БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

Нөхөрсөг уулзалт 2016 оны 8 сарын 5-нд болно.

Нөхөрсөг уулзалтыг 2016 оны 8 сарын 5-ны өдрийн 11 цагт зохион байгуулахаар болно. Нөхөрсөг уулзалтад БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэд оролцож болох бөгөөд оролцох хүсэлтэй иргэд 310949 утсаар болон www.monkor.net цахим хуудсаар бүртгүүлнэ үү.

Нөхөрсөг уулзалт нь Солонгост ажиллаж байсан туршлагаа хуваалцснаар Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоонд сайжруулах засах зүйл юу байгааг олох, Монголдоо буцаж ирээд байгаа иргэд рүү хандсан ямар үйл ажиллагаа явуулах шаардлага байгааг ярилцах зорилготой.

Уулзалтад оролцохоор бүртгүүлэхдээ овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар өгөх хэрэгтэйг анхаарна уу.

Жич: Уулзалтын үеэр оролцогчдийн даатгалаас буцааж авах мөнгө байгаа эсэхийг шалгаж өгөхийн зэрэгцээ дурсгалын зүйл гардуулна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2016-07-18 )
 

5 сард явагдсан СХТТШ-ын оноо харах заавар

2016 оны 5 сарын 14,15-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэд https://eps.hrdkorea.or.kr/epstopik/home/main/mainPage.do?lang=ko сайт руу орж оноогоо шалгах боломжтой. Оноогоо шалгахын тулд тус сайтын 합격자 발표 цэсний 성적 조회-г дарж паспортын дугаар, төрсөн он сар өдрөө оруулаад 확인 товчийг дарна. Иргэний үнэмлэхээрээ бүртгүүлсэн иргэд ID Card гэдгийн өмнөхийг чагтлаад регистрийн дугаараа оруулахдаа эхний 2 үсгийг англиар бичнэ.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2016-07-18 )
 

2016 оны 3 дахь ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “ТУСГАЙ” ШАЛГАЛТЫН ЗАР

Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д 4 жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.

1. Хуваарь

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016-07-18 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 46-с 42

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр236
mod_vvisit_counterӨчигдөр977
mod_vvisit_counterЭнэ долоо хоног4126
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног8084
mod_vvisit_counterЭнэ сар12592
mod_vvisit_counterӨмнөх сар21252
mod_vvisit_counterНийт5043968

We have: 7 guests online
Таны хаяг: 216.73.216.213
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2025/11-р сар/13
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН