БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

Ulziibayr: Sain bn uu

Ur chadwariin shalgaltandaa orood tentsesen tgd ajil gorilogchiin anketaa boglood ywuulsan ner n bairshsan esehee yaj medeh wee

ХАРИУЛТ: БНСУ-ын ХЭЗОТ-той холбоотой өөрийн мэдээллийг харахыг хүсвэл www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгээд, үүсгэсэн бүртгэлээрээ нэвтэрч ороод мэдээллээ харах боломжтой.

2018-08-02

Erdem: Сайн байна уу?

Eps.go.kr orood tsagaachlaliin medeelliig harhaar NODATA-gaaraa l baigaad baih yum. Ug ni anketa 7sariin 9nd bogloson. Hezeenees burtgel ni batalgaajih yum bol??

ХАРИУЛТ: БНСУ-д ажиллах хүч илгээхтэй холбоотой асуудлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-аас лавлана уу. ХХҮЕГ-ын вэб сайтад иргэдээс тавьсан асуулт, хариултыг оруулсан байна. ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2018-08-01

Тогосоо: Сайн байна уу?

Танайх энэ site deer todorhoi zurgan zaavarchilga tavichval hvn bolgond oilgomjtoi bolno

ХАРИУЛТ: Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоон /ХЭЗТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг 2013 оны 8 сард оруулсан. Үүнээс хойш www.eps.go.kr сайт шинэчлэгдэн бүртгэл үүсгэх бүх тайлбар нь монгол хэлээр гарч илүү ойлгомжтой болсон байгаа.

2018-07-25

mabatar: hi

eps.go.kr orood burtguuleed neree bairshsan esehiig hyanah gesen hailt oldsongui gej garch ireed baih yum yaj medeh ve. bairshsan bol mongol saitaaraa damjuulaad medeeel ogoh bolomjgui yumuu

ХАРИУЛТ: Бүртгэл үүсгэхэд ийм алдаа заасан бол өөрийн мэдээллээ зөв оруулсан эсэхээ дахин нягталж үзнэ үү. eps.go.kr сайт нь БНСУ-ын гадаад ажиллах хүч авдаг 16 орны иргэдэд ХЭЗОТ-той холбоотой өөрийн мэдээллээ хянах харах боломжийг олгодог сайт юм. СХТТШ, УЧШ, ЭМҮШ-нд тэнцэж байрших бүртгэлээ хийлгэсэн иргэд л энэхүү сайтад бүртгэл үүсгэх боломжтой ба зөвхөн хувь хүн өөрийн мэдээллээр бүртгэлээ үүсгэж мэдээллээ харах боломжтой юм. Өөр хэн нэгэн этгээд буюу байгууллага хувь хүний мэдээллийг харах боломж байхгүй. Тиймээс манай сайтаар байршсан эсэхийг мэдээлэх боломжгүй. Харин Монгол улсаас гадаадад ажиллах хүч илгээх ажлыг хариуцдаг байгууллага болох ХХҮЕГ-с www.hudulmur-halamj.gov.mn сайтаараа дамжуулан байршсан иргэдийн нэрсийг нэгдсэн байдлаар зарладаг.

2018-07-24

Тогосоо: Asuult

Hi bvrtgvvlehdee Ugsralt gej bvrtgvvlsen ur chadvariin shalgaltiin huviar deer Holboh geed bichitsen bn ene yvdag deeree tuluul noloo oghvv ihenh ni ingeed oorchlogdson bn hvmvvsinh enend hariult ogooch bayrallaa

ХАРИУЛТ: Угсралт, холболт, хэмжилт нь УЧШ-ыг аль хэлбэрээр нь өгөх вэ гэсэн сонголтод л нөлөөтэй байсан. Харин явахад ямар нэгэн нөлөө байхгүй.

2018-07-24

Тогосоо: Сайн байна уу?

Sain bainuu ene shalgaltin onoogoo oilgodgvi 1дахь-120, 2дахь-60, 3дахь-60 getsen baihin мөн shalgaltand orson hvmvvsin ner solongosin hodolmoriin birj deer neren bairshsan boluu bairishsan bol heze site d bairshih ve ta todorhoi hariult ogooch bayrallaa

ХАРИУЛТ: Дээрх оноонууд нь хаана харагдаж байгаа оноонууд вэ? Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршиж эхлээгүй байна. Удахгүй байршина. Гэхдээ хугацаа хэлэх боломжгүй. Учир нь байршуулах ажил 2 улсын төрийн байгууллагын ажлын хуваарийн дагуу хийгддэг. Тиймээс байгууллагын дотоод хуваарийг нийтэд зарлах боломжгүй. Мөн байршуулах хугацаа нь хүн нэг бүрээр өөр байдагтай холбоотой. eps.go.kr сайт нь хувь хүн өөрийн мэдээллээ харах боломжийг олгодог. Таны нэр хэзээ байршихыг тухайн сайтаас харах боломжтой. Байршингуут сайтад тэмдэглэгээ хийгдэнэ.

2018-07-24

ULAANGOM: Bayraa

7 sariin tusgaid zaawal ner ni irsen baigaa xvmvvsiig bvrtgex ymuu.minii ner baixgvi bna bvrtgvvlj bolxuu gereegeer neg vildwertee 3jil bolood irsen

ХАРИУЛТ: Тусгай шалгалтад орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг БНСУ-ын АҮХНХЭГ-аас ирүүлдэг ба жагсаалтыг гаргахдаа 3 жилээс дээш хугацаагаар ажилласан, хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаад визний зөрчилгүй нутаг буцаж ирсэн байх гэсэн шалгуурыг тавьдаг. Хэрэв нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй бол тусгай шалгалт өгөх боломжгүй.

2018-07-18

сергей: Sainuu

Ene www.eps.go.kr saitad burtguuleh gheer схттш burtgeliin dugaar ged 16orontoi too nehehiin terne aline ve anh ogson huudsandeer 50iar ehelesen dugaar bnlee

ХАРИУЛТ: 2 дахь шалгалт буюу УЧШ-д тэнцсэн иргэдийн нэрсийг зарлахдаа СХТТШ-ын дугаарыг оруулж өгсөн. 2018 онд шалгалт өгсөн иргэд 0132018C гээд бүртгэлийн дугаар болох 8 оронтой тоог үргэлжлүүлэн бичвэл 16 оронтой СХТТШ-ын дугаар болно.

2018-07-18

m41ish: ur chadwarin dun

ene ur chadwarin dungiin humuusiin nernii ard baiga join Assemble Measures gesen ene 3 ug ymar uchirtain be?

ХАРИУЛТ: Энэ нь ур чадварын шалгалт өгсөн холбох, угсрах, хэмжих гэсэн төрлийг харуулж байгаа.

2018-07-16

m41ish: gereeni ajilchdiin shinjilgee

ene ner yag hezeenees bairshihiig heleed ogooch gereenii ajilchid shinjilgee awah hugatsaa heden hurtel ym be

ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн мэдээллийг илгээх, хүлээн авч баталгаажуулах зэрэг ажлууд нь хоёр улсын төрийн байгууллагын ажлын хуваарийн дагуу хийгддэг. ЭМҮШ-ний талаар гадаадад ажиллах хүч илгээх ажлыг хариуцдаг ХХҮЕГ-с лавлана уу. Утас: 77121285

2018-07-16

сергей: HI

Eruul mendiin uzleger orod 2007ond surie tusch emchilgee hiilguulj edegsen ternees hoish odiig hurtel ovdoj haniad hurch bgaagui tgsen tentsehgui gehiin ene unen boluu

ХАРИУЛТ: Энэ талаар ЭМҮШ-г хариуцдаг Улаанбаатар Мед эмнэлэгт хандаж зөвлөгөө авна уу. Мөн ХХҮЕГ-ын 77121285 дугаарын утсаар холбогдож эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө авч болно.

2018-07-13

mabatar: САЙН БАЙНА УУ

Эрүүл мэндийн үзлэгт ороод Хөдөлмөр халамж дээр бүтгүүлсэн юмаа. Нэр нь ажил хайгчаар тавигдсанаа яаж хянах, харах боломжтой вэ?

ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн мэдээллийг ХХҮЕГ-с нэгдсэн байдлаар БНСУ-ын АҮХНХЭГ-т илгээдэг. БНСУ-ын АҮХНХЭГ-с мэдээллийг хүлээн авч байршилтыг баталгаажуулдаг. БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших нь хоёр улсын ажиллах хүч илгээх болон гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллагын ажлын хуваариас шалтгаалан хугацаа шаарддаг болохыг анхаарна уу. Байршсан эсэхээ БНСУ-ын ХЭЗОТ-ны сайт болох www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэж бүртгүүлсэн нэрээрээ нэвтэрч ороод харах боломжтой.

2018-07-10

Tselmuunka: Eruuul mendiin uzleg haana boloh ve? Hayag todorhoi helj ugnu uu?

Eruul mendiin uzleg unuudur haana boloh ve? Todorhoi helj ugnu uu!

ХАРИУЛТ: ЭМҮШинжилгээний талаар энд дарж харна уу.

2018-07-09

Bolortuya enkhtuya: Bolortuya

End yag yamar yamar ulsuudruu ajillaj amidrah bolomjtoi bdg we

ХАРИУЛТ: Манай төв нь БНСУ-ын гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллага болох АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар юм. Тиймээс БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэхтэй холбоотой зүйлийг лавлах боломжтой.

2018-06-24

Улсаааааааааааа: Асуулт байна

Минийх угсрах гэж бүртгүүлсэн хэрнээ хувиар дээр холбох гэсэн байна яагаад вэ?

ХАРИУЛТ: 77121285 дугаараас лавлана уу.

2018-06-23

elbeg erdene: yum todruuliy

6sariin22d ur chadwariin shalgaltiin huwaari garna gesen yu bolsiin bol.tag chig baih chin

ХАРИУЛТ: БНСУ-ын албан газруудын онцлог нь аливаа нийтэд зарлах мэдээг төлөвлөгөөний дагуу хуваарьт өдөртөө ажлын цаг дуусах үед зарладаг.

2018-06-22

Bonnie: Тодруулах зүйл байна

БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр явах хүмүүсийн анкет дээр нэмэлтээр гэр бүлийн тухай бичих нэмэлт юм оржээ энэ тухай тэд нарт ямар хамаа байна аа? Ажил хийхэд тухайн хүн гэрлэсэн байна уу ганц бие байна уу энэ Солонгосын үйлдвэрийн эзэнд ямар хамаатайн болоо? Инээдтэй юм аа хэхэ

2018-06-22

Bonnie: Тодруулах зүйл байна

Өдрийн мэнд, Өнгөрсөн жилийн 2017 оны тэнцсэн хүмүүс явж дуусаагүй юм байгаа биздээ? Ажлын санал ирвэл өнгөрсөн жилийн хүмүүсээ дуусгаж байгаад энэ жилийн хүмүүс рүү орно биздээ? Би өнгөрсөн жил биржид 7 сард байршсан бөгөөд одоо болтол ажлын санал ирэхгүй хүлээж байна. Хэзээ ирэх юм болоо? Монгол дахь ХХҮЕГ руузалгаж асуух шаардлагатай юу?

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд СХТТШ, УЧШ, ЭМҮШ-нд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршдаг. Ажил хайгчаар байршсан иргэд ажлын санал авснаар гэрээгээр явах боломж нь нээгддэг. Байршсан иргэд ажлын санал авах эсэх нь зөвхөн солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг. Тиймээс байршсан бол 100% явна гэсэн баталгаа байхгүй гэдгийг анхаарахыг хүсье. ХХҮЕГ руу залгаж лавлаж болох ч ХХҮЕГ-с ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг сайтаараа зарладаг.

2018-06-22

Ulsmandah: Ulsmandakh

Сайн байна уу Ур чадварын шалгалтын хуваарь хаана зарлагдах вэ? Хаана очих вэ?

ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтын хуваарийг төлөвлөгөөний дагуу 6 сарын 22-ны өдөр манай төвийн сайт болон ХХҮЕГ-ын сайтаар зарлана.

2018-06-21

g.mandah: Гэрлэлтийн баталгаа

Гэрлэлтийн баталгаагаа ТҮЦ машинаас авсан байж болох уу

ХАРИУЛТ: СХТТШ болон УЧШ-нд гэрлэлтийн баталгаа шаарддаггүй.

2018-06-14

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 142-с 12
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН