Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
hudulmur erhleh zuvshuurul garsan geheer zaaval HHYEGazart ochih shaardlagatai yu bayarlalaa
ХАРИУЛТ: Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг ХХҮЕГ-ын сайтаар зарладаг. Мөн тухайн иргэн рүү утсаар мэдэгддэг. Тиймээс иргэд ХХҮЕГ-ын сайтаас мэдээллээ харах юмуу утсаа байнга нээлттэй байлгах хэрэгтэй.
2017-11-05
niiit biirj deer heden hunii ner bairshsan bgaa we? tgd turuuch ni yawj chadkuu bhad nemeed jil bur burtgeed bh ni buruu zuil shig sanagdaj bn buur hurimtlagdaad. ene talaar mdeelel uguuuch. bas tsaash ni ulamjil uguurei bayarlalaa
ХАРИУЛТ: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар(ХХҮЕГ) БНСУ-д гэрээгээр явуулж байгаатай холбоотой мэдээллийг тогтмол өгч байгаа тул ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайт руу орж харна уу. Хоёр улсын Хөдөлмөрийн яамдын харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хөдөлмөрийн гэрээний ажилчдаас авдаг СХТТШ-ыг жил бүр зохион байгуулдаг.
2017-11-03
Sain baina uu ? solongosiin hudulmuriin birj dr bvrtgvvlsnee yaj shalgah ve?
ХАРИУЛТ: www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэснээр нэр байршсан эсэхээ харах боломжтой. Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.
2017-11-02
Bi EPs. Go. Kr Dr burtguulsen yumlda tegsen utasnasa orood harah geher bhgui yum odoo yaj uzehuu tuslaach admin
ХАРИУЛТ: Гар утаснаас биш компьютер ашиглан Internet Explorer хөтчөөр хандахыг хүсье.
2017-11-02
9 sarin 25s hoish ajlin sanal irsiin boluu site deer tawigdahgui yum. asuult bolgond todorhoi hariukt ugch bgaad bayarlalaa
ХАРИУЛТ: Монгол улсаас гадаадад ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-с лавлана уу.
2017-10-30
Сайн байна уу? Энэхүү хөдөлмөрийн гэрээ нь хэдэн он хүтэл хүчинтэй юм бол? 18 наснаас дээш иргэн ажиллаж болох болвуу?
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хугацаа нийт 4 жил 10 сар байдаг. Гэхдээ хөдөлмөрийн гэрээг жилээр хийж, жил бүр сунгаж явдаг. Гэрээнд 18-39 насны иргэдийг бүртгэдэг.
2017-10-30
sain bnau solongost gereeger ajilaad buur butsahdaa 13 dahi sariin mungu uur yuni mungu avdagiin bol
ХАРИУЛТ: Нутаг буцах зардал буюу онгоцны мөнгөө авна. Гэрээний хугацаа дууссан гадаад ажилчдын нутаг буцах бэлтгэлийн заавар-ыг дарж харна уу. Хэрвээ БНСУ-ын нийгмийн даатгалд төлж байсан бол мөн нэхэмжилж болно.
2017-10-29
9-r sariin 25-aas hoish ygd ajliin sanal irehgui bga ym bol? Hudulmur.mn deer tawigdahgui bganmu eswel yruusuu ajliin sanal irehgui bga ym bolowuu? Ene talaar medeelel ogooch?
ХАРИУЛТ: Монгол улсаас гадаадад ажиллах хүч илгээх ажлыг ХХҮЕГ хариуцдаг тул ХХҮЕГ-с лавлана уу.
2017-10-26
сайн байнуу гэрээтэй явхаар бол ямар ямар матриал бүрдүүлдэгийн бол
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд эхлээд СХТТШалгалт өгдөг. Шалгалтад бүртгүүлэхэд цээж зураг, гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримт зэргийг бүрдүүлнэ.
2017-10-25
2017 оны 7 сард СХТТШ-ын босго оноо яагаад 88-аар таслагдав аа? Өмнөх 4,5,6 сарууд бүгд 84-өөр таслагдсан байсан. Ер нь 80-аас дээш оноотой бол тэнцэх юм хэлж байсан. 84 оноо авсан хүн явах боломж байна уу? Тэнцсэн хүмүүсээс ямар нэг шалгуураар хасагдсан тохиолдолд нөхөөд оруулах уу? Хариу өгөөрэй! Баярлалаа.
ХАРИУЛТ: Шалгалтад 80-с дээш оноо авсан иргэдийг жагсааж тогтоосон квотоор тасалдаг. Тиймээс 80-с дээш оноо авбал тэнцэнэ гэсэн үг биш юм. Шалгалтын зар дээр тухайн жилд сонгон авах ажилчдын квотыг зарладаг. Энэ квотын дагуу тасалдаг. Энэ жилийн хувьд шалгалтанд тэнцсэн иргэдийг сар бүр зарласан. Сар бүрийн босго оноо өөр байх магадлалтай тухай урьдчилан мэдэгдсэн. Хасагдсан иргэдийн оронд нөхөж авдаггүй.
2017-10-21
19 nastai bol ajil oldoh bolomj her bdag we? hariulj ugch tuslan uu
ХАРИУЛТ: СХТТШалгалтад 18-39 насны иргэд бүртгүүлэх боломжтой. Хэнд ажлын санал тавих нь зөвхөн солонгос ажил олгогчийн сонголт байдаг тул ажлын санал хэнд хэзээ ирэхийг урьдчилан таамаглах боломжгүй.
2017-10-20
Za bi eps.d haygaa sergeeh gd chadadgui ee neg hoyor honoj bj maild id pass 2 ni irdeg gsn irdgui ee bi eruusuu chadku ym yaah vee? Birj dr ochvol tuslaad ugux bolvuu? Hariu uguurei bayarlalaa
ХАРИУЛТ: eps.go.kr сайт нь хувь хүмүүст БНСУ-ын ХЭЗОТогтолцоотой холбоотой өөрийн мэдээллээ харах боломжийг олгодог. Хувь хүн хувийн мэдээллээ оруулснаар бүртгэл үүсгэж ХЭЗОТ-той холбоотой мэдээллээ харах боломжтой. Тиймээс аль нэгэн байгууллагад хандаж туслалцаа хүсэх нь зохимжгүй.
2017-10-19
2018 ond gereegeer heden hun yawuulah we? emegtei heden hun yawuulah we? 2017 ond eregtei emegtei tus2 heden huniig yawuulsan bn we? bayarlalaa
ХАРИУЛТ: 2018 оны квотыг он гарч байж шалгалтын тов тодорхой болсон үед зарлана. 2017.10.18-ны байдлаар 850 хүн илгээсэн.
2017-10-17
sain baina uu eps deer id neeh gd chadahgvi bnaa 16 orontoi bvrtgeliin dugaar gdg ni yu be shalgaltandaa tentssen ner bairshsan esehee shalgah gsiin
ХАРИУЛТ: 2017 онд шалгалт өгч тэнцсэн иргэд 0132017C гээд бүртгэлийн дугаарын 8 оронг үргэлжлүүлэн бичнэ.
2017-10-13
hi tanaih gereenii shalgalt jild 2udaa bolj bga gesn unen ymu
ХАРИУЛТ: Үгүй. СХТТШалгалтын бүртгэлийг жилд 1 удаа хийдэг.
2017-10-12
2017-10-09
Гэрээний хугацааг 9 жил 8 сараар хязгаарлаж байгаа юм уу?
ХАРИУЛТ: Тогтвортой ажилчны ажиллах журамд гэрээний нийт 4 жил 10 сарын хугацааг дахин зөвхөн нэг удаа сунгах боломжтой байдаг.
2017-10-08
7 SARD SHALGALT UGUUD TENTSEN IRGEDI HEZEE SHINJELGEEND OROH VE
ХАРИУЛТ: 7 сард шалгалт өгч тэнцсэн иргэд 8 сарын 29-нөөс ЭМҮШ-нд хамрагдсан. Хэрэв ЭМҮШ-нээс хоцорсон бол ХХҮЕГ-т хандаж ЭМҮШ-нд хамрагдах хүсэлт гаргах хэрэгтэй. ЭМҮШ-нд тэнцсэний дараа БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэнэ.
2017-10-08
2018.1 sard dahin bvrtgel yawagdana Aylaliin viznii tatgalzah awch bsan shaltgaanaar Tsahim tatgalzsan ch gsen ene shaltgaan daraa jil gaigvi bolj ch bolno gj vzeed 18 onii 1 sard dahin bvrtgvvlj boloh uu Zuwulguu uguuch
ХАРИУЛТ: 2018 оны бүртгэл хэзээ явагдах нь одоогоор тодорхойгүй байна. Цахим виз татгалзах буюу визний зөвшөөрөл олгогдоогүй иргэд СХТТШалгалтын бүртгэлд хамрагдаж болохгүй гэсэн заалт байхгүй. Тиймээс бүртгүүлэх боломж бол бий. Гэхдээ визний зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамны цагаачлалын албанаас олгодог. Дахин бүртгүүлээд, байршаад ажлын санал авсны дараа дахиад визний зөвшөөрөл олгогдохгүй байх магадалтай.
2017-10-03
Сайн байна уу? Тусгай шалгалтыг 2018 оноос авч эхлэхүү? Урьд нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгэээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирсэн, түвшин тогтоох тусгай шалгалтанд бүртгүүлэх шаардлага хангасан, тусгай шалгалтанд хамрагдаж БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр дахин ажиллах хүсэлтэй иргэд маш олон байна. Энэ жил хүлээлт үүсээд байгаа гэдгийг тэдгээр иргэдийг төлөөлөн уламжилж байна. баярлалаа
ХАРИУЛТ: Ирэх онд тусгай шалгалт авах эсэх шийдвэр он гарч байж гарна. Таны хүсэлтийг уламжилъя.
2017-09-30
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН