БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоон /ХЭЗТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар

Хэвлэх

Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны вэб сайт болох www.eps.go.kr сайтанд гишүүн болсноор СХТТШалгалтын дүн болон ХЭЗТогтолцоон дахь өөрийн мэдээллийг харах боломжтой юм. Гишүүний бүртгэл хийхдээ зөвхөн Internet explorer хөтчийг ашиглан www.eps.go.kr сайт руу орж Mother Tongue Service гэдгээс Mongolia-г дарж монгол хэлийг сонгоно. Нээгдэх хуудаснаас Sign up гэдэг товчийг дарахад Бүртгүүлэх заавар монгол хэлээр гарна.

Хувь хүний бичиг баримтаар шалгахын СХТТШ-ын дугаар + Пасспортын дугаар юмуу Иргэний үнэмлэхний дугаар гэж сонгосон тохиолдолд Дараачийн хуудсанд гарах EPS-TOPIK гэсэн нүдэнд 2012 оны 8 сарын 25,26-нд ХЭЗТ-СХТТШалгалтанд орж тэнцсэн иргэд  0132012P (2011 онд шалгалт өгсөн иргэд 0132011P , 2012 онд Тусгай шалгалт өгсөн иргэд 0132012C) гээд араас нь бүртгэлийн дугаараа /нийт 16 оронтой тоо болно./ үргэлжлүүлэн бичнэ. Харин Пасспортын дугаар гэсэн нүдэнд бүртгэлийн хуудсан дээр байгаа Пасспортын дугаар юмуу Иргэний үнэмлэхний дугаарыг оруулж Нотлох товчийг дарахад сайтны журам гарч ирнэ. I agree гэсэн бичигний өмнөх нүдийг чагталж /нийт 5 удаа/ Next товчийг дарснаар таны овог нэр, төрсөн он сар өдөр бүхий хуудас гарч ирнэ. Доод талын нүдэнд нэвтрэх нэр, нууц дугаараа оруулна. Амжилттай бүртгэгдсэн тохиолдолд Success saved гэсэн бичиг гарч ирнэ. Бүртгэл амжилттай болсны дараа бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц дугаараа оруулан Login дарж нэвтэрч орсноор шалгалтын оноо болон өөрийн мэдээллээ шалгах боломжтой. Цагаачлалын дэвшлийг харах товчийг дарахад Цагаачлалын явцыг үзэх гэсэн хүснэгт гарч ирэх ба энэ нь Солонгост гэрээгээр ажиллахтай холбоотой бүх үе шатны мэдээллийг харуулна.

Сайтны Цагаачлалын дэвшлийг харах цэсний Цагаачлалын явцыг үзэх хүснэгт дэхь үе шат нь нэг нэгээр нэмэгдэн тэмдэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл таны нэр Солонгосын биржид байршсан үед эхний 3 мөр мэдээлэл л байна. Танд ажлын санал ирэхэд 5 мөр мэдээлэл танд харагдана гэсэн үг юм.

Үе шат 1: ХЭЗТ - СХТТШ - Шалгалтанд тэнцсэн тохиолдолд тэнцсэн тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 2: Ажил хайгчаар илгээсэн мэдээлэл/огноо - Иргэн нь Солонгост ажил хайгчаар бүртгүүлэх бүртгэл хийлгэсний дараа ХТБирж мэдээллийг илгээснээр тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 3: Ажил хайгчаар байршуулсан мэдээлэл/огноо - Солонгосын хөдөлмөрийн биржид нэрийг байршуулснаар Байршсан /баталгаажсан/ гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 4: Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт - Солонгосын ажил олгогч таныг сонгож, Солонгосын Хөдөлмөрийн яамнаас ажиллах хүч авах зөвшөөрөл авснаар Гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 5: Хөдөлмөрийн стандарт гэрээ явуулсан Ажил олгогч танд ажлын санал тавьж Солонгосын хөдөлмөрийн биржээс ажлын санал илгээснээр Илгээх гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 6: Хөдөлмөрийн стандарт гэрээ байгуулсан /гарын үсэг зурсан/ - Та хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зурснаар Гэрээ хийх гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 7: Визийн зөвшөөрөл олгосон - Солонгосын Хууль зүйн яамнаас танд визний зөвшөөрөл олгосноор Гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 8: Хил нэвтрэх урьдчилсан /боломжит/ өдөр - Монголын ХТБиржээс Явах өдрийн товыг зарлах бөгөөд урьдчилсан байдлаар явах өдрийн товыг гаргаснаар тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 9: Хил нэвтрэх бодит өдөр /name tag/ (Илгээгч байгууллагаар зарлагдсан байх)- Монголын ХТБиржээс Явах өдрийн товыг зарлах бөгөөд явах өдрийн тов гарснаар тэмдэглэгээ хийгдэнэ.

Үе шат 10: Сургалтанд суух - Солонгост очоод сургалтанд сууснаар Суусан гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ.

Солонгост гэрээт хөдөлмөр эрхлэхээр СХТТШалгалтанд орсон иргэн нь дараах үе шатыг дамжиж ажилдаа ордог.

Солонгост ажил хайгч иргэн www.eps.go.kr сайтнаас ХЭЗОТогтолцоон дахь өөрийн мэдээллийг зөвхөн харах хянах боломжтой бөгөөд өөрчлөх боломжгүй юм.

 
You are here: Home Мэдээлэл Зарлал Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоон /ХЭЗТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН