaardagdahuu ? tiishee gereeger ajillah ymar bolomj bga ve zaaval heltei baih shaardlagtai yu ?

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. СХТТШалгалтад тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжтой болдог. Тиймээс солонгос хэлний мэдлэг шаардана. БНСУ-ын ХЭЗОТ буюу гэрээгээр гадаад ажилчин авах тогтолцооны хувьд мэргэжлээрээ ажиллах боломж бага. Учир нь БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэдэд солонгос ажил хайгч мэргэжил хамаарахгүйгээр ажлын санал тавьдаг ба тухайн иргэн хөдөлмөрийн гэрээтэй танилцаж зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зурдаг.

2018-10-15

Temka12345: Hi

Tgd bas ene ur chadwariin shalgalt gj ymar uchirtaim be tusgai shalgaltand tentssen humuus ogdog um uu?

ХАРИУЛТ: Үгүй. Ур чадварын шалгалт нь энгийн шалгалт өгсөн иргэдэд хамаатай.

2018-10-12

Temka12345: Hi

Sain bnuu 2019 onii ehnii tusgai shalgalt hediigeer boloh bol tanai hayag mgld yag haan be?

ХАРИУЛТ: Шалгалтын товыг хоёр улсын Хөдөлмөрийн яамд харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргадаг. Тов гарангуут шалгалтын зарыг сайтад тавьдаг. Тиймээс ирэх оны шалгалтын товыг урьдчилан тааж хэлэх боломжгүй. Манай төвийн хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсангийн гудамж , Гэгээнтэн Б блок 7 давхар, 701тоот. Утас: 310949

2018-10-12

bolno: Сайн байна уу?

Солонгос гэрээгээр 8 жил орчим болсоод 2017 онд ирсэн юмаа? Тэгсэн ахиж явах сонирхолтой байгаан. Тэгсэн 5 жилээс дээш болсон бол болохгүй гэх юм? Тусгай шалгалт өгөх эрхтэй хүмүүсийн нэрэн дунд нэр маань байх юм.Шалгалтаа өгөөд бүртгүүлчүүл яах бол ???????

ХАРИУЛТ: БНСУ-ын АҮХНХЭГ-аас тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаад, визний хугацаандаа нутаг буцсан гэсэн 2 шалгуураар шүүж гаргадаг. Тиймээс энэхүү жагсаалтад гэрээний визний нийт хугацааг харгалзаж үзээгүй гэдгийг анхаарахыг хүсье. Гэрээний визээр 5-аас дээш жил болсон иргэдийн хувьд БНСУ-ын Хууль зүйн яамнаас Е-9 төрлийн буюу гэрээний визийг дахиж олгохгүй болсонтой холбогдон эдгээр иргэд нь шалгалтад тэнцсэн ч БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй гэдгийг анхаарна уу.

2018-10-05

Temka12345: Hi

Sain bn uu yum asuuh gesiin 2014 ond 4 jil 10 saraa duusgaad irseen daraqn dagaldan vizeer 2016-2018 onii 2 sar hurtel baij bgaad irsen hun tusgai shalgaltand burtguulj boloh bolovuu? Bayarllaa

ХАРИУЛТ: Таны хувьд гэрээний визээр 5-с дээш жил болоогүй учир тусгай шалгалтад орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад нэр тань байгаа тохиолдолд тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой. Илүү дэлгэрэнгүйг манай төвийн 310949 утаснаас лавлана уу.

2018-10-04

Сүрнээ: Сайн байна уу

Тусгай шалгалтанд орох боломжтой иргэдийн нэрсийг хаанаас харах вэ?

ХАРИУЛТ: БНСУ-ын АҮХНХЭГ-аас тусгай шалгалтад орох эрхтэй иргэдийн нэрсийг тусгай шалгалтын бүртгэл явагдахаас 7 хоногийн өмнө шинэчлэн ирүүлдэг. 2018 оны 7 сарын байдлаар ирүүлсэн ТУСГАЙ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЭРХТЭЙ ИРГЭДИЙН НЭРСИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2018-09-26

Uyanga0325: hi

odoog hvrtel zarim hvmvvs n bairshaagvi baih yumaa 8 sariin 20 gehed duusna gechiheed odoog hvrtel zarim hvmvvs bairshaagvi bna

ХАРИУЛТ: Монгол улсаас БНСУ-д ажиллах хүч илгээх байгууллага болох ХХҮЕГ-аас ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн мэдээллийг БНСУ-ын гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллага болох АҮХНХЭГ руу илгээдэг. БНСУ-ын АҮХНХЭГ-аас гэрээт ажилчин илгээдэг 16 орны олон мянган ажил хайгчийн мэдээллийг хүлээн авч дотоод ажлын хуваарийн дагуу байршуулах ажлыг хийдэг. Байршуулах явцад шивэлтийн үед гарсан алдаатай мэдээллийг буцаах г.м процессийн олон үйлдлүүд байдаг. Энэ тохиолдолд илүү их хугацаа шаардагддаг. Тиймээс байрших бүртгэл хийлгэсэн хүн бүрийн хувьд зарцуулагдах хугацаа харилцан адилгүй байдаг.

2018-09-03

Ж.чинбаатар: Хөдөлмөр бирж д

Сайн байна уу .сая тусгай шалгалт өгөөд тэнцсэн иргэдийн нэрийг Яаж харах уу ?

ХАРИУЛТ: Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг хуваарийн дагуу 9 сарын 21-ний өдөр манай сайтаар зарлана.

2018-09-02

Tsogbadrakh: Hi

Uildver ni oorsdoo avah durtai bgamaa uildverees heregtei gesen buh zuiliig beldej ogno gesen

ХАРИУЛТ: Тусгай шалгалтад тэнцэж байршсан иргэдийн хувьд хуучин үйлдвэрийн зүгээс овог нэрээр нь ажлын санал тавих боломж бий.

2018-08-22

Tsogbadrakh: Hi

Sain bnuu. Ner bairshchihsan bga hun solongosoos omno ni ajillaj bsan uildvereer tatuulj boldog ym bolov uu bayrlalaa

ХАРИУЛТ: Тусгай шалгалт өгч байршсан иргэдийн хувьд хуучин үйлдвэрийн зүгээс овог нэрээр нь ажлын санал тавих боломжтой. Харин энгийн шалгалт өгч байршсан бол боломжгүй.

2018-08-22

ppurbe: hariulj ogooch

Eps go kor deer neree shalgasan chin tatgalzsan getsen bh yum yasan yum boloo

ХАРИУЛТ: БНСУ-д ажиллах хүч илгээхтэй холбоотой асуудлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-ын холбогдох мэргэжилтнээс лавлана уу. Утас: 77121285

2018-08-20

dcn dcn: Tusgai shalgalt

1. Daraagiin tusgai shalgalt hezee boloh ve. 2. Ene udaagin tusgai shalgaltand tentsehgui bol ner ni shuud hasagdah uu. 3. Ene ym asuugaad bgaa humuusdee hurdan hariu bicheeche

ХАРИУЛТ: Дараагийн тусгай шалгалтын товыг ирэх жил 2 улсын яамд харилцан тохиролцож байж гаргана. Шалгалтын тов гарсны дараа хуваарийн дагуу нийтэд зарлана. Тусгай шалгалтад тэнцээгүй тохиолдолд тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтаас нэр хасагдахгүй.

Жич: Иргэдийн тавьсан зарим асуултын хувьд өөр бусад байгууллагаас асууж тодруулах шаардлага гардаг бөгөөд тухайн байгууллага албан ёсны хариуг өгөх хүртэл хүлээх хугацаа шаардагддаг болохыг анхаарахыг хүсье.

2018-08-14

сергей: Sainuu

Ene ajil haigchar bairshane 2sardaa bagtaj bairshdag ymuu 23nd tentssen gj bga hernee ajil haigchaar bairshsan medeelelne orj irehgui ym

ХАРИУЛТ: БНСУ-д ажиллах хүч илгээхтэй холбоотой асуудлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-аас лавлана уу. ХХҮЕГ-ын вэб сайтад иргэдээс тавьсан асуулт, хариултыг оруулсан байна. ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2018-08-13

dcn dcn: tusgai

tusgai shalgaltand burtguulj amjaagui ym aa margaash ochvol burtgeh bolov uu helj ogooch

ХАРИУЛТ: СХТТШ-ын бүртгэлийг бүртгэл явагдах заасан хугацаанд хийдэг. Тиймээс хоцорсон бол дараагийн бүртгэл явагдах үед л бүртгүүлэх боломжтой.

2018-08-08

Tsogbadrakh: Hi

7sariin 27nd ajil haigchaar bairshaagui butsaagdaad dahij ilgeegeed 7sariin 31nd bas butschihsan bhim yagaad tgj bgam bol

ХАРИУЛТ: БНСУ-д ажиллах хүч илгээхтэй холбоотой асуудлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-ын хариуцсан мэргэжилтэнд хандаж лавлаж тодруулна уу.

2018-08-02

Tsogbadrakh: Hi

Gadaad passportiin hugatsaa 2019oni 10sard duusah ymaa. Anket boglohdoo shine passport avalguigeer ene passportoor bogloj bolohuu..

ХАРИУЛТ: Гадаад паспортын хүчинтэй хугацааг 6 сараас дээш байх гэсэн шаардлага тавьдаг учраас болно.

2018-08-02

Ulziibayr: Sain bn uu

Ur chadwariin shalgaltandaa orood tentsesen tgd ajil gorilogchiin anketaa boglood ywuulsan ner n bairshsan esehee yaj medeh wee

ХАРИУЛТ: БНСУ-ын ХЭЗОТ-той холбоотой өөрийн мэдээллийг харахыг хүсвэл www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгээд, үүсгэсэн бүртгэлээрээ нэвтэрч ороод мэдээллээ харах боломжтой.

2018-08-02

Erdem: Сайн байна уу?

Eps.go.kr orood tsagaachlaliin medeelliig harhaar NODATA-gaaraa l baigaad baih yum. Ug ni anketa 7sariin 9nd bogloson. Hezeenees burtgel ni batalgaajih yum bol??

ХАРИУЛТ: БНСУ-д ажиллах хүч илгээхтэй холбоотой асуудлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-аас лавлана уу. ХХҮЕГ-ын вэб сайтад иргэдээс тавьсан асуулт, хариултыг оруулсан байна. ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2018-08-01

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 11
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН