БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

ТА АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?

СЭРЭМЖЛҮҮЛЭГ-АНХААРУУЛГА

2022 оны 05 дугаар сарын 24

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визийн ангилалаар ажиллах хүч илгээх үйл ажиллагааны зохицуулалт, зохион байгуулалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар шууд хариуцан ажилладаг цорын ганц байгууллага.

Төрийн байгууллагын чиг үүргийг зарим нэг сургалтын байгууллага, иргэд хууль бусаар дур мэдэн явуулах, цахим орчинд эх сурвалж нь тодорхойгүй,  хуурамч мэдээлэл түгээх, төөрөгдүүлэх, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол учруулах, төрийн үйлчилгээ авахад санаатайгаар саад хийх, залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхдээ дараах зүйлд анхаарал хандуулахыг ЗӨВЛӨЖ байна.  Тухайлбал:

- ХХҮЕГ-ын www. hudulmur-halamj.gov.mn албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн /2022.05.24/ ЗАР, ВИДЕО ЗААВАР-тай бүрэн уншиж танилцах, ойлгох, иргэний үүргээ биелүүлэх.

- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн шалгуур болох Солонгос хэлний мэдлэг, ур чадварыг хангаж чадна гэдэгт эргэлзэхгүй болсон үед ухаалаг шийдвэр гаргах.

- “ТАНЫ МЭДЭЭЛЭЛ” БНСУ-ын стандартад нийцэхгүй буцаах тохиолдолд               ХХҮЕГ-ын  утасны дуудлагад хариу заавал өгч байх. /77121285, 70136993/

- Та WWW.EHALAMJ.MN мэдээллийн сайтаар өөрийн бүртгэлтэй цахим шуудан эсвэл регистрын дугаарыг оруулан нэвтэрч орсны дараа үргэлжлүүлэн зүүн хэсэгт байрлах цэснээс “СХТТШ - БҮРТГЭЛ” цэсийг сонгоход хүсэлт бүртгэх цонх гарч ирнэ.  “ХҮСЭЛТ ГАРГАХ” товч дарж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлт бөглөх цонх нээгдэнэ.  ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

 

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭЖ, “ОНООНЫ ТОГТОЛЦОО”-НЫ ШАЛГАЛТАД ХАМРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022 оны 5 дугаар сарын 23

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ

Хамтран зохион байгуулагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж байна.

НЭГ. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны 05-р сарын 26-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд  /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ байршуулна.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2022-05-23 )
 

ДУБАЙД АЖИЛД УРЬЖ БАЙНА

Та юу хүлээнэ вэ? Боломжийг ашиглахаар Дубай руу явцгаая!

Ажлын байрыг сонирхсон хүн загвар анкетыг татаж авч бөглөөд цахим шуудангаар илгээнэ үү. Групын харьяа зочид буудлуудын цалин хөлс харилцан адилгүй байдаг учраас цалин, орчин нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг HRD Korea Mongolia office-ийн 310949 утаснаас лавлана уу.

Загвар анкетыг татаж авах бол ЭНД ДАРНА УУ.

Зарыг томоор харах бол ЭНД ДАРНА УУ

Сүүлд шинэчлэгдсэн ( 2022-05-13 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 44-с 20

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 
mod_vvisit_counterӨнөөдөр17
mod_vvisit_counterӨчигдөр1103
mod_vvisit_counterЭнэ долоо хоног17
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног3913
mod_vvisit_counterЭнэ сар3343
mod_vvisit_counterӨмнөх сар13482
mod_vvisit_counterНийт4969308

We have: 7 guests, 1 bots online
Таны хаяг: 216.73.216.234
Mozilla 5.0, 
Өнөөдөр: 2025/7-р сар/06
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН