БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн газраас зарласан БНСУ-д ажиллаж байгаад эх орондоо(Монголдоо) суурьшиж байгаа гадаадын ажилчдын дунд хэрхэн ажил төрөл эрхлэн амжилтанд хүрсэн тухай сэдвээр эссэ, нийтлэл бичих уралдаанд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан бүтээлийг толилуулж байна.
Дэм Дэмэндээ
/эссэ/
/2005-2008 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол улсын иргэн Доржгочоогийн Мөнх-Эрдэнэ/
2000 оны эхэн үед БНСУ-д Монгол улсаас дадлагажигч ажилчин гаргаж байгаа тухай мэдээллийг олж аваад “Монгол Ньюс” ХХК дээр очиж бүртгүүлж, удалгүй БНСУ-д очиж ажиллаж амьдрах эхний боломж гарсан юм.
Хилийн чанадад гарч л байвал бүх зүйлс болчихдог гэсэн бусдын адил бодолтой байсан тэр нэгэн буруу бодлыг ар гэрийн маань байдал түр зогсоосон юм. Учир нь дөнгөж гуравхан настай охиноо орхиод сургуульд орсоных нь дараа ирнэ гэдэг надад их том асуудал байсан юм. Би өөрийнхөө анх сургуульд орсон, дүн авсан анхны өдөр, эцэг эхийн анхны хурал гэх мэт зүйлсийг одоо ч гэсэн сайн сайхан гэгээлгээр санаж явдаг маань нөлөөлсөн бизээ. Ингээд би БНСУ-ын “Хёндэй” автомашин үйлдвэрийн мянга орчим машинтай такси баазад менежерээр ажиллаж байгаад 2005 оны сүүл үеэр БНСУ-д гэрээт ажилчнаар явах гэж бүртгүүлсний хариу нааштайгаар гарч Инчоны олон улсын нисэх буудалд газардаж билээ.
Дэлгэрэнгүй...